Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өмнөд Солонгост стрессээ тайлахад туслах "хоосон" өрөө эрэлттэй байна


Сөүл хотын захад өвөрмөц үйл ажиллагаа явуулдаг The Green Lab нэртэй кафе нээгджээ. Ойтой залгаа орших тус кафед хүмүүс стрессээ тайлахаар цаг аван ирдэг гэнэ. Өрөөнд ойролцоогоор 10 суудал байх бөгөөд энд ирсэн хүн утсаа чимээгүй горимд шилжүүлж, мөн хоорондоо яриа өрнүүлж болохгүй. Оронд нь ганцхан зүйлийг хийх ёстой. Тэр нь юу ч хийхгүйгээр амрах юм. 

Ажлын ачаалал, стресс ихтэй солонгосчууд ийнхүү стрессээ тайлахын тулд мөнгө төлөн хоосон өрөөг зорьж байна. Энэ тухай кафен ажилтан Бэ Хён "Солонгосын нийгэмд юу ч хийхгүйгээр байж болох тайван орон зайг олоход үнэхээр хэцүү болсон" хэмээн  Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Толгойгоо амраах өөр нэг сонирхолтой газар бол Сөүлийн Megabox кино театр юм. Гэхдээ энд ирсэн хүмүүс кино биш 40 минут үргэлжлэх онгоцны нислэгийг үздэг аж. Өөрөөр хэлбэл, онгоцонд суугаад хаа нэг тийшээ явж буй мэт мэдрэмжийг хүмүүст өгөхийг зорьжээ. Түүнчлэн ил галын чимээг 31 минутын турш сонсон суух боломжтой бөгөөд тасалбарын үнэ нь 6 доллар.

Нийгмийн стресс ихтэй Солонгосын нийгэмд сүүлийн жилүүдэд энэ төрлийн үйлчилгээ нэмэгдсээр байгаа юм. The Green Lab болон Megabox театртай адилхан үйл ажиллагаа явуулдаг өөр нэг газар бол Ганва арлын Mung Hit кафе. Үйлчлүүлэгчид сандалнаас өөр зүйлгүй хоосон өрөөнд чимээгүй сууж амрахаар ийшээ ирэх нь нэмэгджээ. 

 

Эх сурвалж: Insider, Washington Post

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Уржигдар
Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг
3
2024.03.22
Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.