Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Louis Vuitton"-ий анхны хар арьст АРТ ДИРЕКТОР Виргил Аблохын тухай 7 БАРИМТ


Загварын ертөнцийн магнат гэгдэх "Louis Vuitton" брэндийн анхны хар арьст арт директор, Миланд төвтэй "Off-White" брэндийн үүсгэн байгуулагч, эрэгтэйчүүдийн хувцас загварт хувьсгал хийгч хэмээгддэг нэрт загвар зохион бүтээгч Виргил Аблох 41 насандаа хорт хавдрын улмаас нас баржээ. Орчин цагийн нөлөө бүхий загвар зохион бүтээгчдийн нэг Виргилийн тухай баримтуудыг хүргэж байна. 

#1 Тэр бол Францын загварын ертөнцийн анхны африк-америк гаралтай арт директор.

Түүний тансаг зэрэглэлийн болон гудамжны хувцас загварыг нэгтгэсэн коллекцууд загварын ертөнцөд "хувьсгал" хийсэн хэмээн New York Times бичиж байв. Тэр энэ чиглэлээр огт мэргэжил эзэмшээгүй бөгөөд бага байхад нь ээж нь оёх, загвар гаргахыг зааж өгчээ. 

#2 Тэр "Time" сэтгүүлээс нэрлэсэн 2018 оны нөлөө бүхий 100 хүний нэг. 

#3 Тэр Грэммийн шагналд нэр дэвшиж байв.

Түүний Kanye West, JAY-Z нартай хамтарсан ‘Watch the Throne’ цомог Грэммийн Шилдэг дуу бичлэгийн цомог төрөлд нэр дэвшиж байв. 

#4 Тэр дэлхийн тэргүүлэх цомгуудын арт директороор ажилласан. 

Виргил Аблохын хамтран ажилласан урлагийнхан дунд Kanye West, Big Sean, ASAP Rocky, Pusha-T, Lil Wayne,  Lil Uzi Vert зэрэг нэртэй уран бүтээлчид багтана. 

#5 Тэр загвар, хөгжим, урлаг, бизнесийн салбарт амжилттай "асаж" байв.

Тэр загвар зохион бүтээгч төдийгүй архитектурч, хөгжим бүтээгч, DJ, зураач, бизнес эрхлэгч байжээ.

#6 Виргил Аблох реппер Kanye West-тэй дотны найзууд. Тэр 2009 онд Fendi компанид дадлага хийж байхдаа Kanye-тэй танилцсан бөгөөд тэр үеэс хойш хэд хэдэн уран бүтээлд хамтран ажиллажээ. 

Түүний загваруудыг эндээс  орж үзээрэй. 

ЗурагТайлбар





Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
4 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
5 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Just-in-case 2021.12.01 202.21.109.81

Нэрийг нь vuh-juhl a-blow буюу Вержил Аблоу гэж дууддаг юм байна лээ. Аблох биш.

0 Хариулах


Зочин 2021.12.01 110.3.243.104

Niitlel unshij baj duudlaga yrihgui shuu

0 Хариулах