UBLife Logo
Эрүүл мэнд

Ковидын вакцин жирэмслэлтэд сөрөг нөлөөгүйг батлах шинэ судалгаа гарчээ

Ub.life
Ub.life
Ковидын вакцин жирэмслэлтэд сөрөг нөлөөгүйг батлах шинэ судалгаа гарчээ

Ковидын вакцин нь жирэмслэлтийн үед ямар нэгэн сөрөг нөлөөгүй болохыг саяхны судалгаа харуулж байна гэж Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг мэдэгджээ. 

Их Британи өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн жирэмсэн эхчүүдийг Pfizer, Moderna-ийн вакцинд хамрагдахыг зөвлөж эхэлсэн бөгөөд наймдугаар сард амаржсан эмэгтэйчүүдийн 22 хувь нь дор хаяж вакцины нэг тунгаа хийлгэсэн байжээ. Вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд амьгүй, дутуу төрөлт ижил түвшинд байгаа нь тус судалгааны үр дүнгээр ажиглагдсан байна. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд бүртгэгдсэн

Нийт амьгүй төрөлт:

  • Вакцин хийлгэсэн 1000 эмэгтэй тутамд 3.35

  • Вакцин хийлгээгүй 1000 эмэгтэй тутамд 3.6

Бага жинтэй төрсөн хүүхдүүдийн эзлэх хувь:

  • Вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.28%

  • Вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдийн 5.36%

Дутуу төрөлтийн эзлэх хувь:

  • Вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийн 6.51%

  • Вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдийн 5.99% байжээ. 

Судалгаанаас үзэхэд коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн таван эмэгтэй тутмын нэг нь хүүхдээ хугацаанаасаа эрт төрүүлсэн, дутуу төрсөн хүүхдүүдийн зарим нь эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан гэжээ. 

Түүнчлэн жирэмсэн эх коронавирусийн халдвар авсан тохиолдолд ураг амьгүй төрөх эрсдэл өндөр болохыг баримтууд харуулж байна. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэхээс санаа зовох шаардлагагүй бөгөөд жирэмсний үеийн ковидын ноцтой үр дагавраас урьдчилан сэргийлэхэд вакцин тус болно гэж Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн Дархлаажуулалтын албаны тэргүүн мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.