Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

ХОБО ЖИБЭ | Шон Мендес, Камила хоёрын салалтын шалтгаан, Жонни Депп Амбер хоёрын үнэн түүх, Reply 1988-ын хосууд


Шомилагийн салалтын жинхэнэ шалтгаан
#ШонШигЗалууЗахаасАваадОлдоно

Алдартай хосууд салахаараа эелдэг, соёлтой нь аргагүй мэдэгдэл хийдэг тээ. Хүүжээ, бид хоёр нь ингээд саллаа жүү хүмүүс ээ, энэ хэний ч буруу биш жүү, зүгээр л бид хоорондоо тохирох хүмүүс биш байсан байна жүү гээд л. Харин хөшигний ард ямар гээчийн хэрүүл уруул, салалтын гашуун үзэгдэл өрнөж буйг бид таашгүй ээ. Ийм нэгэн соёлтой салалтын нэгээр Шон Мендес, Камила Кабелло нар тодорч, энэ оны салсан хосуудын тоог нэгээр нэмлээ.

Ташрамд, судалгаагаар жилийн сүүлээр буюу 11, 12 дугаар сард салалт ихэсдэг гэлцдэг тул та бүхэн бас хувийн амьдрал, хосын харилцаагаа тордогтун. Тордоод тордоод нэмэргүй болсон бол эртхэн ондоо багтаад салагтун.  

За тэгээд энэ хоёр маань хоёр жил хамт байсны эцэст өнгөрсөн долоо хоногт ийм мэдэгдэл хийгээд хоёр тийш болов оо.

“Хээе залуус аа, бид хоёр романтик харилцаагаа энд хүрээд өндөрлөхөөр шийдлээ. Гэхдээ нэг нэгнээ хүний ёсоор хайрлах хайр маань урьд урьдынхаас илүү хүчтэй байх болно оо. Бид үргэлж хамгийн сайн найзууд хэвээр” гэв. Үүнийг уншихад энэ хоёрын дунд дараах энгийн харилцан яриа өрнөсөн мэт санагдана.

- Хүүе, хоёулаа ер нь болих уу?
- Больё больё гай. Ямар албатай биш тэ?
- Харин тийн
- За тэгвэл bye хөгшөөн, хүний чинь хувьд хайрлаж явдаг шүү
- Аанхан, би чихсэн

Гэсэн мэт амархан санагдаж байгаа биз. Гэвч салалт хэзээ ч тийм амархан байсан түүх үгүй билээ. Нэг нь эхлээд салах уу байх уу гэж удаан бодож явна, тэгээд ламд үзүүлнэ, лам нь салбал салаад, салахгүй бол боль гэж хэлнэ, тэгээд дахиад өөрөө бодох шаардлага гарна, эцэст нь нэг юм шийдээд нөгөө хүндээ зүрхлэн хэлнэ, нөгөө хүн нь уйлна, гуйна, гувшина, салахгүй дагана, гэрийнх нь гадаа ирж сааданд сууж, савлуур дээр тоглоно. Тэгсээр арай хийж нэг юм хөндийрөх гэж байтал шинэ жилээр өөрөө уугаад нөгөөдөх рүүгээ залгаад тэгээээээл бүх юм дахиад эхнээсээ эхэлнэ. (Ийм токсик салалтаар хэзээ ч битгий салаарай)

Ерөнхийдөө миний мэдэхээр хүмүүс ингэж л салаад байх шиг байдаг. Шон, Камила хоёр ч бас нэг их зөрөөгүй л бололтой. Шар хэвлэлүүд тэдний мөр мөрөө хөөх болсон жинхэнэ шалтгааныг Шоны сэтгэл хөрсөн гэж тайлбарлаж байна. Шон салах тухай яриаг эхлүүлж, Камила хэд хоног уйлсан ч нэгэнт сэтгэл нь эргэсэн хүнийг яалтай билээ дээ гээд явуулахаар шийдсэн гэнэ ээ. Хаягдаж явсан хүний хувьд Камилагаа ойлгохын дээдээр ойлгож байна өө. Гэхдээ өмнөх ХОБО дээрээ хэлсэн, салалт бол 45 хоногийн асуудал гэж. Тэвччих өө андаа, Шон шиг залуу захаас аваад олдоно, харц дээгүүр үлдэнэ шүү.

Жонни Депп, Амбер Херд хоёрын дунд яг юу болсон юм бээээээ?
#ТоксикХүмүүсээсЗайгааБарь

Соёлтой сайхан салалтын тухай бичсэн бол араас нь хамгийн соёлгүй муухай салалтын тухай бичих гэж байна. Энэ бол Холливудын түүхэн дэх хамгийн гутмаар салалт байсан гэж хэлж болно.

Нэг талаас иргэн Ж, нөгөө талаас түүний эхнэр, иргэн А нар бие биенийхээ хүчирхийлэлд өртсөн хэмээн шүүхэд мэдүүлж, шүүх тэдний хэн нь хүчирхийлэгч байсныг тогтоохоор ажиллаж, хэдэн сар жилээр бөөн хэрүүл уруул үргэлжилсэн юм.

