Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Squid Game" киног Хойд Солонгост нууцаар зарсан хүнд цаазаар авах ял оноожээ


NETFLIX-ийн хамгийн алдартай цувралаар тодорсон Өмнөд Солонгосын "Squid Game" цуврал киноны хуулбарыг Хойд Солонгост нууцаар зарсан хүнд цаазаар авах ял оноож буй тухай мэдээ Radio Free Asia сайт дээр гарчээ. Хойд Солонгост ахлах сургуулийн хэд хэдэн сурагчид тус киног үзэж байх үед албаны хүмүүс тэднийг барьж авч, энэхүү киноны хуулбар зарагдаж буйг олж мэдсэн гэнэ.

АНУ-ын RFA чөлөөт хэвлэл тус киног Хятад улсаас USB-ээр дамжин орж ирсэн болохыг мэдээлжээ. Мөн тус киног худалдаж авсан сурагч насаараа хоригдох ял сонсож, хамт үзсэн зургаан хүүхэд таван жилийн турш хүнд хөдөлмөр эрхлэхээр болжээ. Тус сургуулийн багш болон удирдлагууд энэ хэргийн улмаас ажлаасаа халагдаж, алс бөглүү байдаг уурхайд ажиллах шийтгэл хүлээлээ.

2020 оны 12 сард Хойд Солонгост аливаа кино, дуу хөгжим, ном зэргийг гадаадаас зөвшөөрөлгүй оруулахыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ нь Өмнөд Солонгос болон АНУ гэх зэрэг улсын соёл мэдээлэл хэт түгэхээс сэргийлсэн арга хэмжээ гэсэн байна.

Мөн өөр нэгэн мэдээллээр өнгөрөгч дөрөвдүгээр сард нэгэн эр Өмнөд Солонгосын янз бүрийн цомог, киноны бичлэг зарж түгээснээсээ болж олны өмнө цаазлуулжээ.

Одоо олон нийтийн дунд тэдгээр ахлах сургуулийн сурагч болон мөрдлөгийн үеэр нэр холбогдож мэдэх хүмүүсийн төлөөх маш их айдас тархаад буйг RFA мэдээлжээ. 

"Тэд одоо маш их айдас дунд байна. Хүмүүс янз бүрийн USB, мемори карт зэргийг авахаасаа, бусдад өгөхөөс айж байна. Бүр тийм ч ноцтой биш зүйлийн өмнөөс ч тэд шийтгүүлнэ гэх айдастай байгаа" хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: RFA

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
19 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
10
9
2
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.11.28 107.181.236.188

Хэлэх үг алга

0 Хариулах


zochin 2021.11.27 202.55.188.105

estoi medrel huur shuu

0 Хариулах


Зочин 2021.11.27 124.158.120.34

Өрөвдөлтэй хүмүүс коммунизмыг хараал идэг

0 Хариулах