UBLife Logo
Дэлхий

Дэлхийд тэргүүлэгч ЗУРГААН технологийн компанийг энэтхэг СЕО удирдаж байна

Г.Сүрэн
Г.Сүрэн
Дэлхийд тэргүүлэгч ЗУРГААН технологийн компанийг энэтхэг СЕО удирдаж байна

Google, Microsoft, Adobe зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудыг энэтхэг гаралтай гүйцэтгэх захирлууд удирдаж байгааг Forbes онцоллоо. 2023 оны байдлаар энэтхэг гаралтай 35 гүйцэтгэх захирал 1 их наяд гаруй ам.долларын орлоготой дэлхийн томоохон компаниудыг удирдаж байгаа аж. 

#1 Google - Сундар Пичай, 49 настай

Энэтхэгт төрж, улсдаа төмөрлөгийн инженерээр бакалаврын зэрэг хамгаалан, АНУ-ын Стэнфордын Их сургуульд боловсрол эзэмшсэн Сундар Пичай 2015 онд Google компаний гүйцэтгэх захирлаар томилогджээ. 

#2 Adobe - Шантану Нараен, 58 настай

Apple компаний менежерийн албанаас ажлын гараагаа эхэлсэн Сатя Наделла өдгөө Adobe компанийг удирдаж байна. Adobe болон Pfizer компаний удирдах зөвлөлийн гишүүн.

#3 Microsoft - Сатя Наделла, 54 настай

Энэтхэгт төрсөн америк иргэншилтэй Сатя Наделла нь 1992 онд Microsoft компанид ажиллах болсон үеэсээ хойш тус компаний хэд хэдэн томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлжээ. Үүлэн технологийн платформыг хөгжүүлсэн нь ихээхэн амжилт олсон. 

#4 Sandisk - Санжай Мехротра, 63 настай

Sandisk-ийн хамтран үүсгэн байгуулагч, Micron компаний гүйцэтгэх захирал. Технологийн менежментийн салбарт 30 жил ажилласан туршлагатай.

#5 Nokia - Ражеев Сури, 54 настай

2014 онд Nokia компаний удирдах албан тушаалыг хүлээн авахаасаа өмнө тэрээр технологийн салбарт хэд хэдэн төрлийн ажил үүргийг гүйцэтгэж байв. Энэтхэгт төрсөн бөгөөд бакалаврын зэрэгтэй. 

#6 NetApp - Жорж Куриан, 53 настай

Дата менежментийн NetApp компаний гүйцэтгэх захирлаар 2015 онд томилогджээ. Энэтхэгт бакалаврын зэрэг эзэмшсэн бөгөөд удаагаар Стэнфордын Их сургуульд магистраар элссэн ч зургаан сар сураад сургуулиа орхиж байжээ. (Хожим нь магистрын зэргээ хамгаалсан).

Эх сурвалж: Economics

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.