Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүний эрхийн тухай мэддэг залуусын 6 "күүл" хандлага


Өнөөдөр хүн бүрийн эрхээ мэдэх, хамгаалан ухамсарлах "Олон улсын Хүний эрхийн өдөр" тохиож байна. Хүний эрхийн тухай цаасан дээр буулгасан тунхаглал, баримт бичгээс гадна "күүл" залуус хэрхэн өдөр тутмын энгийн үйлдлүүдээрээ даган баримталдаг гээч?

1. Тэд хүн бүрийг (бүр хэнийг ч) хүндэтгэн харьцдаг

Тэр "том" даргатай хэрхэн мэндэлсэн, яг л түүн шигээ цэвэрлэгч эгчтэй мэндэлдэг. Хүн бүр өөр өөрийн үзэл бодолтой, төрөхөөсөө эрх чөлөө, нэр төр, тэгш эрхтэй гэдгийг тэд мэддэг учир бусдыг ялгаварлан гадуурхалгүй, хэн бүхнийг хүндэтгэж чаддаг. 

2. Тэд дуртай зүйлээ хийдэг (Эсвэл хийж буй зүйлдээ дуртай байдаг)

Хүн бүхэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэйг тэд маш сайн мэднэ. Тиймээс ч өөрийн дуртай зүйлийг хийж, аз жаргалтайгаар хөдөлмөрлөсөөр байдаг. Мөн хүн бүр ижил эрхтэй тул хэн ч юу ч хийж бүтээж чадна гэдэгт итгэдэг. 

3. Күүл залуус хүний "сэтгэлтэй" нь нөхөрлөдөг 

Түүний найз нөхдийн хүрээлэл дунд огт өөр арьс өнгө, угсаа үндэс, хэл соёлтой "нөхөд" байх вий. Тэр буддын, христийн, исламын гээд ямар ч шашинтай хүнтэй нөхөрлөхдөө зүрх сэтгэлээ нээлттэй байлгадаг. Үнэхээр күүл!

4. Тэр үзэл бодлоо илэрхийлэхээс айдаггүй

Учир нь хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэйг тэр маш сайн мэднэ. Тэд шаардлагатай бол үзэл бодлынхоо төлөө тайван тэмцэж, эвлэлдэн нэгдэж чадна.

5. Тэдний оюун санаа үнэхээр "эрх чөлөөлөг"!

Тэд өөр өөр соёл уламжлалыг ойлгож, дэлхийн 7 тэрбум хүн ам бүгд өөр өөр ч нэгдмэл нэгэн "зүрхтэй" болохыг ойлгосон байдаг. 

6.  Тэд өөр байх гэж хичээдэггүй. Гэхдээ өөр байхаас айдаггүй. 

Тэд хүний эрхүүдийг судалж, ойлголт мэдлэгээ цаг ямагт нэмэгдүүлж байдаг. Тиймээс ч өөрөөрөө байхын зэрэгцээ бусдын эрхийг хүндэтгэх үүрэгтэйгээ ухамсарладаг. 

Харин таны мэдэх хамгийн "күүл" хандлага юу вэ? 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
12 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.