Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Арваннэгдүгээр сард дэлхий дахинд өрнөсөн 11 ЭЕРЭГ МЭДЭЭ


Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхий дахинд өрнөсөн эерэг үйл явдлуудыг хүргэж байна.


#1 Дэлхийн 10 улс 100 хувь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг боллоо. Албани, Исланд, Бутан, Этиоп, Балба, Намиби, Парагвай тэргүүтэй улсууд нар, салхи, усны эрчим гэх мэт байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг эрчим хүчийг ашиглан улсынхаа хэрэгцээг хангаж байна.  

#2 Португал улс сүүлчийн дулааны цахилгаан станцаа хааж, албан ёсоор нүүрс түлдэггүй улс боллоо. Тус улс цаашид 9 жилийн "нүүрсгүй" хөтөлбөр хэрэгжүүлэх юм. 

#3 "World Cup"-т шалгарч нэг сая еврогийн ашиг олсон Сербийн хөлбөмбөгийн баг бүх ашиг орлогоо улсынхаа эрчимт эмчилгээ шаардлагатай хүүхдүүдэд хандивлахаар боллоо. 

#4 Кофе, цайнд дуртай хүмүүсийн өдөр тутмын амьдралд дүн шинжилгээ хийхэд аль аль уух зүйл нь сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг болох нь ажиглагджээ. 

#5 Хэрэм нөөцөлсөн самрынхаа 74 хувийг хаана булснаа мартчихдаг гэнэ. Мартаж орхисон самар нь байгальд шингэж, экосистемд эергээр нөлөөлдгийг судлаачид баталлаа. 

#6 Португал улс ажлаас үүдэлтэй сэтгэл гутралын эсрэг хууль баталж, ажлын бус цагаар ажилчдаа шахаж шаардах, дуудлага хийхийг хуулиар хориглолоо. 


#7 Нэн ховордсонд тооцогдож байсан энэтхэгийн хирсийн тоо толгой өсөж буйг судлаачид тогтоолоо. 

#8 MrBeast хөдөлгөөн дэлхий даяар өрнөж, хандиваар цугласан 2 доллар тутам 1 кг хог хаягдлыг далайгаас цэвэрлэж байна. Одоогоор 30 сая доллар цугласан бөгөөд 15 сая кг хог хаягдлыг цэвэрлэжээ. 

#9 НАСА-ийн сансрын нисгэгч Жессика Ваткинс энэ сард сансрын хамгийн урт агаарын замыг амжилттай туулж, тус амжилтыг тогтоосон анхны хар арьс сансрын нисгэгч эмэгтэй боллоо. 

#10 Аварга загас, халим, яст мэлхий гэх мэт нэн ховордсон ан амьтдыг Номхон Далайгаас загасчлахыг хуулиар хориглолоо. 

#11 Нидерланд улс дахин боловсруулах боломжгүй нэг удаагийн кофены аягыг хориглох хуулийн төсөл боловсрууллаа.

Эх сурвалж: Happy Broadcast

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
14 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.