Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Б.Халиун: "Уран Хас" контемпрари балет хүн бүрт өөрийг мэдрүүлэх болно


Зууны манлай хөгжмийн зохиолч Ж.Чулууны "Уран Хас" балет 1973 онд тайзнаа анхлан тоглогдсоноос хойш даруй 48 жил өнгөрчээ. "Монголын сонгодог урлагийн ноён оргил" хэмээгддэг уг балетыг үе үеийн шилдгүүд тайзнаа амилуулж ирсэн бол 2021 онд анх удаагаа "контемпрари" гэх тодотгол, өвөрмөц содон дэглэлттэйгээр "Corporate Convention Center"-ийн тайзнаа тоглогдох гэж байна. Монголын контемпрари балетын хөтөлбөрийн “Чулуун” сантай хамтран бүтээж буй уг балетын хөгжим, цомнол, хувцас загвар, тайзны декораци зэргийг тэргүүлэх залуу уран бүтээлчид контемпрари буюу нэн орчин үеийн хэв маягт оруулсан нь үзэгчдийн сонирхлыг чамгүй татаж, хүлээлт үүсгээд буй. 

"Уран Хас" балетын Хандармаагийн дүрийг бүтээж буй Б.Халиунтай бид ярилцлаа.

- Цар тахлын улмаас хоёр жил гаруй хаалттай байсан театрууд үзэгчдэд үүдээ нээж эхэллээ. Эргэн тайзнаа гарахаар догдолж байна уу? 

Сэтгэл маш их хөдөлж догдолж байна. Хөл хорионы үеэр бэлтгэлдээ очилгүй, гэртээ дасгалжих чамгүй хүнд байлаа. 

- “Уран Хас” балетын гоцлол дүрийг анх хүлээн авахад ямар сэтгэгдэл төрсөн бэ? "Уран Хас" балет болон дүрийнхээ тухай танилцуулаач? 

Балетын урлагийн оргил гэгдэх бүтээлийн гоцлол дүрийг хүлээн аваад өөрийн эрхгүй баярлаж догдолсон. Мөн маш хариуцлагатай үүрэг. "Уран Хас" балетын Хандармаагийн дүрийг нэн орчин үеийн хэв маягаар тоглож буй учир энэ удаа Халиун болгон өөрчилсөн. Өөрийн нэрээрээ Хасын дурлалт бүсгүйн дүрийг бүтээх гэж буйдаа баяртай байна. 


Хөгжмийн зохиолч Ж. Чулуун, цомнолыг бичсэн Б. Ширэндэв, балетмейстр Б. Жамьяндагва, удирдаач Ч. Жамсранжав, зураач Ч. Гунгаасүх нарын уран бүтээлчид "Уран Хас" балетыг бүтээсэн түүхтэй. Энэ удаа хөгжмийн продюсер Э.Итгэл албан ёсны эрхтэйгээр Ж.Чулууны хөгжмийг орчин үеийн хэв маягт оруулж буй.  


- Энэ удаагийн “Уран Хас” балет нь контемпрари гэх тодотголоороо ялгарч байна. Ер нь контемпрари гэх шинэ хэв маягийн тухай бид юуг мэдэх хэрэгтэй вэ? 

Контемпрари урлаг бол хүн бүр өөр өөрийн харсан өнцгөөрөө ойлгож болох гайхалтай урлаг. “Уран Хас” контемпрари балет нь “Уран Хас” сонгодог балетын үндсэн утга агуулгыг алдагдуулаагүй ч “нэн орчин үеийн” гэдэг утгаараа огт өөр тавилт, найруулгатайгаар тайзнаа тавигдах гэж байна. Тиймээс ч "Уран Хас" контемпрари балет хүн бүрт өөрийг мэдрүүлэх болно. 

"Контемпрари урлаг бол хүн бүр өөр өөрийн харсан өнцгөөрөө ойлгож болох урлаг."  - Б.Халиун

- Таны хувьд уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлсэн бэ? Хэрхэн яагаад балетын урлагт дурлах болов? 

