Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: МАН “хүний эрх” гэх сайхан дайсантай болж авлаа


Ардчилсан нам “амьд” биш болсноос хойш улс төр нэгэн хэвийн уйтгартай болсон. Тэгсэн ийм мэдрэмж зөвхөн иргэдэд л төрөөгүй юм байна. АН-ын тухай мэдээ сэлт гарахаа больж, хоёр толгойгоороо хэний ч сонирхлыг татахаа байсанд түүний өрсөлдөгч МАН 100 нас зооглож буй их ойн дээрээ бүрмөсөн өнчирчээ. Урьд цагийн хүчирхэг өрсөлдөгчийнхөө дурсгалыг хүндэтгэж, Ардчилсан намын түүх албан ёсоор эхэлсэн, ардчилсан хүчнийхний хувьд хамгийн онцгой өдөр болох арванхоёрдугаар сарын 6-нд ялгуусан XXX их хурлаа МАН товлон хийх гэж байна. Ингээд дайснаа бүрмөсөн дарсан МАН-д шинэ дайсан бодож олох, түүнийгээ ёслол хүндэтгэлийн байдалтайгаар зарлан тунхаглах хэрэг гараад байгаа юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ их хурлаараа хүний эрхийн тухайд голлон хэлэлцэхээр болсноо хэлснээс үзэхэд, тэд өөрийн гол өрсөлдөгч дайснаар “хүний эрхийг хөсөрдүүлж буй бүх зүйл”-ийг зарлаж, АН-ын оронд тэдгээртэй тэмцэх том ажилтай болж авах нь. АН-ын дарга М.Тулгат арванхоёрдугаар сарын 6-10-нд хүний эрхийн үндэсний чуулган нэртэй АН-ын анхдугаар үндэсний чуулганыг зохион байгуулахаа МАН-аас эрт зарласан ч олон нийтийн анхааралд хүрч чадсангүй.

УИХ-ын 2004 оны сонгуулийг эс тооцвол МАН сүүлийн 30 жилийн хугацаанд парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсаар өнөөдөртэй золгохдоо иргэд биднийг юуны тулд өөрсдийг нь сонгоод байсныг огт ойлгож амжаагүй зөвхөн АН-ыг ялах гэж л сонгуульдан өдий хүрчээ. Мөн нийгмийн дундаж давхаргыг дэмжье гэдэг үндсэн хөтөлбөртэй нам гэдгээ ч ухааралгүй зөвхөн АН-тай л тэмцээд явж. Харин АН бүрмөсөн уналтад орсны хойно л “Нийгмийн олонх маань чинээлэг дундаж давхаргыг бий болгох хүсэл, зорилготой юм байна шүү дээ!” хэмээн гэнэт мэдэгдлээ. Энэ олон жил социал демократ үзэл баримтлалынх нь хаагуур явсан судалгаа, дүгнэлт вэ? 

“Чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг бүтээн цогцлооход учирч буй саад бэрхшээл нь ерөөсөө л ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд учирч буй бэрхшээл, үндсэн дайсан нь авилга, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал юм гэдэг нь маш тодорхой харагдсан” гэж Д.Амарбаясгалан мэдэгдлээ. Өмнө нь олон нийтийн дургүйцлийн гол сэдэв болсоор байсан авилга, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал МАН-д нэг л тодорхойгүй, шал худлаа харагдаад байсан хэрэг үү? МАН-ын генсекийн нэрлэсэн "авилга, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал" чинь өөрийнх нь нам дотор, энэ намаас сонгогдсон, томилогдсон дотнын хүрээлэл дотор нь байгаа шүү дээ. "Чоно үүрэндээ өлзийтэй" гэгч!

Ерөөс хүний эрх, эрх чөлөө, авлига, хариуцлагагүй байдал зэрэг хүний нийгмийн үндсэн сэдвүүдийг өөх ч биш, булчирхай ч биш болгож хувиргасан, хүссэн цагтаа шоудах хэрэгсэл болгосоор энэ төрлийн популизмыг гааруулсан, өөрсдөд ашигтай үед л гаргаж ирж тоглодог хүмүүсээс ард олон юу хүлээхээ ч мэдэхгүй байна. Өнөөдөр олон нийтийг бухимдуулж буй гол зүйл юу вэ? Хүмүүсийн хүний эрх, эрх чөлөөний мэдрэмж өөрчлөгдөн хувьссаар, цаг үе бүрт өргөжин тэлсээр хууль тогтоогч, сахиулагчдынхаа өмнө гарсан нийгэмтэй болжээ. Гэтэл бидний толгой дээрээс хүний эрхийн наад захын мэдрэмжгүй улстөрчид яаж амьдрахыг заагаад зогсож байдгийг нийгмийн сүлжээнд шэйрлэгдэн, түмний элэг доог болж буй бичлэгүүдээс харцгаа. Иргэдийн хүсэл зоригт тэнцэхүйц мэдлэгтэй бол хүний эрх харин ч их энгийн болсон. Хуульт ёс, дүрэм журмыг нэг чихээр сонсож, нэг нүдээр харж, нэг ухаанаар ойлгож, нэг хүн шиг сахихыг л орчин цагийн нийгэм хүсэж байна. Хэрэв хууль журмыг бүгд тэнцүү сахихгүйг хоёр өөр стандарт хэрэгжвэл үүнээс хойш хэчнээн олон хууль гаргаад, засаж өөрчлөөд ямар ч нэмэргүйг хүмүүс мэддэг болсон. 

МАН том үйл бүтээмээр байвч цар тахлаас болж хөрөнгө дутаад, нэг сайхан дайсан олж заагаад түүнтэйгээ тэмцмээр байгаа бол өөртэйгөө тэмц. Өөрсдийнхөө эгнээн дотроос гарсан авлигач, шударга бус түшээд, нийгэмд хариуцлагагүй байдлаараа жигшигдэж яваа гишүүдтэйгээ тэмц. Тодорхой хүмүүстээ "Үгүй" гэж хэлж чадаагүй, түүнээс үүдсэн олны бухимдлыг арилгаж чадаагүйн барьцаа улам чангарч байгаа шүү. Ам амархан таглаж болохоор, хялбар юм олох гэхдээ өнөд шинэ, хурц байдаг хүн төрөлхтний мөнхийн сэдэв барьж философдох ч гэж. "Хүний эрх" гэдэг сайхан дайснаа ялж сурснаараа ялчих вий. Яван явсаар МАН хүний эрхтэй тэмцэгч, эсрэг боомилогч хүчин болж хувирч ч болох нь. Шударга ёсыг тогтоохын төлөө өөрчлөлт авчрахуйц шийдвэртэй алхам хийж чадахгүй бол буцаад АН-тайгаа л ноцолдсон нь дээр болов уу. 

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Авторын булан: “Рэкэтчид мэдээлж байна”
2
2022.05.11
Авторын булан: “Дутуу” гэхэд ордог А үсэг
3
2022.05.09
Авторын булан: Сэтгүүлч гахай биш
санал болгох
1
3 цагийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
2
8 цагийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?
3
9 цагийн өмнө
Хүн бүр иддэгээсээ 20 хувь бага үхрийн мах идэхийг уриалжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.