Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Зул сарын өдөр галт тэргэнд учирсан хоёр


2011 он, Линда Венгер Зул сарын баярын өглөө Катонад очихоор Нью-Йоркийн Гранд галт тэрэгний буудлаас хөдөлжээ. 

Тухайн үед 50 гаруй настай байсан тэрбээр нөхрөөсөө салаад хэдийн 10 жил өнгөрсөн байв. Охид нь Зул сарын баярыг ихэвчлэн аавтайгаа  тэмдэглэж өнгөрөөдөг байлаа. Линда еврей гаралтай тул Зул сарын баярт төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан бол экс нөхөр нь шинэ хамрагчтай баяраа тэмдэглэдэг байжээ. 

Линдагийн дүүгийнх Зул сарын баярыг тэмдэглэдэг тул тэрбээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд Коннектикутыг зорьж, тэднийд баярын өдрүүдийг өнгөрүүлдэг уламжлал тогтоод байв. Ингэх бүрдээ тэр аанай л ганцаараа замд гарна. 

"Охидтойгоо хамт байх боломж гардаггүй учраас жил бүр Зул сарын өдрөөр би бага зэрэг ганцаарддаг байсан" гэж Линда ярив. 

Линда нэгэн ашгийн бус байгууллагад маркетингийн чиглэлээр амжилттай ажиллаж буй эмэгтэй. Тэр Нью-Йорк дахь ажил, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Гэвч галт тэрэг Манхэттэний эцсийн зогсоолоос хөдлөхтэй зэрэгцэн амьдралаа эргэцүүлж эхлэв. 

"Сэтгэл татам хүн юм. Зул сарын баяраар ганцаараа явж байгаа юм байхдаа гэж бодсон" хэмээн Линда тэрээх 2011 оныг дурсав.

Галт тэргэнд цөөн хэдэн зорчигч байсан ба тэдний нэг болох Линдатай ойролцоо насны эр түүний эсрэг талд суужээ. Өнөөх эр цүнхнээсээ ханын цаас, будгийн хэрэгсэл гаргаж тавихыг Линда харав. 

"Би түүнээс нэг тийм таатай уур амьсгал мэдэрсэн. Сэтгэл татам хүн юм, Зул сарын баяраар ганцаараа явж байгаа юм байхдаа гэж бодсон" хэмээн Линда тэрээх 2011 оныг дурсав. 

Нөхөрсөг яриа өрнүүлэхээр л эсрэг талд нь суусан болов уу гэж Линда таамаглаж байсан ч өнөөх эр өмнөх ажилдаа илүү төвлөрч харагдав. Зам хорсоор, Линдаа яриа өрнүүлэх үү, болих уу гэж эргэлзэнэ. 

Гэтэл тэр цүнхнээсээ нэгэн цэцэгний зурагтай ханын цаас гаргаад ирэх нь тэр. 

Викторийн үеийн зураачдын бүтээлийг тодорхойлдог нарийн хээ угалзыг танимагцаа Линда "Хөөх, энэ чинь Уильям Моррисынх байна, тийм үү" гэж дуу алдахад өнөөх эр өөдөөс нь хараад инээмсэглэжээ. 

Тэр хүн бол эхнэрээсээ жил орчмын өмнө салсан, 60 гарч яваа Нью-Йоркийн оршин суугч Майкл Мактвиган байв. Зул сараар сайн дурын ажил хийхээр Катона хотыг зорьж явсан нь энэ аж. Дарга нь тэр хавьд амьдардаг бөгөөд баярын өдрүүдэд орон гэргүй 300 хүнийг хооллох зорилготой арга хэмжээ болох талаар Майклд дуулгажээ. 

"Зул сарын өдөр байна шүү дээ. Нэгэнт л би ганцаараа байгаа юм чинь ямар нэгэн сайхан зүйл хийвэл яасан юм бэ. Энэ арга хэмжээнд яаж тусалж болох вэ" гэж бодсон юм хэмээн Майкл ярив. 

Майкл гэртээ тохирох өнгийн ханын цаас сонгох хүсэлтэй байсан нэгэн найздаа туслахаар ийнхүү галт тэргэнд ханын цаасны дээж харж явжээ. Урлагийн шүүмжлэгчээр ажиллаж байсан, гоо зүйн мэдрэмжтэй тэр найздаа туслахыг хүссэн аж. Харин Линдаг Уильям Моррисын нэрийг дурдахад ихэд гайхжээ. 

