11 сарын 5-нд албан ёсны нээлтээ хийх гэж буй "Eternals" кинонд эгшиглэх дуунууд дунд Өмнөд Солонгосын алдарт BTS хамтагийн дуу эгшиглэх нь. JoongAng Daily болон бусад мэдээллийн сайт, сонин сэтгүүл дээр BTS хамтлагийн "Friends" дуу кинонд багтсан тухай мэдээллүүд анх гарсан юм.

Тус дууг BTS хамтлагийн дуучин Жимин продюсерлосон бөгөөд 2020 оны 2 сард гарсан хамтлагийн 4 дэх студийн цомог Map of the Soul:7-д багтсан юм. Жимин болон Тэхён нар энэ дууг хамт дуулсан билээ. Киноны маш онцгой хэсэг дээр энэ дуу эгшиглэнэ гэж мөн мэдээлжээ.
Мөн тус кинонд дараах уран бүтээлчдийн дуунууд багтжээ.
BTS

Carl Perkins

Skeeter Davis

Merle Haggard

Pink Floyd

Lizzo
