Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Арванхоёрдугаар сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай


Ид шид, нууцлаг үйл явдал, баяр хөөрөөр дүүрэн 12-р сар ирлээ! Та бүхэн минь энэ сарынхаа зурхайг уншиж, оны төгсгөлийг гайхалтай сайхан хийгээрэй.

illustrations: Alexa De Paulis

Хонь (3/21-4/19)

Энэ сарын гол зорилго, үйл явдал таны хувьд боловсрол, мэдлэг олж авах, өөрийгөө хөгжүүлэх байх болно. Загвар урлах, онлайн сургалтад суух, төсөлд хамрагдах, шинэ сонирхлын дагуу ном уншиж, мэдэж авах, бүтээл хийх гээд юутай ч холбоотой байж мэднэ. Та өөрийн энэ үйл явцаараа өөрийгөө ч хөгжүүлж, бусдад бас урам зориг өгнө. 12 сарын 4-нд болох Нарны хиртэлт энэ болгоныг тань ивээж байна. 

Мөн өөрийн шинэ зүйл дээр ажиллаж байх явцдаа та маркетинг, худалдаа, харилцаа холбооны салбарын, өөр тохирохгүй ажил, төслийг хойш тавихаар, бүр болихоор шийдэж магадгүй. 12 сарын 18-нд тохиох Тэргэл сар энэ бүхний учрыг олоход тань тусална. 12 сарын 19-1 сарын 29 хооронд карьерийн хувьд өөрийгөө тодорхойлж, ирээдүйн зам мөрөө тодорхойлох чухал үе. Хэрэв та энэ явцад хичээнгүй байж чадвал том бэлэг хүлээж байх магадлалтай байна.

Хайр дурлал энэ сард тийм ч гол байр суурь эзлэхгүй. Гэвч Сугар гарагийн нөлөөгөөр та уулзаж, болзож, харилцаатай байгаа хүний үнэхээр өөрийн чинь түвшинд хүрч чадах уу, хангалттай байх уу гэх эргэцүүлэл хийж магадгүй. Хэрэв тохирохгүй хүн байвал өөрчлөлт хийх цаг нь иржээ.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: мэдлэг, урам зориг, харилцаа, нэр хүнд, боломж, бусдад танигдах, шинэ мэдээ

Үхэр (4/20-5/20)

12 сарын 4-ны Нар хиртэлт танд маш том боломж авчрах магадлалтай байна.Тэр тусмаа энэ нь мөнгөтэй холбоотой байх болно. Хөрөнгө оруулалт, зээлтэй холбоотой эсвэл шинэ орлого, урамшуулал гэх зэрэг юу ч байж болно. 12 сарын 18-ны Тэргэл сарны нөлөөгөөр та өөрийн айдас, нэгэн хэвшмэл байдлаасаа салах гээд оролд. Мөнгөтэй холбоотой асуудалд шийдвэр гаргаж чаддаггүй байдлаасаа салах боломжийг өгөх болно.Ямар ч шийдвэр гаргахгүй бол та нэгэн хэвэндээ гацаж мэднэ шүү дээ.

Таныг эрхшээгч Сугар гарагийн нөлөөгөөр 12 сарын 19 - 1 сарын 29 хооронд зүрх сэтгэлийн асуудал ч чухал болно. Хэрэв таны зүрх сэтгэлийг дүүргэж чадахгүй тийм хүнтэй цуг байгаа бол, хайртай хүнтэйгээ бүрэн нийцэхгүй байвал үүнийг мэдэгдэж, ямар нэг шийдэлд хүрэх цаг. Хоёрын хооронд явахын оронд яг яах талаараа шийдвэр гаргах хэрэгтэй. Гэхдээ хүмүүстэй харилцах харилцаа энэ хооронд зарим талаараа тун аятайхан байж, азтай явдлууд тохионо.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хөрөнгө оруулалт, өв залгамжлал, мөнгө, хайр дурлалын шийдвэр, сайн найз нөхөд, давуу тал 

Ихэр (5/21-6/20)

Хайр дурлалын амьдралдаа шат ахих цаг ирлээ. Мөн аз болоход гараг эрхэс бүхэлдээ таныг ивээж, туслахад бэлэн байна. 12 сарын 4-нд тохиох Нарны хиртэлт харилцаа холбооны тал дээр шинэ ахиц, боломжууд авчирна. Ганц бие Ихрийн ордныхон шинэ харилцаа үүсгэж, болзож, үерхэж явсан хүмүүсийн хувьд харилцаагаа шат ахиулж, илүү гүнзгийрүүлнэ. 