Өөрсдийн амьдрал, Зул сарын баярын төлөвлөгөөнийхөө талаар хуваалцсаны дараа хоёул урлагт дуртай, адилхан мэргэжилтэй, үүгээр ч зогсохгүй Линда ажлаараа дамжуулж, Майкл сайн дурын ажлаар хүмүүст туслах хүсэл нь хүртэл ижилхэн байгааг анзаарчээ.

Линда коллежид байхдаа урлагийн түүхийн чиглэлээр мэргэшсэнээ хэлэхэд Майкл ч түүнд өмнө нь урлагийн шүүмжлэгч байснаа, одоо маркетингийн чиглэлээр ажилладгаа дурдав. Энэ үед Линда уушгины хорт хавдрыг судлах томоохон буяны байгууллагад маркетингийн чиглэлээр ажилладгаа хэлснээр нэг салбарт ажилладаг тэр хоёр мэргэжлийнхээ сайн сайхан тал хийгээд сорилт бэрхшээлийн талаар ярилцаж эхэлжээ. 

Өөрсдийн амьдрал, Зул сарын баярын төлөвлөгөөнийхөө талаар хуваалцсаны дараа хоёул урлагт дуртай, адилхан мэргэжилтэй, үүгээр ч зогсохгүй Линда ажлаараа дамжуулж, Майкл сайн дурын ажлаар хүмүүст туслах хүсэл нь хүртэл ижилхэн байгааг анзаарчээ. 

"Линда бусдын мэдрэмж, сэтгэл санааны байдал юу ч байсан ойлгохыг хичээдэг, мэдрэмжтэй эмэгтэй шиг санагдсан. Бас ямар ч тохиолдолд бусдыг нэгдүгээр тавьж чаддаг" гэж Майкл хэлэв. 

Катона руу явах замд тэдний яриа тасралтгүй үргэлжилсээр, энэ ярианд хэн хэн нь сэтгэл хангалуун байгаа нь илт. 

Линда тэр өдрийн тухай "Тэр маш найрсаг, сэтгэл татам санагдаж байлаа. Тэгээд дотроо "Бидний дунд ямар нэгэн юм болоод байна даа" гэж бодсон гэв. 

Гранд галт тэрэгний буудлаас Катона хүртэл цаг гаруй явдаг бөгөөд аялал дуусаж зорьсон газраа ирэхэд Линда түрийвчнээсээ нэрийн хуудсаа гаргаж, Майклд өгчээ. Галт тэрэгнээс хамт буухад Линдагийн ээж түүнийг тосохоор ирээд байв. Салах ёс гүйцэтгэхээр гар барих үед Майкл Линдагийн гарыг үл ялиг удаан атгаад "Уулзахад таатай байлаа" хэмээн инээмсэглэн хэлэв. "Надад ч бас" гэж Линда хэлээд салав.

Дүүгийндээ очсон хойноо юу болсон талаар Линда гэрийнхэндээ ярьжээ. 

Майкл ч бас галт тэргэнд танилцсан эмэгтэйн талаар бодохгүй байж чадсангүй. "Би ямар ч эргэлзээгүйгээр Линдатай дахиж уулзахыг хүссэн."

Анхны болзоо 

Баярын өдрүүдэд тэд хэд хэдэн мэйл бичиж амжив. Майкл хоёул хотод буцаж ирсний дараа уулзах талаар асууж, "The Moth"-оос зохион байгуулдаг лайв эвэнтэд урьжээ. Ийнхүү тэдний болзоо ар араасаа үргэлжилсээр. 

Нэг удаа Майклын санал болгосон гитарын концертод очсон ч хэн хэнд нь шинэ санагдсан тул бага зэрэг эвгүй санагджээ. Линда "Бие биенээ сайн мэддэггүй байсан болохоор ёстой эвгүй байсан шүү" гэж хэлээд инээд алдав. "Үүний дараа Жоегийн пабад очиход жазз дуучин олныг ёстой шуугиулж байсан. Бид хоёр тэнд инээж, бүжиглэж, түрүүний таагүй байдлыг бүрмөсөн арилгасан."

