Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Азийн шилдэг амт Сайгон шар айргийн тухай сонирхолтой 10 баримт


150 гаруй жилийн түүхтэй алдарт Сайгон шар айраг Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрч, шар айрагт дурлагсдын уух ундаа нэгээр нэмэгдлээ. Энэхүү брэндийн гарал үүсэл, түүх, бүтээгдэхүүний орц найрлага зэргийн тухай сонирхолтой 10 баримтыг танилцуулъя. 

1875 онд Вьетнамын Сайгон буюу одоогийн Хо Ши Мин хотод Виктор Ларг хэмээх франц хүн шар айраг эсгэж эхэлснээр тус брэндийн суурийг тавьжээ. Түүний энэхүү үйлдвэрлэлийг Ази дахь анхны шар айргийн үйлдвэрүүдийн нэгт тооцдог.

Тус үйлдвэр Азийн Парис гэгддэг эртний түүхт Сайгон хотын зүрхэнд орших ба үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлага, орц найрлагааас өгсүүлээд эцсийн бүтээгдэхүүний амт чанар хүртэл энэ хотын онцлог, түүх, хүмүүсийн аж амьдралыг “амтагдуулахуйц” брэнд болж хөгжжээ. Францын колоничлолын эрин үеэс өрнө дорнын өнгийг уусган хөгжиж, өдгөө Азийн хамгийн завгүй, амьдрал буцалсан хотуудын нэг болсон Хо Ши Миний хамгийн алдартай брэнд ийн бидний хэрэглээнд нэвтэрч байна.

Сайгон брэндийн шар айргуудыг Вьетнамын өмнөд нутгийн үржил шимт хөрсөнд ургасан арвай, амуу, зөрөг цэцэг, будааны үр тариагаар эсгэдэг ба үйлдвэрлэлийн технологийн 12 шат дамжлагыг дамжин хэрэглэгчид хүрдэг байна.

Энэхүү брэндийн Монгол дахь албан ёсны дистрбьютор “Леженд Холдинг” ХХК бөгөөд тус шар айргийн нээлтийн арга хэмжээг аравдугаар сарын 15-нд БНСВУ-ын Элчин сайдын яаманд зохион байгуулсан байна.

ЗурагТайлбар


БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам




Тус брэндийн Монгол дахь нүүр царай нь дуучин АМ-С юм. Түүний “Cancer Love” дууг бүтээхэд Сайгон брэнд хамтран ажиллажээ. 

ЗурагТайлбар




Монголд энэхүү брэндийн Saigon Lager, Saigon Export, Saigon Special, Saigon 333 гэсэн 4 төрлийг албан ёсоор худалдаалж эхлээд байна. Эдгээрийн онцлогоос дурдвал Saigon 333 нь будаа оролцуулан эсгэдэг бол Saigon Special нь 100 хувь амуу тариаг удаан эсгэх технологиор гарган авдаг онцгой шар айраг юм. 

Тус брэндийн үйлдвэрлэгч "Сабеко" компани нь Английн премьер лигийн “Лейстр Сити” хөл бөмбөгийн клубын албан ёсны ивээн тэтгэгч билээ. 

Сайгон брэнд Азийн шилдэг амт хэмээх нэрээр Зүүн Өмнөд Азид танигдсан, бүс нутгийнхаа хамгийн алдартай шар айргуудын нэг. Дотоодын зах зээлийн тал хувийг эзэлдэг агаад дэлхийн 40 гаруй улсад экспортод гардаг. 

Вьетнам Азид шар айргийн хэрэглээгээрээ Хятад, Японы дараа ордог орон юм. Эндхийн шар айраг зохист хэмжээгээр уух, таашаах өдөр тутмын соёлыг Сайгон шар айраг бий болгосон гэгддэг. Вьетнамд шар айраг уух нь хооллох соёлын салшгүй нэг хэсэг бөгөөд хүмүүс шар айраг уух уу гэж бие биенээсээ асуувал энэ нь зөвхөн шар айраг уух биш хоол идэх үү гэсэн үг юм. 

Сайгон брэндийн шар айраг Вьетнамын дайны үеэр холбоотон Америк цэргүүдийн уух дуртай шар айраг байсан гэдгээрээ түүхэнд үлджээ. Тэр ч утгаараа АНУ тус брэндийг импортлогч анхны орнуудын нэг болж байж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
20 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.10.23 192.82.90.165

Saigon uuj uzeeguin bn, une bol manai altan govios l hyamd bdg. Une dagaj chanar gdg logicoor bol oligtoi ed bishe

0 Хариулах


Зочин 2021.10.22 64.119.18.83

Хог хог

0 Хариулах