Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Ардын элч" МУСК-той холбоотой сонирхолтой 8 БАРИМТ


"Ардын элч"-ийг үзээгүй хүн үгүй биз ээ. Гэхдээ бид уг киноны тухай дэлгэрэнгүй мэддэг болов уу? "Ардын элч" киноны бүтээгчид, үйл явдал, найруулагч Д.Жигжидийн тухай цөөн баримтыг хураангуйлан хүргэж байна.

"Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээнд пүрэв гарагт буюу энэ сарын 21-нд "Тэнгис" кино театрын дэлгэцнээ тус кино 18:00 цагаас англи хадмалтай гарах гэж буй. 

#1 "Ардын элч"-ийн Ариунаад тоглосон жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кино наадамд оролцож, шилдэг эмэгтэй дүрээрээ мөнгөн медаль хүртсэн. 

“Moscow film festival ends 1959” бичлэгийн хэсгээс

#2 БНМАУ-ын Гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн нь Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байхдаа үндэсний болон сонгодог дууриудын гол дүрийг чадварлаг бүтээжээ. 

Тэрээр “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Жаргалын зам” дуурийн Халиун, “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, С.Гончигсумлаагийн “Үнэн” дуурийн Ядмаа, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ий Татьяна, А.Бородины “Игорь ван”-ы Ярославна, Ш.Гуногийн “Фауст”-ын Маргарита зэрэг сод бүтээлүүдийг гайхалтай амилуулжээ. 

#3 "Ардын элч" нь найруулагч Д.Жигжидийн анхны бие даан найруулсан бүтээл. 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, "Зууны манлай кино найруулагч" Д.Жигжид нь 1939 онд "Шинэ хуучин Улаанбаатар" баримтат киноны зургийг бие даан авснаар уран бүтээлийн гараагаа эхэлжээ. 1945 онд найруулагч Ю.В.Таричийн удирдлага дор "Цогт тайж" хоёр ангит түүхэн кинонд оператораар ажилласан бол 1959 онд "Ардын элч" киног бие даан найруулсан үеэс кино найруулагчийн ажилд шилжин оржээ. 

#4 Найруулагч Д.Жигжид нь найруулагч Г.Жигжидсүрэнгийн "анхны багш".

Найруулагч Г.Жигжидсүрэн "Алтан үе гэдэг Д.Жигжид гуай буюу миний багшийн үе л дээ. Тэр жил нэг цайллага дээр хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Б.Лувсаншарав гуай намайг "Чи бол алтан - үеийн хэлтэрхий" гэж билээ. Их гоё хэлсэн байгаа биз. Яг л хэлтэрхий л дээ" хэмээж байв.

#5 "Ардын элч" киноны товч агуулга:

"1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт жирийн малчин ард хэрхэн оролцож байсныг, их жанжин Сүхбаатарт хүргэх нууц бичгийг авч явсан Дарьбазар дайсны гарт өртөн, амь үрэгдэхийн өмнө өөрийн зорьсон үйл хэргийг үргэлжлүүлэхийг гэргийдээ даатган дамжуулснаар Ариунаа зориг зүтгэл, авхаалж самбаа гарган, дайсны элдэв мөрдлөгөөс амь гарч, их жанжин Сүхбаатартай нүүр тулан учирч буй тухай өгүүлжээ." /Эх сурвалж: Монгол кино нэгтгэл/

#6 "Ардын элч" киноны хөгжмийг Монгол улсын XX зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдорж зохиосон. 

#7 "Ардын элч"-ийн зохиолчоор Ч.Ойдов, зураглаачаар О.Уртнасан ажилласан. 

Кино баг бүрэлдэхүүн тэр чигтээ Монголын алтан үеийн сод эрхмүүдээс бүрджээ. 

#8 "Ардын элч" олон жилийн дараа өргөн дэлгэцээр, англи хадмалтайгаар үзэгч олонд хүрнэ.

"Улаанбаатар" олон улсын кино наадмын "Үзэхийн хязгаар" хэсгээр тус кино ганцхан удаа өргөн дэлгэцээр дэлгэгдэх гэж байна. Кино наадмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.