Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэллоуиний баярыг ашиглаж крашдаа сэтгэлээ илчлэх 6 арга


За сэтгэлээ илчлэхгүй л бол болохгүй байгаа хүмүүс яг энэ баярыг ашиглаад үзээрэй. Хэд хэдэн арга байна шүү.

1. Хуурах уу эсвэл дайлах уу?

Хэллоуиний баяраар чихэр маш том үүрэгтэй байдаг шүү дээ. Яг энэ үеийг ашиглаад ширээн дээр нь, гэрийнх нь гадаа ч юм уу, хамт байхдаа чихэр бэлэглээд үзээрэй. Зүгээр нэг чихэр ч биш дуртай эсвэл гоё чихэр байх ёстой шүү. Бяцхан чимэглэлтэй, Хэллоуиний хэв маягтай байх тусмаа л сайн.

2. Дуртай аймшгийн киног нь олж мэд

Тэгээд яах вэ гэж үү? Мэдээж түүнтэй нь холбоотой ямар нэг юм өгөхгүй юу. Би лав жишээ нь "Coraline" анимейшныг Хэллоуин болгоноор үздэг, "Хурга майлахаа болино" киноны улаан фен бол номыг нь, постер, түүнтэй холбоотой юм бэлгэнд авбал үнэхээр баярлана аа. 

3. Яриа өдөх сэдэв олдохгүй байвал одоо жинхэнэ боломж...

Энэ Хэллоуиний баяраар ямар дүрд хувирах гэж байна гэдгийг нь асуу. Нэг бол Squid Game-ийн оролцогч, нэг бол Харли Квинн, эсвэл бүр дүрд хувирч чадахгүй нь ээ ч гэж мэднэ. Яадаг ч байсан яриа эхлэх боломж бол энэ юм шүү. 

4. Аймшгийн кино хамт үзэхийг урих 

Хамгийн сонгодог арга бол энэ билээ. Хэдий Хэллоуинээр биш ч гэсэн "IT" нээлтээ хийж байх үед маш бороотой өдөр байж таараад би шар цуваа өмсөж очиж байсан юм. Харин манай найз залуу улаан бөмбөлөг барьчихсан байсан юм даа. Бид хоёр яг л тэр киноноос гараад ирчихсэн юм шиг байсан. Хүмүүс хараад л, айгаад л, өөрсдөө ч кайфтай... Яг ингээд кино үзвэл гоё шүү дээ.

5. Жаахан айлгаад, гэмгүй "Prank" хийгээд үз

Гэхдээ байна аа, энэ их эвгүй. Яг гоё төлөвлөж, эвтэйхэн хийхгүй бол тантай бүр дахиж хэзээ ч ярихаа байж мэднэ. Бас ганцаараа биш аль болох найз нөхөдтэй нь хамтрахыг хичээгээрэй. Хэт их айлгаад зүрхээр хатгуулж орхив оо. Маш гэмгүй, хөөрхөн, хөгжилтэй байх ёстой гэдгийг битгий март. Нэг эмэгтэйг баахан залуус шууд нүдийг нь таглаад, машинд хийчихдэг пранк бол арай арай. Би лав дахиж хэзээ ч уулзахгүй, харахаас нүд хорсох байсан. Тиймээс зөв арга сонгохоо бүү март. Бас үнэхээр чадна гэж бодвол л энэ аргыг хэрэглээрэй. Тэгээд араас нь сэтгэлээ илчлэхдээ мэдрэмжтэй байгаарай.

6. Эсвэл хамт хүн "Prank" хийе гээд уриад үз

Дундын танил, найз байдаг бол, байхгүй байсан ч гэсэн сонирхолтой зүйл хийх гэж байна гээд хэлээд үзээрэй. Хамтдаа хэн нэгнийг хөнгөн чадаад, сайхан инээгээд ав. Тэгээд тэр үедээ хамт хоолонд орох ч юм уу кино үзье гээд уриад үзээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
1
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.