12 сарын 18-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр сэтгэл хөдлөл маш ихээр илэрч, гарч ирэх нь. Энэ сард та гарцаагүй өөрийн сэтгэл хөдлөл, хариу үйлдэл дээрээ анхаарах ёстой. Аливааг хэтрүүлэн бодох нь сүүлдээ таныг солиоруулах шахаж мэднэ. Тиймээс зүгээр л бүхнийг байгаагаар нь орхихыг зөвлөж байна. 12 сарын 28-наас Бархасбадь гарагийн нөлөөгөөр карьер,ажлын талбарт аз авчирна. Мэргэжлийн хувьд, ажлын орчинд хамгийн ихээр хүсэж тэмүүлж байсан зүйл биелэх боломжтой болж байна. Хэрэв та хангалттай хичээсээр байвал шүү дээ. Таны эсэргүүцэж ч чадахгүй тийм сайхан боломжийг танд авчирна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, гэрлэлт, мэдрэмжүүд, шагнал, шат ахих, бизнесийн амжилт

Мэлхий (6/21-7/22)

Та өөрийн дадал зуршил, эрүүл мэнд, өдөр тутмын үйл ажиллагаандаа ихээхэн анхаарах шаардлагатай үе ирлээ. 12 сарын 4-нд тохиох Нарны хиртэлт танд эрүүл мэндийн тал дээр чинь шинэ зуршил, арга хэмжээ авахад туслах болно. Үнэхээр танд хэрэгтэй байсан тийм өөрчлөлт гэдгийг та бас мэдрэх болно. 

Мөн энэ үйл явдлаас улбаалж та аливаад илүү нээлттэй хандаж, бүх зүйлийг задгай сэтгэж, амьдралынхаа олон талыг харж дүгнэж чадна. Та цоо шинэ төсөл, ажлын хүрээнд өөрийн төсөөлөөгүй шинэ адал явдлуудтай нүүр тулж магадгүй. Та тухтай бүсээсээ гарсан ч хамаагүй тэр шинэ зүйлд боломж олгоо үлдвэл хэзээ ч харамсахгүй байж мэдэх юм. Та өөрт илрээд буй эрүүл мэндийн асуудал, шинж тэмдэг зэргийг энгийн эм, халуун цай гэх мэт зүйлээр дарахгүйгээр илүү гүнзгий шинжлүүлж, уг үндсээс нь эмчлүүлээрэй.

Хайр дурлалын амьдралын хувьд та маш том ангал, хоосон зайг энгийн шархны лентээр наагаад л засаж чадахгүй гэдгээ ухаарч мэдэх юм. 12 сарын 19-нөөс Сугар гарагийн нөлөөгөөр та хайр дурлалаас яг юу хүсэж буйгаа дахин нэг эргэцүүлэн бодно. Эсвэл бүр хостойгоо цуг сэтгэл зүйч, гэр бүл судлаачийг зорьж, болохгүй байгаа асуудлаа шийдэхийг оролдож болох юм.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: эрүүл мэнд, ажил, эрх чөлөө, шинэ зуршил, салалт, хайр сэтгэлийн асуудлууд

Арслан (7/23-8/22)

Энэ бол гарцаагүй таны хувьд хайр дурлалын сар. Өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, хайр дурлалд сэтгэлээ нээх мөн нөхөн үржихүйн хувьд гэр бүлтэй болж, хүүхэдтэй болох хамгийн таатай үе. 12 сарын 4-нд тохиох Нарны хиртэлтийн нөлөөгөөр таны хайр дурлалын амьдралд маш олон боломж нээгдэнэ. Хэрэв хүүхэдтэй болохоор оролдож байсан бол энэ оролдоод үзэхэд хамгийн таатай цаг үе. Хэрэв хэдийнээ хүүхэдтэй бол хүүхдийн тань хувьд маш бүтээлч, шинэ бодол, мэдрэмжээр дүүрэн байна. Ганц бие хүмүүс янз бүрийн хүмүүстэй уулзаж, хайр дурлалын олон үйл явдал дунд байна. 

