Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гэм зэм жүжгийг үзэх 5 шалтгаан


1. Монголд АНХ УДАА!

Утга уран зохиол сонирхогчдын шүтээн, дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн зохиол, тэр тусмаа "Гэмт хэрэг ба Ял шийтгэл" роман Монголдоо анх удаа тайзны уран бүтээл болж хүрэх гэж байна. Өдгөөг хүртэл дэлхийн өнцөг булан бүрд их зохиолчийн бүхий л зохиолуудыг кино, жүжиг болгож байсан хэдий ч Монголд ийм тохиолдол өмнө нь хэзээ ч гарч байгаагүй юм.

2. СОНГОДОГ-ийг ПОСТ-оор
(хэзээ ч хуучрашгүй шинэ)

Өнөөдрөөс 150-иад жилийн өмнө уг роман нь анхлан олны хүртээл болж байсан бөгөөд Ф.М.Достоевский тэр үеийн нийгмийн тулгамдсан асуудлуудыг хөндөн харуулсан нь одоо ч хуучраагүй үнэ цэнэтэй хэвээр байна.

"Гэм зэм" жүжиг бол ямар ч үед үл хоцрогдох чухал санааг агуулсан цаг хугацаагүй жүжиг юм. Тиймээс ч постдрамын театрын эрх чөлөө үүнийг хамгийн сайн илэрхийлж чадах нь аргагүй.


3. ХҮН ХҮНЭЭСЭЭ ХОЛДОЖ БАЙНА!

Техник технологи, даяаршлын эрин ХХI-р зууны хүмүүс бүгд л интернэтээс хамааралтай болж хувь хувийн ертөнцийг илүүтэй чухалчлах болсон. Үүн дээр нэрмээд дэлхий нийтээрээ Ковид-19 цар тахлын 2 жилийн хугацаанд хүн хүнээсээ төсөөрөн холдож, амьд харилцаа үгүй болсон гэхэд болно. Тиймдээ ч хүний нэгнээ гэх дотно халуун сэтгэл, чин үнэнч мэдрэмж, хайрын гэрэл гэгээг маш тод тусган харуулсан нь өнөөдөр бидэнд дутагдаж буй чухал зүйлийн нэг юм.

4. БИДНИЙ ҮНЭН ТӨРХ!

Ф.М.Достоевский хэдий тухайн үеийн нийгэм, Петербургийнхний дүр төрхийг тусгасан хэдий ч тэр нь өнөөгийн Улаанбаатарчуулын үнэн төрхтэй нийцэж байгаа нь гайхалтай. Биенээ хайрлахаа больж, нэг нэгэндээ харгис хатуу хандаж, худал хуурмагаа эд баялаг, эрх мэдлийн дор халхалж байгааг уг зохиолд илчлэн бичсэн юм. Өнгө мөнгөний нийгмийг бодитоор шүүмжилж, ядуурал завхайрал мансууралд идэгдэж нийгмийн золиос болсон дүрүүдийг хурцаар тусган харуулсан байдаг.

5. БИД ҮХНЭ! ҮЗЭЛ САНАА ҮЛДЭНЭ!

Ф.М.Достоевскийн "Гэмт хэрэг ба Ял шийтгэл" романы гол дүр Раскольников нь мөнгө хүүлэгч эмгэнийг хөнөөж орхидог. Гэхдээ тэр нь мөнгө, өс хонзонгоос биш үзэл санаанаас шалтгаалсан байдаг. Нийгэмд хэрэгцээгүй хүмүүсийг устгаж зайлуулвал хүн төрөлхтөн цэвэрлэгдэнэ гэх хатуу үзэл санааг агуулсан байдаг юм. Гэхдээ цаагуураа ирээдүй болсон залуу үе нь энэ нийгмийг өөрчлөхөд бас нэгтгэхэд хүчтэй, ухаантай мөн хожим үлдэх үзэл санаа хэрэгтэйг сануулсан байдаг юм.

Хамгийн их уншилттай
1
2022.07.11
ФОТО: "Playtime 2022" наадмын ЗАГВАРЛАГ залуус / Өдөр /
2
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
3
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Яруу найрагч Д.Галсансүхийн хос пянз худалдаанд гарчээ
2
2022.07.20
Винсент Ван Гогийн уран зургийн ар талаас өөрийнх нь "нууц" хөргийг олжээ
3
2022.07.19
Соёлын наадам 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Stray"-тэй төстэй тоглоом хайж буй хүмүүст санал болгох 20 тоглоом
2
4 өдрийн өмнө
Яруу найрагч Д.Галсансүхийн хос пянз худалдаанд гарчээ
3
4 өдрийн өмнө
Олны хайрыг хамгийн ихээр татсан 15 алдартан гэр бүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.