Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хахир хүйтэн өвлийг ӨНТЭЙ бөгөөд ХӨӨРХӨН давах 18 АРГА


"Нэг ес" айлчлан ирж, албан ёсоор хүйтний оргил үе эхэллээ. Хахир хүйтэн өвлийг давах ухаалаг бөгөөд амар хялбар аргуудыг хэрэгжүүлэн өвлийг "өнтэй" даваарай. 

#1 Дулаан оймс зэхэх

Өвлийн улиралд хөлөө дулаахан байлгах нь хамгийн чухал. Тиймээс ноос ноолууран оймс зэхэж, аль болох давхар оймстой явах хэрэгтэй. Гадаа хүйтэнд удаан явах бол илүү оймс цүнхэлж гараад, өдөр солиод өмсчихвөл жиндэхгүй шүү. 

#2 Чийг татдаггүй өвлийн дулаан гуталтай болох

Мөн л хөлөөсөө даарахгүйн тулд чийг татахгүй дулаан гутал зэхээрэй. Зузаан оймс өмсөх тул гутлаа хагас эсвэл нэг размер томоор сонгоход илүүдэхгүй. 

"Аз жаргалтай хүмүүс үнэндээ өвөл зуныг анзаардаггүй"

- Антон Чехов

#3 Эсгий улавч дэвсэх

#4 Үргэлж, үргэлж, үргэлж малгай өмсөх! 

Толгойноосоо даарах нь тархинд муугаар нөлөөлдөг учир гадуур явахдаа малгайгаа заавал өмсөж байгаарай. 

#5 "Оцон шувуу" алхалт сурах

Халтирахгүйн тулд оцон шувуу шиг ойр ойрхон “тонтгонож” алхах нь хамгийн чухал. Хэрхэн яаж алхахыг эндээс хараарай. 

#6 Өдөр бүр гар, биеийн тос түрхэх

Өвлийн хүйтэнд арьс хуурайших нь амархан тул гар, биеийн тос тогтмол түрхэж хөөрхөн яваарай. 

#7 Гутлаа хатаах

Дотор орчин орохоосоо өмнө гуталд наалдсан цасаа унагааж, ормогцоо гутлаа доорх зураг шиг чулуу, шороотой дэвсгэр дээр тавих нь гутлыг бүрэн хатаах болно.

#8 Бээлийгээ мартаж болохгүй

Хэрэглэхгүй гэж бодсон дулаахан хувцсаараа бээлий хийж өмсөөрэй. 

Өрөөсөн бээлийгээ алга болгочихдог бол хоёр бээлийгээ уяад хувцсан дотуураа явуулчихад л болно.

#9 Гутландаа арзгар наалт наах

Гуталчинд очоод өвлийн гутландаа арзгар наалт наалгаарай. Та өвлийн турш халтирч унахгүй.

#10 Нарны илчийг аль болох оруулах

Өвлийн улиралд нарны илч тусах нь буурдаг учир өдрийн нартай цагуудаар аль болох хөшгөө нээж, дотор орчинд нарны илчийг оруулаарай. 

#11 Хашаандаа хэрэглэсэн кофений шаараар зам тавих

Байнга алхдаг газартаа кофений шаараар зам тавих нь халтирахаас сэргийлэх болно.

#12 "Халуухан" илч бэлтгэх

Гэртээ ч даараад байдаг бол халуун устай сав бэлтгээрэй. Унтахдаа хөлөө нааж дулаацуулахад хэчнээн сайхан гээч   

#13 Хэрвээ та машинтай бол доорх нийтлэлийг заавал уншиж, өвлийн улиралд машинаа бэлтгээрэй.

Машинаа өвөлд бэлдэхэд хамгийн ихээр анхаарах ёстой 9 зүйл

#14 Хайртай амьтнаа салхилуулахаас өмнө саварт нь тосон түрхлэг түрхэх

#15 Хуурай шампунь хэрэглэх

Өвөл малгай өмсөхөд үс шалчийх энүүхэнд! Тиймээс хуурай шампуниар үсээ гоё сайхан байлгаарай. 

#16 Гэртээ дулаахан орчныг бүрдүүлэх

Гоё үнэртэй лаа асааж, халуун уух зүйл бэлтгэн гадаа хүйтэн ч гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн тухлаарай. 

#17 Нарны тосоо заавал түрхэх

Өвөл ч, зун ч, цастайд ч, үүлтэйд ч заавал нарны тос түрхэж хэвшээрэй. Өвөл нүүр будалтаа багасгаж, арьс арчилгаагаа нэмэх нь тохиромжтой. 

#18 D витамин хэрэглэх

Өвлийн улиралд нарнаас авах витамин багасдаг тул D витамин хэрэглэж дархлаагаа дэмжих нь чухал. 


Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Хорвоо дээр "хоёрхон" төрлийн хүн байдгийг харуулсан хөгжилтэй зургууд
2
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
3
3 өдрийн өмнө
Номонд дуртай хүнтэй болзох 8 "хөөрхөн" санаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Анхны ажил | Ажиллах компаниа сонгохдоо заавал харгалзаж үзэх ЗУРГААН зүйл
2
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
3
3 өдрийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.