Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Бүхнийг шинээр эхлэхийн тулд ирэх оноос турших "Аз жаргалын 30 хоног"-ийн дүрэм


Аз жаргал гэдэг бол эрүүл энх байдал юм. Аз жаргал бол амар амгалан байдал. Итгэл дүүрэн, санаа амар, эрх чөлөөтэй байдал... Та энэ оныг хэцүүхэн үдэж байна уу? Зүгээр дээ, ирэх оноос эхлэн 'Аз жаргалын 30 хоног"-ийг туршаад үз. Танд тайтгарал, шинэ эхлэлийг авчрах болно. Мөн та тухтай бүсээсээ гарч, шинэ зүйлсийг туршиж, мэдэрч эхлэх боломж олдоно.

Cover illustration: Carson Ellis / Candlewick Press

Эхний өдөр: Бясалгал хий. Маш бага хугацаанд байсан ч хамаагүй. Гол зорилго нь та эргэн тойронд хүрээлэн байгаа бүх зүйлдээ талархаж, зүгээр л амьсгалж, хэсэг хугацааг амар амгалан дунд өнгөрүүлэх юм.

2. Танихгүй хүнтэй мэндлэх. Энэ өдөр хамаг чадлаараа хичээж, зүгээр л "Сайн байна уу" гэж хэлсэн ч хамаагүй хэн нэг танихгүй хүнтэй ярилцаад үз. Шинэ найз нөхөдтэй болох, шинэ хүрээлэлтэй болох эхний маш бага алхам гэж бод.

3. Талархдаг бүхнээ жагсаан бич. Таны сэтгэлд тод үлдсэн тийм сайхан талархмаар зүйлс. Тэмдэглэлийн дэвтэр дээр эсвэл түрийвчинд ч багтаж болох жижиг цаасан дээр ч байсан болно. Биедээ ойр авч яваарай. 

4. Өөрийгөө энхрийлэх өдөр болго. Усанд хэвтэх, маникюр хийлгэх, маск тавиад дуртай киногоо үзээд хэвтэх... Таныг жаргалтай болгодог зүйлийг хий!

5. Найзуудтайгаа оройн зоог төлөвлө. Идэж, ярилцаж, дуулж, тоглоом тоглож, захиа солилц. Юу ч байж болно шүү дээ.

6. Ганцаараа кино театр ор. Бид үргэлж хэн нэгэнтэй кино театр ордог шүү дээ. Гэхдээ дуртай киногоо сонгоод ганцаараа үз. Үнэхээр өөр, сайхан туршлага байх болно. 

7. Кафе эсвэл ямар нэгэн газар сууж хүмүүсийг ажигла. Тэднийг бүр мөрдөж, дага гэсэн үг биш шүү. Зүгээр л хар. Тэдэнд эвгүй санагдуулахгүйгээр зүгээр л ажиглаж, юу бодож, мэдэрч байгааг нь сонирх. Бид өөрсдөдөө анхаараад бусдыг ойлгож, анзаарах цаг зав гаргадаггүй шүү дээ.

8. Фэйсбүүкийнхээ найзуудыг цэгцэл. Янз бүр онцгүй зүйл байнга оруулдаг, эсвэл ойр байхыг хүсэхгүй байгаа хүн байвал хасаарай. 

9. Инээдмийн кино, нэвтрүүлэг үзэх. Байнга инээдэг, бүр маш хөгжилтэй кино, нэвтрүүлгээ дахин үз. Маш их инээж, сайхан энерги ялгаруулаарай.

10. Өөртөө амттай хоол хий. Бүх зүрх сэтгэлээ зориул. Уран бүтээлч байдлаар тавгаа чимэглээд үз. Хоолны нэвтрүүлэгт орж буй мэт өөртэйгөө ярьж, хийж буй явцаа танилцуулж болно шүү дээ.

11. Өөрийгөө бусадтай бүү харьцуул. Хүн болгон өөр өөрийн замаар явж, хүн бүр өөр өөр амьдралаар амьдардаг. Та заавал өөрийгөө бусадтай зүйрлэж, гуниглах хэрэггүй. Харин ч өөрийн давуу талуудаа энэ өдөр бодож, өөрөөрөө бахарх.

12. Удаан уулзаагүй дотнын хүмүүстэйгээ уулзах. Цагийг сайхан өнгөрүүлж, хамт хоол идэж, юм ярилцаж суух. Ойрын үед юу тохиолдсон, амьдрал ямар байгаа тухай ярилцаад үз. Сэтгэл онгойж, сайхан санагдана.