Гэрлээд хоёрхон жил болсон А бүсгүй нэг л өдөр нөхөр маань зоддог хэмээн шүүхэд мэдүүлж, салах өргөдлөө өгсөн юм. Нотлох баримт болгож хоёр нүд нь хөхөрсөн зураг хавсаргаснаар Ж-г бүгд л хүчийрхийлэгч, өөдгүй новш гэж хараав. Хэд хэдэн шар хэвлэл түүнийг хүчирхийлэгч хэмээн цоллож бичлээ. Харин иргэн Ж нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж, хэзээ ч эхнэртээ гар хүрч байсан түүх байхгүй, бурхан гэрчилнэ, нүд нь яагаад хөхөрснийг бүүүүүү мэд гэв. 

Ингээд Жонни Деппийн нэр төрөө сэргээхээр хандсан шүүх хурал хоёр жил тойрон үргэлжилж, энэ хооронд Амбер Хердийн хамаг бузар булай эхнээсээ ил болов. Английн дээд шүүхээс Амберын утсыг шалгаж, нягталснаар хуурамчаар нүдэндээ гэмтэл учруулж, хүний нэр төрд санаатай халдсан гэдэг дүгнэлт үйлдсэн юм. Үндсэндээ Амбер утас болон iPad дээрээ фото зураг янзалдаг хэд хэдэн аппликэйшнээр хуурамч гэмтэл нүдэндээ үүсгэсэн гэдэг нь тогтоогдсон. Түүнийг шүүхээс өөрийн нэр хүндээ өсгөх гэж бусдын нэр хүндэд халдаж, гүтгэсэн гэж албан ёсоор шийдвэрлэсэн билээ.

Мөн шүүх хурал дээр тэдний гэрийн үйлчлэгч, хувийн туслах, байрны харуул гэх мэт ойрын хүмүүсийг дуудан мэдүүлэг авахад бүгдээрээ хатагтай Амбер Хердийг нөхөр рүүгээ орилж хашхирч, янз бүрээр дуудан нэрлэж, заримдаа үсэрч очоод цохиод авах нь ч байсан тухай гэрчилсэн юм. Гэрийн үйлчлэгчийн хэлснээр Амбер нэгэнтээ төрсөн өдрийн үдэшлэг дээрээ Деппийг хоцорч ирсний төлөө “хөгшин, бүдүүн, амжилтгүй болсон новш” зэргээр дуудаж, цамнаж байсан гэнэ. Whatttt? Хөгшин? Бүдүүн? Хүүе ээ наад хүнийг чинь хайрлаж халамжлаад, хооллож ундлаад, хүнээс дутуугүй аваад явчих монгол эмэгтэйчүүд Улаанбаатарын гудамжаар дүүрэн байна хөөе. Нааш нь явуулчих юугхэв зүгээр.

Бас нэг удаа тэд маргалдсаны орой Жонни гэртээ ирээд орондоо орох гэтэл орон дотор нь хүний ялгадас овоолсон байсан тухай шүүх дээр ярьжээ. Амбер түүнийг нохойн баас байсан гэж хэлсэн бол гэрийн үйлчлэгч нар хүний ялгадас байсныг батлав. Ewww. Нөхөртэйгээ хэрэлдээд хоолонд нь зүү хийсэн гэж сонссоноос оронд нь ялгадас тавьсан гэж сонсоогүй байсан гэмгүй ариун чих минь. Ер нь Жонниг ойр дотны бүхий л хүмүүс нь байж болох хамгийн эелдэг, жентельмэн эр гэж шүүхэд мэдүүлснийг тэмдэглэжээ. Ажил төрлөөр болон хувийн шалтгаанаар хосуудтай уулзаж, хамт байсан хүмүүс Амберыг уур нь хүрэхээр гартаа тааралдсанаа авч шиддэг, нөхрөө “ажилгүй, амжилтгүй, чамайг хэн ч кинондоо урихгүй, чи ганцаараа байсаар үхнэ’ зэргээр хэлдэг гэж тодорхойлж, хэд хэдэн удаа нүүр болон гар хуруунд нь ноцтой гэмтэл учруулсан байсан тухай өгүүлж.

Гэтэл хамгийн инээдтэй нь Амбер Херд НҮБ-ын Хүний эрхийн болон эмэгтэйчүүдийн эрхийн амбассадор буюу элч төлөөлөгч, #metoo хөдөлгөөний тэмцэгч зэрэг олон мундаг цол гуншинтай аж. За ер нь бол товчхон хэлэхэд ийм хүмүүсээс холхон явахыг хүсье. Амьдралдаа ийм токсик хүмүүстэй учрахгүй байх хувь тавиланг ерөөе.

“Reply 1988”-аас төрсөн хос: Рюү Жүн Еол, Хеэри хоёр минь
#TeamJungHwan

2015 онд Өмнөд Солонгосын үзэгчдийг байлдан дагуулсан энэ хөөрхөн цувралыг үзээгүй хүн байвал өөртөө л гомд гэе дээ. Арай муухай ч юм уу, за за үзэхийг бодоорой гэж эелдгээр зөвлөе. Яагаад гэвэл энэ бол бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй цувралуудын дөрөвт жагсдаг бүтээл юм шүү.

