Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Кейт Уинслет: Леотой дахиж уулзахдаа зогсолтгүй уйлж байсан


Оскарын шагналт жүжигчин Кейт Уинслет, Леонардо Ди Каприо нар орон зай, цаг хугацаанаас үл хамааран нөхөрлөлөө хадгалсаар байгааг жүжигчин бүсгүй саяхны ярилцлагадаа дурджээ. 

Цар тахлын улмаас гурван жил уулзалдаагүй байсан тэд саяхан Лос-Анжелест эргэж уулзсан гэнэ. Энэ тухай Кейт Уинслет The Guardian сонинд өгсөн ярилцлагадаа "Би зогсолтгүй уйлсаар л байсан... би түүнийг амьдралынхаа тал хугацаанд мэднэ. Өнгөрсөн жилүүдэд би Нью-Йоркт, тэр Лондонд байсан юм биш ээ. Бас оройн хоол хамт идэж эсвэл кофе уух боломж байгаагүй. Ковидын улмаас дэлхий дахинд хүмүүс ямар байдалтай байгаа билээ тэрэнтэй л адил бидэнд эх орноосоо гарч, ийш тийшээ явах боломж гарсангүй. Бид бие биенээ маш их санасан байсан" гэж ярьжээ. 

Тэд 1997 онд "Титаник" кинонд Жэк, Рөүзийн дүрийг хамтран бүтээснээс хойш нөхөрлөж эхэлсэн бөгөөд 2008 онд "Revolutionary Road" кинонд эхнэр, нөхрийн дүрийг бүтээж байсан юм. 

Алдарт "Титаник" кинонд тоглож байхдаа Кейт Уинслет 21 настай, Леонардо Ди Каприо 22 настай байсан бол өдгөө тэд 46,47 настай билээ. 

"Тэр миний дотны найз, бид насан туршдаа холбогдсон хүмүүс" гэж Кейт Уинслет 25 жилийн нөхөрлөлийнхөө талаар ярьсан байсан. 

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
12 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
14 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.