Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өмнөд Солонгосын тэмцэгчид "Squid Game" цувралын хувцас өмсөн жагсжээ


Өмнөд Солонгосын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны гишүүд Netflix-ийн "Squid Game" цувралын дүрэмт хувцас өмсөн ажилгүйдлийг бууруулж, ажлын байрны аюулгүй байдлыг хангахыг Засгийн газраас шаардан уриа лоозон барин жагсжээ. 

Тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин коронавирусийн тархалтын улмаас иргэдийг жагсаал цуглаан хийхийг удаа дараа хориглосоор байв. Харин өнгөрсөн лхагва гарагт иргэд цар тахлын үеэр Засгийн газрын баримталж буй бодлого шийдвэрийг шүүмжлэн, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрны аюулгүй байдлыг хангахыг шаардсан юм. "Ард иргэдийн амьдрал яг л "Squid Game" цувралд гардаг шиг ядуу дорой, мөнгө хүүлэгчдэд идэгдсэн, өнөө маргааш яахаа мэдэхгүй хүнд нөхцөлд орсон" гэж жагсагчдын төлөөлөл хэлжээ. 

"Цувралын зарим хэсгийг үзэхэд бэрх байсан. Ажлаасаа халагдсан, шарсан тахианы газар ажиллуулж чадахгүйд хүрсэн, жолоочоор ажиллаж чадахаа байсан, амьдрахын тулд юу олдсоноо хийж буй хүмүүсийн амьдрал яг л миний эргэн тойрныг сануулсан" гэж "Ssangyong Motors" компаний ажилтан хэлжээ. 

13 хотод 80 мянган жагсагчид цугласан бөгөөд Сөүл хотод цугласан 30 мянга гаруй жагсагчдыг цагдаа нар тараасан байна.  

Эх сурвалж: indiewire.com

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хойд Солонгосын суртал ухуулгын мастер таалал төгслөө
2
7 цагийн өмнө
SHINee хамтлагийн Taemin албан ёсны фэн клубийнхээ нэр, логог зарлалаа
3
7 цагийн өмнө
"Baby Reindeer" цувралын нөлөөгөөр эрчүүдийн хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага эрс өсжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.