Мөн Ангараг гарагийн нөлөөгөөр үйл явдлууд маш хурдан өрнөх болно. Аливаа зүйл хурдан бүтэж, хурдан өрнөнө.

Хэрэв жаахан удааширч, завсарлага авах хэрэгтэй ганц зүйл гэвэл ажил байх болно. Та ажил, карьерийн хувьд сэтгэл зовоож буй асуудлаа шийдэх хэрэгтэй болно. Мөн ганц таны ажиллаж буй газар, хүрээллээс биш та өөрөө дотроо зөрчилдсөндөө ажилдаа бүтээмж муутай байж мэдэх юм. Тиймээс уг үндсээс нь эхлээд асуудлыг олж мэд. Бид амжилтад хүрэхийн тулд үргэлж өөрийгөө танин мэдэх ёстой байдаг шүү дээ.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, хүүхэд, амрагууд, бүтээлч байдал, ажил 

Охин (8/23-9/22)

Гэр бүлийн амьдралд тань асар том өөрчлөлтүүд орох гэж байна. 12 сарын 4-нд тохиох Нарны хиртэлт таны гэр бүл, гэр оронд нөлөөлөх болно. Энэ нь та амьдрах шинэ газар олох, мөрөөдлийн гэр орноо худалдаж авахад түлхэц болно. Та хамаатан саднуудынхаа хэн нэгнээс мэдээ дуулах магадлалтай. Мөн энэ нь таны гэр бүлийн тухай бодол, харах өнцөг, байдлыг тэр чигт нь өөрчлөх болно.

Мөн та хүүхэдтэй бол 12 сарын 19-нөөс хойш өөрийг тань хүмүүс эцэг эх гэх талаас маш дутуу үнэлж, харж байгаа мэт санагдана. Сугар гарагийн нөлөөгөөр та гэнэт өөрийгөө зөвхөн ажиллаад л байж бадаг, огтхон ч тоглодоггүй төрлийн эцэг эх болсноо анзаарч гайхна. Мөн хайр дурлалын тухайд та айдаст автах хандлагатай. Бас хуучин харилцаатай байсан хүн дахин гарч ирж магадгүй.

Гэхдээ аз болоход 12 сарын 28-наас Бархасбадь гарагийн нөлөөгөөр та хэн нэгэн хүнтэй маш гүнзгий сайхан харилцаатай болох боломжтой байна. Бизнесийн харилцаа ч мөн дажгүй байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: гэр бүл, гэр орон, үл хөдлөх хөрөнгө, хүүхэд, хайр, харилцаа холбоо 

Жинлүүр (9/23-10/22)

12 сарын 4-нд тохиох Нарны хиртэлтийн үеэр харилцаа холбоотой хамаарал бүхий төсөл, чухал ажил эхэлж магадгүй. Шинэ номоо бичихээр шийдэг, бусдад юм заах, уулзалт хийх гээд юу ч байж болно. Мөн та гэр бүлийн ямар нэгэн гишүүнээсээ тэдний амьдралыг өөрчлөхүйц мэдээг олж сонсоно. Мөн энэ нь эерэг мэдээ байх боломж их байна. 

Сугар гарагийн нөлөөгөөр 12 сарын 19-нөөс та гэр орондоо, гэр бүлдээ мөнгө зориулж эхлэх талаар бодно. Гэр орноо янзалж, сайжруулна. Гэхдээ хэн нэгэн хүнд маш их мөнгө төлж хийлгэх үү? Та шийдвэрээ нухацтай гаргаарай. Гэр бүлийн мөнгөтэй холбоотой асуудал гарч ирж магадгүй. Мөн ойр дотнын хүмүүстэйгээ энэ тал дээр сайн ярилцах хэрэгтэй. Мөн хосын харилцаанд өөрчлөлт гарч мэднэ. Хамтдаа амьдрах хэрэгтэй юу, нэг гэрт орох уу гэдгээ бодох сар ирлээ шүү. Энэ сард бодох юм маш их байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: аялал, бичих, заах, ярих, сурах, гэр бүл, гэр орон 

Хилэнц (10/23-11/21)

Танд энэ сард санхүүгийн хувьд маш олон талын шинэ боломж гарч ирнэ. Маш олон айдас сандрал хамт ирэх ч бас найдлага их байх магадлалтай. 12 сарын 4-нд тохиох Нарны хиртэлт танд мөнгө олох цоо шинэ арга замыг нээж өгнө. Танд өгөх ёстой байсан тийм л цалингийн нэмэгдэл ч юм уу эсвэл өөрийн авьяасыг ашиглан хийх төсөл байж болно. 12 сарын 18-нд тохиох Тэргэл сар танд өр зээл, төлөх ёстой мөнгөө өгч дуусах боломж авчирна. Сургалтын төлбөрийн зээл эсвэл цахим зээл, таны дээрээс маш хүнд ачаа хөнгөрөх тийм зүйл байна.