Багаасаа бүжиглэх сонирхолтой, балетын урлагт хүсэл тэмүүлэлтэй байсныг ээж минь дэмжиж, чиглүүлсний үндсэнд балетэд эргэлт буцалтгүй дурласан. Авга ах Алтанхуяг маань авьяаслаг балетчин бол өвөө маань гавьяат биелгээч байсан зэргээр гэр бүлд урлагийн хүмүүс цөөнгүй. Би 2017 онд Хөгжим Бүжгийн Коллежийг МУГЖ Г.Цолмон багшийн удирдлага дор төгссөн. Одоо балетын урлагаар хичээллээд 12 жил болж байна. Хөлөө гэмтээх ч юм уу, хүнд үе тохиолдож байсан ч балетээс татгалзах хүртэл шийдвэр гаргаагүй болохоор тэр хэрээрээ хайртайнх байх. 

- Уран бүтээлчийн хувьд бүтээхийг хүсэж мөрөөддөг дүр бий юү?

Бүх л гоцлол дүрд шунадаг даа (инээв). Онцолбол, Дон Кихот балетын Китригийн дүрд маш их татагддаг. Хөгжим цомнол гээд бүх талаараа гайхалтай бүтээл. 


Балетын бүжигчин Б.Халиуны хувийн гэрэл зургаас:

- Балет бүх нийтийн урлаг гэдэгтэй та санал нэгдэх үү? Олон нийт балетын урлагийг хангалттай үнэлж чадаж байна уу? 

Тоглолт бүрт үзэгчдийн суудал дүүрэн байдгаас балетын урлагт хайртай хүмүүс ямар их байгааг харж болно. Балетыг нэг үзээд л ханах бус, байнга үзэж, үзэх бүртээ өөр өөрөөр дурлаж, сэтгэл нь дүүрч, эргэцүүлдэг байгаасай гэж хүсдэг.

- Та ойрын хугацаанд бүтээхээр төлөвлөж буй дүрээсээ хуваалцаач? 

Ирэх сард “Хунт нуур”-ын Том хун болон өөр бусад буюу нэг жүжгийн хэд хэдэн дүрийг бүтээхээр ажиллаж байна. 

Балетын бүжигчин Б.Халиуны хувийн гэрэл зургаас:

- “Уран Хас”-ыг зорин ирэх үзэгчдэдээ хандан хэлэхийг хүссэн үг бий юү? 

Та бүхэн 45 минутын турш үргэлжлэх "Уран Хас"-ыг зорин ирж, контемпрари урлагтай хамт нэгэн үдшийг таалан өнгөрүүлээрэй.


Арванхоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд тоглогдох Ж.Чулууны "Уран Хас" нэн орчин үеийн бүжгийн жүжгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд даран аваарай. 

Мөн тасалбарыг энд даран шууд захиалах боломжтой.

Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ) нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс контемпрари бүжгийн урлагийн бүжигчдэд дэмжлэг үзүүлэх, бүжгийн урлагаар дамжуулж олон нийтэд боловсрол олгох чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм. Байгаль орчны олон нийтийн боловсролд хувь нэмрээ оруулж ус хамгаалалтын ач холбогдол, агаарын бохирдлын хор уршгийн тухай орчин үеийн бүжгийн жүжиг бүтээж, үзэгч олныхоо таашаалыг хүртсэн билээ. 

ЗурагТайлбар
   
 
   

Монголын контемпрари балетын хөтөлбөрийн гэрэл зургийн архиваас

Хамгийн их уншилттай
1
2022.01.19
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв
2
2022.01.19
"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?
3
2022.01.11
Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК
холбоотой мэдээ
1
2022.01.10
П.Баярсайханы "Хүн гөрөөс" тайзнаа дахин тоглогдохоор болжээ
2
2022.01.07
Г.Номуун: Өөрийгөө танина гэдэг чухал үйл явц
3
2022.01.07
2021 ОНЫ ОНЦЛОХ КИНОНУУД
санал болгох
1
7 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
2
11 цагийн өмнө
"Single's Inferno"-гийн од Сон Жиа инстаграмын бүх постоо устгаж, уучлал гуйжээ
3
12 цагийн өмнө
"Playtime 2022" ирэх долдугаар сард 4 ӨДӨР зохиогдоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

fellow boomer 2021.11.30 202.131.225.20

woaaaaw

0 Хариулах