UBLife Logo
Эдийн засаг

Гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна

Ub.life
Ub.life
Гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна

Жайкагаас “Мобиком корпораци” ХХК, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран 20.000 хүртэлх ам.долларын гэрээтэй “MonJa” хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. 

Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой уг хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд бүртгэл маргаашийн 23:59 цаг хүртэл үргэлжлэх юм байна. 

Уг хөтөлбөрт мобайл апликэйшн ашиглан Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (SDGs)-ын хэрэгжилтэд хувь нэмэр оруулж байгаа шинэлэг бизнес загвар, технологийг хөгжүүлж буй гарааны компаниуд хамрагдах боломжтой. 

Хөтөлбөрт шалгарсан цөөн компанитай 20.000 хүртэлх ам.долларын гэрээ байгуулж, менторинг, лекц семинар зэрэг чиглүүлэх хөтөлбөрт хамруулж, хөрөнгө оруулагчидтай холбоо тогтооход туслах юм байна. 

Хэрэв та шаардлагыг хангаж буй гарааны бизнес эрхлэгч бол доорх холбоосоор нэвтэрч бүртгүүлээрэй. https://www.jica.go.jp/.../english/office/topics/211109.html

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.