Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар бууруулах, зарим шаардлагагүй шалгалтуудыг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр үүрэг болголоо. Мөн зөвхөн эрсдэлд суурилсан, зайлшгүй хийгдэх хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэхийг даалгав.Төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэгч байгууллагууд болох Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудад хяналт шалгалтыг бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгож, зөвлөн тусалдаг, алдааг нь анхааруулдаг байх нь зүйтэй гэжээ.Улс, орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хийх хяналт шалгалтыг хэвээр үргэлжлүүнэ.
Засгийн газар
2022 оны эхнээс төрийн хяналт шалгалтыг багасгахыг үүрэг болгов
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
“Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа болж байна.
Засгийн газар “Гэрт ойрхон эмч, ойрхон эм” бодлогыг сум, тосгонд хэрэгжүүлнэ
“Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр-Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган болов.
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь засгийн газрын үндсэн чиг шугам байна
“MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн болж байна.