UBLife Logo
Нийгэм

“Омикрон” хувилбар ба УОК-ын онцлох ТАВАН шийдвэр

“Омикрон” хувилбар ба УОК-ын онцлох ТАВАН шийдвэр

ДЭМБ Ковидын “омикрон” гэж нэрлэсэн вирусийг онцгой анхаарал татахуйц бүлэгт бүртгэв. Өмнөд Африкаас гадна Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малавид бүртгэгдсэн бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдол Израиль, Хонконг, Бельги улсад гараад байна. 

Монгол Улсын Онцгой комисс өнөөдөр яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

1

Омикрон хувилбарын халдвар тархсан улс орноос ирж буй, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг эх оронд нь хүлээн авахдаа хувийн зардлаар нь 10 хоногийн тусгаарлалтад байлгана.

2

Африкт алба хаагаад өнөөдөр ирж байгаа 200 гаруй энхийг сахиулагчийг 10 хоног цэргийн амралтад тусгаарлана. 

3

Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх, хил хяналтын орчимд иргэд зорчигчдыг шинжилгээнд бүрэн хамруулна. 

4

Халдвар бүртгэгдсэн улс орноос ирж буй, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй.

5

Дотоодод хөл хорио тогтоохгүй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.