Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

UB.life-ийн хөтөч: Аравдугаар сарын 19-26



Шувууд буух цагаар 

Хар шувуу хөх тэнгэрээсээ харгуй зам руу хуйлран бууж, газраар нэг ханаран унасан мэт. 

Ийм нэгэн бүтээл Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд амилсныг үзсэн үү?

Үзэж амжаагүй байгаа бол Урчуудын эвлэлийг зориорой. Ц.Түвшинжаргалын “Сөрөг” нэрт үзэсгэлэн өнөөдөр буух байсан ч энэ сарын 28-ныг хүртэл сунгагдсаныг дуулгая. 

Дэлхийн шилдэг кинонуудыг үзэх долоо хоног 

Орос, Франц, Герман, Тайланд, Энэтхэг, Мьянмар, Японы шилдэг инди, арт кинонуудыг Монголын үзэгчдэд хүргэх “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр финланд найруулагч Юухо Куосманены “Зургаадугаар бүхээг” киногоор эхэллээ. Энэ жилийн наадмын онцлох орон ОХУ. Өнөөдөр “Халимч хүү”, “Эцгийн халамж” , “Сүүлийн “Хонгор Болгар” алим” гэсэн гурван кино гарах юм. 

Коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан кино хийх боломж бололцоо хязгаарлагдмал байсан тул цөөн кино бүтээгдэж, улмаар энэ жил монгол киноны “Хангарьд” уралдааныг явуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Иймд уралдаанд оролцохоор бүртгүүлсэн дөрвөн бүтээлийг (“Том тоглоом”, “Гэгээн учрал”, “Цасан хүн”, “Z.OE 41”) “Монгол кино хөтөлбөр” дор гаргах аж. Пүрэв гарагт Монголын кино урлагийн алтан үеийн төлөөлөл болсон “Ардын элч” кино болон Энэтхэг, Мьянмарын кино гарна. Удаах өдрүүдэд ямар кино гарах тухай мэдээллийг та кино наадмын албан ёсны пэйж хуудсаас аваарай. 

Гарах кинонуудын трэйлерийг эндээс. 

Монгол киноны хөмрөгөөс

"Улаанбаатар" кино наадмын хүрээнд 1936-1979 онд бүтээсэн, Монголын алтан үеийн уран сайхны кинонуудын анхны зурагт хуудсыг нэг дор дэлгэсэн "Монгол киноны хөмрөгөөс" үзэсгэлэнг Монголын урлагийн зөвлөлийн "Улаан гэр" бүлээлч орон зайгаас үзэх боломжтой.

Социализмын үед киноны эдгээр зурагт хуудсыг ЗСБНХОУ-д хэвлүүлэн, нийслэл, орон нутгийн кино театруудад гарч буй киног танилцуулж байжээ.Үзэсгэлэнд дэлгэгдэж буй зурагт хуудаснууд болон зураач С.Алтангэрэлийн бүтээсэн “Ардын элч” киноны даавуун анонс нь “Сэнгэраги” арт галерейн захирал, кино зураач С.Чулуунбаатарын хувийн цуглуулга аж.

Шопен, Шопен, бас дахин Шопен!

Таван жил тутам дэлхийн шилдэг төгөлдөр хуурчид Варшав хотноо цуглан, Фредерик Шопений нандин бүтээлүүдийг эгшиглүүлэн өрсөлддөг. Эл уралдааны эцсийн шат буюу финал өчигдөр эхэлсэн юм. Итали, Испани, Япон, Хятад гэхчлэн 10 орны 12 төгөлдөр хуурч өрсөлдөж байна. Яг одоо Chopin Competition 2020 аппликэйшнийг татаад, эсхүл Шопен институтын youtube хуудас руу ороод “хаан хөгжим”-ийн гайхамшгийг мэдрээрэй. 


Дөтлөн үзэгдэх галт тэрэг 

“Алтан хальс” кино холбоо БНЧУ-ын ЭСЯ-тай хамтран Чехийн алдарт найруулагч Иржи Мензелийн “Дөтлөн үзэгдэх галт тэрэг” киног дахин толилуулах гэж байна. Улаанбаатар чуулгын танхимд болох эл үзвэр ирэх бямба гарагт 16:00 цагаас эхлэх юм. 


Bodikhuu х Enkoolion 

Улаанбаатар хотын залуусын хайртай хоёр DJ ирэх бямба гарагт “The Spark Ulaanbaatar”-т дахин тоглох нь. Догь хөгжим сонсож доргиод авъя гэвэл таксны 20 мянган төгрөгөө бариад бямба гарагийн 18.30 цагт тэнд очих нь. 

Маргааш бас “Sizzle 51”-т Бодьхүү тоглох юм байна. Бид Бодьхүүд хайртай, тийм үү? 


Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Эрт эдүгээг холбосон шоу
2
22 цагийн өмнө
Анхны төрт улсаар аялаарай
3
Уржигдар
"Louis Vuitton"-ий анхны хар арьст АРТ ДИРЕКТОР Виргил Аблохын тухай 7 БАРИМТ
санал болгох
1
18 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
18 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
22 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.