Өнгөрсөн бямба гарагт /2021.10.30/ хутгаар зэвсэглэсэн Жокерын хувцастай этгээд Токиогийн Кокурёо чиглэлийн хөл хөдөлгөөн ихтэй метронд зорчиж явсан 17 хүнийг хутгалж шархдуулсан хэрэг гарчээ. "Эхэндээ түүнийг Аймшгийн баярын наргиан хийж байна гэж бодсон ч удалгүй ойролцоох хүмүүсээ хутгалж эхэлсэн. Мөн гартаа шатах шингэн барьж явсан нь жинхэнэ байсан" гэж нэгэн гэрч мэдүүлжээ.

Гэмт этгээд шатах шингэн асгасны улмаас метро хэсэгчлэн шатаж, утаанд автсан тул зорчигчид метроны цонхоор зугтан гарцгаажээ. Цээжиндээ хутгалуулсан 70 настай иргэний биеийн байдал хүнд байгаа бөгөөд бусад 16 хүнийг тэр даруй эмнэлэгт хүргүүлжээ.

Гэмт этгээдийг хэргийн газар дээр тамхи татаж суухад нь баривчилсан бөгөөд 24 настай Токиогийн оршин суугч байжээ.
Эх сурвалж: Nypost