Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

XАС-ын түүхүүд | Ч.Даваадорж: Хамгийн чухал үеүдэд ХасБанк найрсаг угтдаг


ХасБанкны харилцагч, Сийлбэртэй монгол гэр урлаач Ч.Даваадорж


Би 13 настайгаасаа хана үдээд, тооно матаж эхэлсэн. Надад хамгийн том оюуны хөрөнгө оруулалт хийж, урам зориг өгсөн хүн маань манай өвөө юм. “Миний хүү мундаг, чадаж байна” гэж хөөргөхөд нь өөртөө итгэх итгэлтэйгээр дуртай зүйлээ хийсээр өдийг хүртэл сийлбэртэй монгол гэр хийж байна. Аав маань дархан, харин өвөө маань мужаан мэргэжилтэй. 22 настай, Завхан аймгийн Тэлмэн суманд байхаасаа монгол гэр дагнан хийх болсон.

Улмаар өөрийн урласан сийлбэртэй гэрийн модоо эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Улаанбаатарт ирж суурьшсан. Зөвхөн зах зээлээс гадна ачаа тээврийн асуудлыг шийдэх, мөн модоо технологийн дагуу бэлтгэвэл үйлдвэрлэсэн гэр маань илүү бат бөх, удаан эдэлгээтэй болох гэхчлэн энд үйлдвэрлэл эрхлэх олон шалтгаан надад байсан юм. 2002 онд Улаанбаатарт шилжин ирээд 20 ханатай, сийлбэртэй гэрийн захиалга анх авч байлаа. Гэтэл захиалагч маань надад итгэхгүй, урьдчилгаанд тун бага мөнгө өгсөн.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн өвлийн ордны 8 ханатай том гэрийг 2018 онд урлаж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээлгэн өгч байлаа. Мэргэжлийнхээ хувьд үнэлүүлэх бардам хийцтэй болсон учир өөрөөрөө бахархдаг. 

Ингээд хэрэгцээтэй материалаа бүрэн бэлтгэхийн тулд ХасБанканд хандсан юм. ХасБанк хүссэн зээлийг маань хурдан хугацаанд бүтээж өгсөн, хамгийн чухал нь олон бичиг баримт бүрдүүлж хугацаа алдах шаардлага гараагүйд талархдаг. Тэр үед зээлсэн хоёр сая төгрөгөөрөө арван куб банз худалдан аваад гурвуул 90 хоногт 20 ханатай сийлбэртэй монгол гэр хийж, захиалагчдаа хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш бизнес маань хөл дээрээ зогсож, захиалагч хүмүүсийн тоо ч олон болсон. 

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн өвлийн ордны 8 ханатай том гэрийг 2018 онд урлаж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээлгэн өгч байлаа. Мэргэжлийнхээ хувьд үнэлүүлэх бардам хийцтэй болсон учир өөрөөрөө бахархдаг. Түүнчлэн Монгол Улсын Тод манлай уяач Ц.Батсайхан, Д.Мөнхбат нарын тэргүүлдэг “Унаган хурд” уяачдын галын 10 гаруй гэрийг хийсэн. Өдгөө Хүй долоон худагт миний гарын урлалын 200-аад гэр бий.

Сийлбэртэй монгол гэр урлахын тулд мод сонгох хэцүү ажилтай нүүр тулдаг. Ширхэгийг нь нарийн шинжиж яргүй, цуулбарын мод олох нь өртөг өндөртэй ажил. Монгол ёс заншил, нүүдэлчин өв соёлын салшгүй нэг хэсэг нь монгол гэр юм. Үүнийг иж бүрэн ухмал сийлбэр, тав тухтай байдлын илэрхийлэлийг шингээн өөрийн ур чадвар, мэдлэг туршлагадаа тулгуурлан хийж гүйцэтгэх, улмаар арга ухаанаа хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойгоор үйлдвэрлэлээ явуулж байна. Өнөөг хүртэлх амьдрал болон бизнесийн маань салшгүй хэсэг болсон ХасБанкандаа санхүүгийн бүх асуудлаа даатган тасралтгүй 17 жил харилцан үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Туслан гүйцэтгэгч нартаа сард 10-аад сая төгрөгийн цалин олгодог. Сийлбэртэй монгол гэр урлах ухааныг надаас суралцаад өөрсдөө бие даасан таван цех байдаг.

Түүнчлэн ХасБанкнаас авсан зээлээрээ хашаа байшин худалдан авч анх ажлын байртай болж байсан. Энэ бол сийлбэртэй монгол гэр үйлдвэрлэлийн бизнесээ эхлүүлсэн чухал үе билээ. Өдгөө бизнес маань өргөжиж арваад хүнийг ажлын байр, тогтмол цалингаар хангах болсон. Туслан гүйцэтгэгч нартаа сард 10-аад сая төгрөгийн цалин олгодог. Сийлбэртэй монгол гэр урлах ухааныг надаас суралцаад өөрсдөө бие даасан таван цех байдаг.

Манайх ирэх дөрөвдүгээр сард газар төлөвлөлтөд орох юм. Тэр үед бизнесээ өргөтгөх төлөвлөгөө бий. Санхүүгийн асуудалтай тулгардаг энэ мэт хамгийн чухал үеүдэд маань ХасБанк үргэлж найрсаг угтаж, бизнесээ амжилттай өргөтгөхөд тусалдаг. Гэр бүл, хамт олны маань аз жаргалыг өнгөлөхөд ХасБанкны цаг үеэ олсон санхүүгийн туслалцаа чухал байсан юм шүү. ХасБанкны хамт олонд сайн сайхныг хүсье. Бизнесийн үйл ажиллагаа нь цаашид булгийн ус мэт ундарч, нарны гэрэл мэт цацарч явахыг ерөөе.

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2022.03.16
Карл Саганы ХАРЬ ГАРАГ, орчлон ертөнцийн талаарх ярилцлага
2
2022.02.08
Бид хэзээ ӨӨРИЙНХӨӨРӨӨ орших вэ?
3
2022.01.26
Пунсалмаа, Солонго хоёр
санал болгох
1
3 цагийн өмнө
Их Британи, Украин, Монголын хамтарсан "1242’" Холливудын түүхэн кино бүтээгдэнэ
2
Өчигдөр
Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна
3
Өчигдөр
Аймшгийн киноны шүтэн бишрэгчид аймшгийн киноноос сурсан 10 зүйлээ хуваалцсан нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.