Майкл, Линда хоёр өдөр өдрөөр дотносож байсан ч ямар нэгэн хүлээлт үүсгэхгүй байхыг хичээж байв. Тэд хоёул өмнө нь гэрлэж байсан тул энэ удаа бие биедээ сэтгэл алдрахдаа догдлохын зэрэгцээ айдастай байснаа хэлсэн юм. 

"Зүгээр л яаралгүй, юу болохыг харъя. Учир нь яарч буруу сонголт хийхийн аюулыг бид мэдэх насан дээрээ ирсэн шүү дээ" гэж Майкл ярина. Гэвч цагийг хамт өнгөрөөхийн хэрээр мэдрэмж, үнэт зүйлс гэх мэт ижил төстэй зүйл бидэнд олон байгааг ойлгосон. Олон жил мэдрээгүй байсан мэдрэмжийг дахин амталж, хамтдаа маш их аз жаргалтай байсан. Бүр донтуулах шахам тийм их аз жаргал" гэж тэр нэмж хэлэв. 

Харилцаа бүхэлдээ бүтэмжтэй, хялбар байсан гэж тэд ярьсан юм. Майкл, Линда хоёр хэн хэнийхээ найз нөхөд, гэр бүлийнхэнтэй төвөггүй учраа олж, цагийг хамт өнгөрөөх дуртай байлаа.

Анх учирсан газраа эргэж очсон нь 

2012 он - Нэг жилийнхээ ойгоор

2012 оны Зул сарын баяраар тэд дахин Катонаг зорив. Яг жилийн өмнө энэ галт тэргэнд анх танилцаж байсан тэд одоо хос болж, Линдагийн гэрийнхэн дээр зочлохоор явж байна. Энэ удаа өөд өөдөөсөө харж биш, мөр зэрэгцэн суугаад аялалд гарав. Хамт зорчиж явсан хүнээс гуйж зургаа даруулсан бөгөөд үүнээс хойш жил бүр ингэж зургаа авахуулдаг уламжлалтай болжээ. 

Удалгүй Линда Манхэттэнээс нүүж Бруклин дахь Майклынд очсоноор хос хоёрын хамтын амьдрал эхлэв. 2018 онд Коннектикут руу нүүх хүртэл Майкл, Линда хоёр Бруклинд зургаан жил амьдарчээ. 

Гайхамшигт учралаар учирсан хоёр 2018 оны долоодугаар сард Коннектикут дахь гэртээ хуримлажээ.

2015 он 

10 жил өнгөрчээ

Майкл, Линда хоёр учирснаас хойш 10 жил өнгөрчээ. Харамсалтай нь, тэд энэ жил Линдагийн дүүгийнд зочилж чадаагүй гэнэ. Линдагийн зээ дүү ковидын халдвар авсан учраас гэр бүлээрээ цуглах боломжгүй болж, баяраа гэртээ тэмдэглэхээр шийджээ.

"Амьдрал үргэлж төлөвлөгөөгөөр явна гэж байхгүй шүү дээ. Үүний оронд эргэн тойрноо анзаарч, тэр бүхнээс таашаал авч амьдар."

"Боломжийг шүүрч авахад үргэлж бэлэн байгаарай. Учир нь тэр боломж чамайг хаашаа хөтлөхийг мэдэхгүй шүү дээ. Зарим нь амжилт руу, зарим нь бүтэлгүйтэл рүү хөтөлж магад. Гэхдээ зүгээр дээ. Амьдрал үргэлж төлөвлөгөөгөөр явна гэж байхгүй шүү дээ. Үүний оронд эргэн тойрноо анзаарч, тэр бүхнээс таашаал авч амьдар. Би хувьдаа ийм сонголтыг хийсэн" Майкл уншигчдад захижээ. 

Харин Линда "Зүрх сэтгэлээ нээлттэй байлгаарай. Магадгүй яг одоо ганцаараа байгаа, эсвэл ганцаар байх дургүй маш олон хүн ирээдүйд юу ч өөрчлөгдөхгүй гэж бодож байж мэднэ. Би ч бас тэр цаг хугацааг туулаад гарсан. Гэхдээ би үргэлж бүх зүйл өөрчлөгдөнө, ямар нэгэн сайхан зүйл тохиолдоно, насан туршдаа ганцаараа байхгүй гэж боддог байсан. Тэр хандлага маань намайг танихгүй хүнтэй яриа өдөж, энэ бүхний эхлэлийг тавьсан болов уу" гэжээ.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
3
2023.04.24
Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.