Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ЭЕРЭГ МЭДЭЭ | Аравдугаар сард дэлхий дахинд өрнөсөн 8 эерэг үйл явдал


Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхий дахинд өрнөсөн эерэг үйл явдлуудыг хүргэж байна. 


#1 Номхон далайгаас 900 кг жин бүхий хуванцар хог хаягдлыг гарган авч цэвэрлэжээ.

"The Ocean Cleanup" ТББ-аас далайг цэвэрлэх үйл ажиллагааг тогтмол явуулсны үр дүнд Номхон далай "бараг л" цэвэрлэгдсэн бөгөөд 2040 он гэхэд Номхон далайд хаягдсан нийт хуванцар хог хаягдлын 90 хувийг цэвэрлэж дуусгах зорилтыг тавьжээ. 

#2 Австралийн ширэнгэн ой болон бусад газар нутгийг уугуул иргэдийн эзэмшилд буцаан өгөв.

130 сая жилийн настай Австралийн хамгийн алдартай ширэнгэн ой бүхий 160 мянган акр талбайг соёл амралтын зориулалтаар ашиглаж байсан бол нутгийн уугуул Куку Яаланжи омгийнхонд эргүүлэн өгчээ. 

#3 Ирланд улс уран бүтээлчдээ долоо хоног бүр 325 еврогоор дэмжихээр боллоо.

Уран бүтээл туурвин, урлаг соёлын салбарт хүчин зүтгэж буй 2000 уран бүтээлчийг Ирланд улс төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, уран бүтээлийг нь дэмжихээр гурван жилийн хугацаатай хэрэгжих шинэ хуулийн төсөл боловсруулжээ. 2022 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх тус төслийн хүрээнд уран бүтээлчдийг 36 сарын хугацаанд дэмжин, нийт 25 сая еврог төсөвлөн зарцуулах гэнэ.

#4 Египет улс анх удаа эмэгтэй шүүгчтэй болжээ.

Египет улсад түүхэн үйл явдал болж, 100 эмэгтэй шүүгч ажил үүргээ хүлээн авлаа. 

#5 Норвеги улс бүрэн цахилгаан автомашинтай орон болно.

Норвеги улс 2022 оны дөрөвдүгээр сар гэхэд цахилгаан автомашины хямдралыг хүртээмжтэй явуулах тухай шийдвэрийг баталлаа. Ингэснээр тус улс 3 жилийн хугацаанд бүрэн цахилгаан автомашинтай улс орон болох юм. 

#6 Украйны онгоцны үйлчлэгч нар өмд, пүүз бүхий дүрэмт хувцастай боллоо.

Агаарын тээврийн компаниуд онгоцны үйлчлэгч охид эмэгтэйчүүдийг өндөр өсгийт, бариу дүрэмт хувцас өмсөхийг шаарддаг. Тэгвэл Украйны "SkyUp" компаний онгоцны үйлчлэгч нар биед эвтэйхэн, олон цагийн нислэгийн үеэр алжааж ядрахааргүй пүүз, сул загварын өмд бүхий дүрэмт хувцастай боллоо.

#7 Google, YouTube-д уур амьсгалын өөрчлөлтийн тухай ташаа мэдээлэл оруулахгүй.

Тус сүлжээдэд байгаль дэлхийн эсрэг ашиглаж болохуйц, уур амьсгалын өөрчлөлтийн тухай буруу ташаа мэдээлэл оруулахгүй байх "шүүлтүүр"-ийг нэмэхээр боллоо. Мөн энэ төрлийн контентэд сурталчилгаа байршуулах боломжгүй болох юм. 

#8 Озоны давхарга өөрийгөө "эдгээж", 2050 он гэхэд бүрэн нөхөгдөнө.

Эрдэмтэд озоны давхарга өөрөө өөрийгөө "эдгээн", сэргээж байгааг шинэ судалгаагаар баталжээ. Эерэг үзүүлэлтүүд энэ хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд дэлхийн озоны давхарга бүрэн нөхөгдөж хэвийн байдалдаа эргэн орох юм.

Эх сурвалж: Happy Broadcast

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
2
17 цагийн өмнө
"Soulmate"-ээ өөртөө татах 5 арга
3
20 цагийн өмнө
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.