Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ХАС-ын түүхүүд | Г.Болормаа: Банктайгаа хамт дараагийн түүхээ бичихээр сэтгэл догдлон хүлээж байна


ХасБанкны Баянгол салбарын захирал Г.Болормаа

ХасБанк болон “Хөгжлийн алтан сан” ББСБ байгуулагдахаас өмнө энэ бүхний эхлэл болсон анхны суурь төсөл нь “Микро старт Монголиа” хэмээх төсөл байлаа. Би 1998 онд сургууль дөнгөж төгсөөд тухайн төслийн багт нягтлан бодогчоор ажилд орж байв. Ороод хоёр хонов уу үгүй юу шууд Хэнтий аймагт нээгдэх шинэ салбарын ажилд оролцох томилолт аваад явж байсан минь саяхан мэт санагдаж байна.

Тухайн үед тэрхүү төслийг ийм хурдтай хөгжиж, үр дүнгээ өгөх, нийгэмд өндөр ач холбогдолтой төсөл гэж бодож төсөөлөөгүй орж байж. Тэр үед гадна дотнын олон хүнтэй ажиллаж, алхам тутамдаа маш их зүйл сурч байлаа. Төд удалгүй “Хөгжлийн алтан сан” байгуулагдаж, түүнээс хоёрхон жилийн дараа банк болсон түүхтэй. Үндсэндээ 1998-2001 оны хоорондох гурван жилийн дотор төслийн хэмжээнээс банк болтлоо маш хурдтай өргөжин тэлж, үйл ажиллагаагаа жигдрүүлж, асар их зүйл хийж амжуулсан байдаг юм. Тэгэх ч шаардлагатай цаг хугацаа байж.

Ингэж нягтлангаас эхэлсэн ажлын гараа минь хөрөнгө зохицуулалтын мэргэжилтэн болон үргэлжилж, дараа нь 2007 онд “Хас Лизинг” компанийг байгуулахад гар бие оролцож, тэндээ таван жил ажиллаад дараа нь банкандаа буцаж шилжин, өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн салбарын захирлын алба хашиж байна. 

Эргээд бодоход энэ хугацаанд олон сайхан ажилд хувь нэмрээ оруулж иржээ. Банкаа өдий хэмжээнд хүрэх хүртэл өдөр бүр хамгийн сайнаараа хичээж ажилласандаа өөртөө болон байгууллага, хамт олондоо баярлаж, бахархах сэтгэл төрж байна. Сайн удирдлага, хамт олон, гаднын чадварлаг зөвлөх мэргэжилтнүүдээс сурсан, хамтран ажилласан сайхан он жилүүд байлаа.



Би хэрэв энэ байгууллагад ороогүй бол өдий зэргийн мэргэжилтэн, банкир болж өсөж дэвшиж чадах байсан уу үгүй юу гэдэгтээ эргэлздэг. Манай банк нээлттэй, ил тод, ажилчдаа хөгжих боломжоор эн тэнцүү хангадаг гэхчлэн өндөр соёл, бизнесийн ёс зүй төлөвшсөн байгууллага. Ажлын гараагаа зөв хүмүүжил, соёл бүхий зөв газраас эхлэхийн чухлыг үүнээс мэдэрч явдаг юм.

Анхны арван ажилтны нэг болж ирснээс хойш хорь гаруй жил ажиллахад ажлаасаа уйдаж, төвөгшөөх мэдрэмж төрж үзээгүй. Нэг сонирхолтой ажлын ард гараад дуусахад дахин нэг ажлыг эхнээс нь судлан хийх, бүтээн босгох, өөрийгөө сорих болдог. Мөн гурваас таван жил тутамд өөр өөр алба хэлтэст ажиллаж ирсэн маань ч үүнд нөлөөлдөг байх.

Энэ хорин жилийн үйл ажиллагаа бидний хувьд дараагийн шинэ шатанд хүрэх үүд хаалгыг нээж, ирэх оноос манай харилцагчид банкны хувьцаа эзэмшигч болох боломжтой болж, банк гэдэг ойлголт эдийн засаг болон технологийн хувьд цоо шинэ түвшинд хүрэх гэж байна. Энэ их өөрчлөлт шинэчлэлт бидэнд өөрсдөд маань хүртэл маш сонирхолтой санагдаж, цаашдын ажлуудаа сэтгэл догдлон хүлээж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.