Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хэвлэл мэдээллийнхэн жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн төлөө нэгдлээ


Мэдээллийн хэрэгслээр нийтлэн, нэвтрүүлж, эш татаж, сурвалжилж буй сэтгүүл зүйн агуулгад эмэгтэйчүүдийн дуу хоолой ямар хувь эзэлдгийг та мэдэх үү? Алив мэдээлэлд албан тушаалтан, мэргэжилтнийг эх сурвалж болгохдоо эмэгтэйчүүдийг эрчүүдээс хоёр дахин бага эш татдаг бөгөөд эх сурвалжийн дөрвөн хүн тутмын нэг нь л эмэгтэй хүн байдаг.

Мөн Хэвлэлийн хүрээлэнгийн 2017 оны судалгаанд мэдээллийн хэрэгслүүд эрчүүдийг ажил хэрэгч байдлаар, албан тушаалтан, улс төрч, шийдвэр гаргагч дүрээр, харин эмэгтэйчүүдийг албаны бус, ихэвчлэн энгийн иргэн, мэргэжилтний хувьд илүүтэй дүрсэлдгийг онцолжээ.


Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаан дахь энэхүү тэнцвэрт бус байдлыг халах, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд уриалан, хамтран ажиллах зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөл, UBLIFE сайт, “Гэрэг” сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитэд Медиа” Групп хамтран “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг байгуулаад байна. Үүний хүрээнд хэвлэл мэдээлийн төлөөллүүдийг урин, хамтран ажиллаж, бие биенээсээ суралцах, хөгжих уриатай нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа. Тус нэгдэл нь жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй сэтгүүлч, редакторуудын мэдлэг, чадвараа сайжруулах, харилцан туршлага солилцох, салбартаа манлайлах, уншигч, үзэгчдийнхээ итгэлийг хүлээх хамтын ажиллагааны талбар байх юм.

ЗурагТайлбар



Хэвлэл мэдээллийн агуулга дахь хүйсийн тэгш бус байдал нь нийгмийн буруу хэвшмэл ойлголтыг дэвэргэж байдаг бөгөөд үүний хамгийн тод жишээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо хязгаарлагдмал буйгаар илэрдэг.  Олон улсын парламентын холбооноос сар бүр шинэчлэн гаргадаг Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жагсаалтаар манай улс 187 орноос 128 дугаарт эрэмбэлэгдэж байна. Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийн Ази тивийн дундаж 20 хувь, дэлхийн дундаж 25 хувь бол монголд сүүлийн хоёр сонгуулиар энэхүү үзүүлэлт 17 хувиас өссөнгүй.  


Мэдээллийн хэрэгслээр эмэгтэй улстөрчдийг гадаад төрх, хүйс, хувийн амьдрал болон гэр бүлийн байдал зэргээр дүрсэлж, улс төрийн байр суурь, үйл ажиллагааг нь хойш тавих үзэгдэл байсаар байна. Энэ мэт ташаа ойлголтыг залруулж, хүйсийн ялгаваргүй ижил тэгш хандах, нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг тэнцвэртэй хүргэх сэтгүүл зүйн үндсэн зарчмыг төлөвшүүлэхийн төлөө хэвлэл мэдээллийн 30-аад байгууллага нэгдлээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр сэтгүүлч, редакторууд санал солилцоход жендэрийн мэдрэмж бол зөвхөн хүйсийн асуудал биш нийгмийн тогтвортой хөгжлийн асуудал гэдгийг тухайн мэдээллийн хэрэгслийн удирдлага, редакц нэн түрүүн ойлгох шаардлагатай гэдэгт санал нэгдэж байв. Мөн өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаанд тулгардаг жендерийн асуудлыг хэлэлцэж, хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцсан юм. Сэтгүүл зүйн агуулга дахь хүйсийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлч, редакторуудын “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэлд хэвлэлийн байгууллагууд нэгдэх боломж нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.


“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Анлимитэд медиа группийн хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үүсгэн байгуулав.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.