Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ипотекийн зээлийг зургаан сараар сунгах талаар Сангийн сайд тайлбарлалаа


Засгийн газар Цар тахлын хуулийг зургаан сараар сунгах саналыг өнөөдөр УИХ-д хүргүүлэхээр шийдсэнтэй холбогдуулан ипотекийн зээлийг зургаан сараар хойшлуулах асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэл хийлээ

Сангийн сайд Б.Жавхлан "Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд ипотекийн зээлийн үндсэн төлбөр болон хүүг хуулийн үйлчлэх хугацаанд сунгаж болно гэж тусгасан. Энэ заалт хэвээрээ, зургаан сараар сунгах саналыг Засгийн газар өргөн барьж байна. Зээлдэгчдийн хувьд энэ хугацаанд үндсэн төлбөр, хүүгээ төлж болно. Тэгснээр зээлийн хугацаа нь хойшлохгүй, харин өөрсдийн нэр дээр өмчилж авах хугацаа наашилна гэсэн үг” гэв.

Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс төлж эхэлнэ гэсэн мэдэгдэл хийснийг Сангийн сайд мөн тайлбарлалаа. “Банкны системд хяналт тавьж буй институцын хувьд тийм мэдэгдэл хийхээс аргагүй. Гэхдээ Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд ипотекийн зээлийг сунгах санал гаргасан. Бид энэ саналаа ч дэмжинэ. УИХ дахь МАН-ын бүлэг ч дэмжихээ илэрхийлсэн” хэмээлээ.

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2022.05.16
Өнөөдөр 14.00-17.00 цагт хотын Захирагч Д.Сумъяабазар утсаар иргэдийн асуултад хариулна
2
2022.05.11
МИК-ын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна
3
2022.05.04
БНСУ-ын иргэд Монголд 90 хоногийн хугацаанд визгүй зорчихоор боллоо
санал болгох
1
2 цагийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
2
7 цагийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?
3
8 цагийн өмнө
Хүн бүр иддэгээсээ 20 хувь бага үхрийн мах идэхийг уриалжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.