Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Бяцхан хунтайж" номоос өөртөө үлдээх амьдралын 7 хичээл


Зүрх сэтгэлийн гүн дэх нууцыг өгүүлж, оршихуйн утга учир, хайр энэрлийн хүчийг өгүүлэх "Бяцхан хунтайж" (The Little Prince) номоос онцлох амьдралын 7 хичээлийг хүргэж байна. 

#1 Тоо хэмжээнд хэт их анхаарах хэрэггүй  

"Томчууд үргэлж л тоо хэмжээнд анхаардаг. Тэдэнд шинэ найзтай болсон тухайгаа дуулгахад "Ямар хоолойтой вэ?", "Дуртай тоглоом нь юу вэ?", "Эрвээхэй цуглуулдаг уу?" зэргийг барагтай л асуухгүй. Оронд нь "Хэдэн настай вэ?", "Аав нь хэр их мөнгө олдог вэ?" гэж л шалгаана. Томчууд үнэхээр хэн нэгнийг тоо хэмжээгээр тодорхойлж болно гэж боддог юм байх даа?" 

#2 Хамгийн чухал зүйлсийг нүдээрээ биш зүрх сэтгэлээрээ хардаг

Бяцхан хунтайж заан залгисан аварга могой зураад томчуудад үзүүлтэл бүгд түүнийг нь малгай хэмээн хардаг. Ихэнх зүйл харагддаг шигээ байдаггүй, бас хамгийн чухал зүйлсийг нүдээрээ биш зүрх сэтгэлээрээ хардаг билээ.

#3 Бусдыг үгээр нь биш, үйлдлээр нь дүгнэ. Өөрийгөө ч... 

"Миний сарнай надад гайхалтай үнэр бэлэглэж, амьдралд минь аз жаргал авчирдаг. Би түүнийг хэзээ ч орхих хэрэггүй байсан юм. Би түүнээр тоглохын оронд ямар эмзэг, сул дорой, үзэсгэлэнтэй болохыг нь таних хэрэгтэй байж дээ" хэмээн номонд өгүүлдэг. "Хайртай" гэж хэлэх нь хэдий сайхан ч хайрынхаа төлөө сайн сайхныг үйлдэж, үгээ үйлдэл болгох нь жинхэнэ хайр аж. 

#4 Үерхэл, нөхөрлөл бидний амьдралыг утга учиртай болгодог

Үнэг Бяцхан ханхүү хоёр ер бусын нөхөрлөлийг бүтээдэг. Тэд хэн хэн нь эгэл энгийн боловч нэгнийхээ хувьд "онцгой" хүн нь болсноор зүрх сэтгэл нь дүүрч, хорвоо дэлхий илүү халуун дулаанаар мэдрэгддэг. 

"Хэрвээ чи дэргэд байвал миний бүхий л ертөнц илүү баяр хөөртэй болно. Би хөлийн чимээ сонсох ч чинийх л тэднээс ялгарч, чи миний хувьд онцгой нэгэн ертөнц болно. Тэгээд чи дөрвөн цагт ирнэ гэвэл, би гурван цагаас эхлэн аз жаргалтай болно" 

#5 Өөрийн чадах хамгийн үнэ цэнтэй, нандин бүхнээ өгч чаддаг байгаарай

#6 Эх дэлхийгээ өөр шигээ хайрла

"Эх дэлхийгээ хайрлах нь хувийн сахилга бат юм. Өглөө босоод шүд, нүүр гараа угаадагтай л ижил. Үүнийхээ яг дараа нь эх дэлхийгээ хайрлахад л болно."

#7 Үргэлж, үргэлж! Тэнгэрт гялалзах одод өөд хардаг байгаарай

"Одод хүн бүрт өөр өөрөөр харагддаг. Аялагчдад зүг чигийг нь зааж өгөх бол, эгэл энгийн хүмүүст тэнгэр дэх жижигхэн гэрлүүд төдий. Бага залууст харь мэдэгдэхгүй гараг эрхсийг сануулж, бизнес эрхлэгчдэд алт олз шиг харагдана. Гэвч бүх одод чимээ аниргүй оршсоор л ... Харин чи оддыг хэрхэн хардаг вэ?"

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.