Мөн таны хайр дурлалын хэлбэр, мэдрүүлэх арга барил энэ сард өөрчлөгдөнө. 12 сарын 19-нд романтик Сугар гарагийн нөлөөгөөр таны өөртөө тавьсан хаалт, хил хязгаарууд үгүй болно. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс бүү санаа зов. 12 сарын 28-нд тохиох Бархасбадь гарагийн нөлөөгөөр хайр дурлал маш сайхан байх гэрэлт ирээдүй харагдаж байна. Таны зүрх сэтгэл дааж ядам тийм их хайранд умбах гэж байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: мөнгө, өр зээл, орлого, шийдвэр, романс

Нум (11/22-12/21)

Гайхамшигтай сард өөрийгөө бэлтгэ. 12 сарын 4-нд тохиох Нарны хиртэлт таны ордныхонд маш олон төрлийн шинэ зам, шинэ эхлэлийг бэлэглэнэ. Цоо шинэ үерхэл харилцаа байж болох бөгөөд тэр хүн таны өмнө цоо шинэ ертөнцийн үүд хаалгыг нээж харуулна. Гэхдээ энэхүү хиртэлтийн үр дүнд та тэр хүнийг үнэхээр өөрт чинь, амьдралын хэв маягт чинь тохирох хүн мөн эсэхийг бодож, эргэлзэхэд хүргэнэ. Дөрвөлжин дүрсийг гурвалжин саванд хийх гэж оролдох мэт санагдаж мэднэ. Гэвч энэхүү өөр өөр байдал таныг эрч хүчээр цэнэглэж, өөр байдлаараа та хоёр маш содон нийлэмж болж хөгжих боломжтой. 12 сарын 18-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та энэ сард улам л эрч хүчтэй байна. Хайр дурлалын холбоо улам бэхжиж, ид шидийн мэт байж болох ч бас эсрэгээрээ нуран унаж ч мэдэх хоёр туйлт байдалтай байна.

Нөгөө талаас гэр бүлийн амьдрал улам тэлэх хандлагатай. Таныг эрхшээгч Бархасбадь гараг 12 сарын 28-наас эхлэн гэр орныг тэтгэж, та амьдралын түвшнийг нэмэгдүүлэх боломжтой. Шиэн байранд орох, гэр орноо засаж янзлах, шинэ зүйл гэртээ авах гэх мэт. Юу ч байлаа гэсэн та хийсэн өөрчлөлтдөө сэтгэл хангалуун байх бөгөөд өөрийн гэртээ яг л ордонд байгаа мэт байж, тав тухтай амьдрах болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: гэрлэлт, салалт, хичээл зүтгэл, хайр, сэтгэл шаналал, гэр орон, гэр бүл

Матар (12/22-1/19)

Энэ жил та үнэхээр завгүй байсан байх. Мөн энэ сар таны хувьд өөрийгөө дүгнэх, өөрөө өөртөө анхаарах маш чухал үе байх болно. Өөрийгөө сэтгэл санаа, мэдрэмжийн талаас цэнэглэж, дахин эрч хүчээр сэлбэж чадсанаар биеийн эрүүл мэнд тань дагаад сайжрах болно. 12 сарын 4-нд тохиох Нарны хиртэлт болон 12 сарын 18-нд тохиох Тэргэл сар тэр чигтээ өөрийгөө анагаах, эрүүл мэндээ бодоход нөлөөлнө. Энэ сард та юу юунаас илүү өөрийгөө хайрлаж, өөрийгөө нэгдүгээрт тавь. Мөн юугаа илүү анхаарах хэрэгтэй байгаагаа өөрөөсөө асууж, бие тань ямар хариулт хэлэхийг анхааралтай сонс.