Тус цувралын гол дүрүүд болох жүжигчин Рюү Жүн Еол, Хеэри нар кинон дээрээ үерхэж чадаагүйд нь үзэгчид ихэд гонсойсон авч, амьдрал дээрээ үерхэж эхлэхэд нь санаа амран, тайвширсан билээ. Киноны эхний ангиуд дэлгэцнээ гарч, дараагийн ангиуд бичигдэж байх зуур үзэгчид аль хэдийн энэ хоёрын гэрлэлтийг төсөөлчихсөн, тийм л нандин хөөрхөн хайр дурлал гардаг даа. Даанч зохиолчид нь бүсгүйг маань өөр залуутай гэрлүүлж, Жун Ваны дэмжигчдийн харуусал харамслын нулимсыг барсанд жаахан гомдолтой хэвээр л явдаг юм.

Тэд кино зураг авалтын үеэр бие биедээ татагдаж, бага зэрэг дотносож байх зуур зохиолчид кинон дээрээ тэдний замыг салгахаар шийдсэнийг мэдээд Хеэри уйлж, Жүн Еол санаагаар унасан гэнэ ээ. Цувралын сүүлийн ангиудыг хийхэд жүжигчид маш гунигтай байсан агаад Хеэри бүүр нүдээ бүлцийтэл уйлж, зураг авалт хойшлохоос аргагүй болсон байна. Тэр үедээ илэрхийлж чадаагүй ч, үнэн хэрэгтээ Жүн Еолтой дахиж хамт байж чадахгүй нь гэж бодож уйлсан тухайгаа хэвлэлд ярьжээ.

Гэхдээ кино дууссан ч тэдний харилцаа дуусаагүй, одоо болтол К ертөнцийн хамгийн хайр татсан хосууд хэвээр байна. Тэд дөнгөж үерхэж эхлээд, хэнд ч хэлээгүй байх үед нь Жүн Еолын ээж хүүгээ найз бүсгүйтэй болж, гэр бүл зохиох болоогүй юу гэж асуужээ. Хариуд нь Жүн Еол “Ээж ээ би ямар бүсгүйтэй гэрлэбэл зүгээр вэ? Доксун шиг охинтой гэрлэбэл болох уу?” гэж асуухад ээж нь “Доксун шиг охин яг болно” гэж хариулж.

Олны харц, хэл амнаас зугтаж, даруухан үерхдэг хос хоёр маань сошиал хуудсууд дээрээ ч хамт байгаа зургаа нэг их оруулаад байдаггүй. Харин саяхан GQ сэтгүүл Жүн Еолыг оны хамгийн дур булаам залуугаар тодруулж, нүүр хуудсаа түүний зургаар чимсэн байна. Үзээд “Ээ базардарь минь” гэж дуу алдахаар л зураг гарч. Та нар бас үзэж нүдээ жаахан хужирла даа.

ЗурагТайлбар



Урд өмнө бичсэн, хүний хэрэгт дурласан бүх ХОБО ЖИБЭг уншмаар байвал эндээс уншаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.05
Ники Минаж, Меган Ди Сталлион нарын хооронд юу болоод байна?
2
2023.03.09
ХОБО ЖИБЭ | Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг тодрууллаа, Suga хэнтэй гэрлэх вэ? Шерийн...
3
2023.02.16
ХОБО ЖИБЭ | МGK араар тавьсан уу?, бидний шинэ краш Бэлла Рамсей, бас бус хүмүүсийн хэр...
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
12
17
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ээгий 2022.01.13 122.201.31.85

Инээдтэй хөгжилтэй бичдийн бээ кккк

0 Хариулах


bur bayrlaad 2021.11.24 202.21.114.242

bolj muu amber byazda

0 Хариулах


Хайр 2021.11.23 202.131.246.166

Мөнхзулаа өөртэй чинь уулзаж болох уу? Нийтлэлийг чинь үргэлж уншдаг болохоор бүр санаад байнаа...ккк

0 Хариулах


Заяа 2021.11.23 43.228.129.91

БИ ЧИХСЭН гээд ярианы хэллэгээрээ байгаа ч БИ Ч ГЭСЭН гэдгээр нь ядаж бичээрэй. Өөр мэдэхгүй хүмүүс яг алдахаар шүү.

0 Хариулах


Зочин 2021.11.23 64.119.29.115

nice

0 Хариулах


Дуртайяа уншлаа 2021.11.23 103.57.94.234

Хөөрхөн бичвэр байна шүү, иймэрхүү хобо жибэ гоё юм байна, амжилт хүсье

0 Хариулах


Irgen N 2021.11.22 192.82.87.76

goyoooo goy bur :)))

0 Хариулах


Cool 2021.11.22 103.57.95.254

Huurhun bichdeg shu haha

0 Хариулах