Бас та энэ 12-р сард ганцаараа байхыг илүүд үзэж магадгүй. Тэр тусмаа 12 сарын 19-нд Сугар гарагийн нөлөөгөөр цагийг өөртэйгөө өнгөрүүлэхийг илүүд үзнэ. Өмнөх аль ч үеэс илүүтэйгээр өөрийгөө хайрла. Хэн нэгнийг тавьж явуулах, аливааг мартах, аливаа зүйлтэй эвлэрэх, алдсан зүйлийн араас гашуудахаа болих, мэдрэмжээ ойлгож, гадагшлуулах гээд тэр чигтээ сэтгэлийн цэвэрлэгээ явагдана. Шинэ зүйлийг эхлүүлэхийн тулд ширээгээ цэвэрлэх мэт бүх зүйлийг эмх цэгцтэй болго. Тэгснээр хайр, эрүүл мэнд, өөрийгөө сайжруулах, өөртөө итгэлтэй болох боломжтой. Юу ч тохиолдож байсан даваад гараарай. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: бясалгал, дахин цэнэглэх, шинэчлэл, эдгэрэл, бууж өгөх, өөрийгөө хайрлах 

Хумх (1/20-2/18)

Таны олон нийттэй харилцах харилцаа, холбоо ээ сард эерэг тал руугаа өөрчлөгдөх гэж байна. Шинэ танил, янз бүрийн арга хэмжээнд уригдах гэх мэтээр та хүрээгээ тэлнэ. 12 сарын 4-нд тохиох Нарны хиртэлт найз нөхөрлөл, танил талын хүрээг тэлнэ. Мөн 12 сарын 23-нд Ангараг гарагийн нөлөөгөөр та илүү эрч хүчтэй, нээлттэй байх болно. Мөн таны зүрх сэтгэлд орших хүсэл мөрөөдөл биелэх боломжтой үе ирж байна. Илүү сайн хүсэж, итгэлээ бүү алдаарай.

12 сарын 18-нд Тэргэл сарны нөлөөгөөр сэтгэлийн хөдөлгөөн ихэснэ. Болзож, үерхэж байсан хүндээ "Больё" гэж хэлэх шийдвэр гаргаж мэднэ. Мөн үр хүүхэдтэй бол эцэг эхийн зүгээс та багагүй хэцүүхэн үеийг өнгөрүүлэх магадлалтай байна. Хайр дурлалыг ивээгч Сугар гарагийн нөлөөгөөр 12 сарын 19-нөөс хайр дурлалын учир нь үл олдох байдал дунд улам төөрч мэднэ.

Гэвч 12 сарын 28-наас өгөөмөр Бархасбадь гарагийн нөлөөгөөр та маш их мөнгөний боломжтой болно. Шинэ мөнгө, санхүүгийн боломжууд харагдаж байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:
найз нөхөд, харилцаа холбоо, хүсэл, хайр, салалт, мөнгө

Загас (2/19-3/20)

Энэ сар тэр чигтээ л нам гүм байх болно. Маш нам гүм. 12 сард од гараг эрхсийн асар олон гайхалтай үйл явдал тохиолдож байгаа бөгөөд та энэ бүхнээс эрч хүч, энерги авч цэнэглэгдээрэй. 12 сарын 4-нд тохиох Нарны хиртэлт мэргэжил, ажлын талаас танд цоо шинэ эхлэл гарган өгч байна. Шинэ карьер хөөх, одоо байгаа ажил дээрээ илүү боломжтой байдлыг бий болгох, шинэ төсөл хэрэгжүүлэх гэх мэт юу ч байж болно. Аль нь ч байлаа гэсэн энэ бүх энерги танд амжилтад хүрэх ногоон гэрэл болно. 

Ангараг гараг 12 сарын 13-нд нөлөөгөө үзүүлж, энэ бүх эрч хүч өөрчлөлтийг ирэх хурдыг улам нэмэгдүүлнэ. Нар хиртэлтээс ирэх энергийг сайтар ашиглаж, бэлэн байгаарай. Хайр дурлалын хувьд нам гүм байна. Мөн энэхүү нам гүм үеийг сайтар ашиглаж, өөрийгөө шинэ онд бэлдээрэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: карьер, шагнал, бизнес, нээлт, аз, амжилт

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
21 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
11
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

William 2021.12.30 129.205.124.91

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [[email protected]] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [[email protected]]

0 Хариулах