13. Ямар нэг бүтээлч ажил төлөвлөж, түүнийгээ бүр мөсөн дуусгахын тулд сэтгэл зүрхээ зориул. Түүнийгээ дуусгаж, дараа нь харахад ямар гоё байх төсөөлөөд үз дээ? Тиймээс зураг зурж эхлэх ч юм уу гараар юм урлаж, шинэ ажлын төлөвлөгөө гаргаарай.

14. Дасгал хийгээрэй. Зүгээр алхах, бүжиглэх байж ч болно. Сэтгэлээ сэргэтэл сайхан биеийн чилээгээ гарга.

15. Цоглог, хэмнэлтэй дуу хөгжим сонсоорой. Аз жаргалтай, маш цоглог дуунуудыг сонсож, бүжиглэж эрч хүчтэй байгаарай.

16. Ойрхон аялалд гар. Хол байх албагүй шүү. Ойрхон ууланд алхах, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, таалагддаг газартаа зочилж, дэлгүүр хэсэх гээд л, Ямартай ч энэ өдрийг гадуур өнгөрүүл.

17. Өөртөө зориулж юм худалдаж авах. Шинэ уруулын будаг, муу дуугардаг чихэвчээ шинэчлэх, авмаар байсан хувцас, тоглоомоо авах гээд өөрийгөө баярлуулах хэрэгтэй.

18. Хүн баярлуулаарай. Яаж ч баярлуулж болно, яг зөв хүнээ олж багахан ч атугай баярлуулах нь чухал. Зүгээр л цайны боорцог, сүү гээд хэрэгцээтэй зүйлийг нь аваад өгөхөд л баярлах маш олон хүн бий. 

19. Сайхан яриа өрнүүл. Бүр гүн гүнзгий яриа. Танихгүй хүн байсан ч хамаагүй, чатаар ч байсан хамаагүй. Зүгээр л бодол төсөөлөл, мөрөөдлөө уудлан сэтгэлээсээ ярилц.

20. Энэ өдөр олон нийтийн сүлжээнд бүү ор. Байн байн утсаа шалгахгүй, Фэйсбүүк орохгүй, янз бүрийн мэдээ мэдээлэл уншихгүй.

21. Өдрийн тэмдэглэл хөтлөх. Тэр өдөр болсон явдлаа найздаа хуваалцаж байгаа юм шиг бичээд үз. Жижиг үйл явдал байсан ч болно. Бичээд, сэтгэгдлээ хуваалцаад үзээрэй. Цаашид зуршил болговол бүр сайн. 

22. Сайхан хувцасла. Гэртээ өнжих байлаа ч сайхан хувцаслаж, нүүрээ будаж, гангараагаа өмс. Танд үнэхээр таатай байх болно. Сайхан хувцаслах үед сэтгэл санаа цаанаа л сайхан болдог.

23. Өмнө хэзээ ч хийж байгаагүй зүйлийг турш. Шинэ хоол, массаж, шинэ адал явдал гээд өөрийгөө шинэ зүйлд нээлттэй байлгаж, айж явсан зүйлээ, хүсэж байсан бүхнээсээ чухал гэж бодсоноо хийгээрэй.

24. Өрөө, ажлын орчин, гэр орноо тохижуулах. Зарим зүйлийн байрыг өөрчилж, шинэ зүйлээр баяжуулж, арай өөр загвартай болгоод үзээрэй. Шинэлэг гоё мэдрэмж төрнө. Бас илүү хөнгөн, стресс багатай санагдах болно.

25. Сөрөг зүйл бодохгүй, муу үг хэлэхгүй байх. Түгжрэлд орсон ч удахгүй зүгээр болоод, гэртээ харина хэмээн эерэгээр бодож, гэртээ очоод юу хийхээ төлөвлөж, замдаа ном унш. Ганц ч сөрөг зүйлийг өнөөдөр бүү бодож, мэдрээрэй.

26. Өөртөө шинэчлэл хийх. Үсээ засуулах, хувцаслалтаа өөрчлөх, шинэ хувцас авч, нүүр будалтаа өөрчлөх... Өөрийгөө өөр өнцгөөс харж мэдрээд үзээрэй.

27. Баярлалаа гэж хэлэх. Өнөөдрийг эерэг мэдрэмж, сайхан үгээр дүүргэ. Хүмүүст талархаж, тэднийг магт. Сайхан харагдаж байгааг нь хэлж, ажлаа сайн хийж байна хэмээн магт. 

28. Шинэ чадварт суралцаж эхлэх. Шинэ хэл сурч эхлэх, иог, бүжгийн сургалтад явах, хоббигоо шинэчлэж, өөрийгөө хүчлээд шуудхан шинэ бийр, дэвтэр, будаг ав.

29. Шинжилгээ хийлгэ. Бүр иж бүрэн шүү. Биеэ үзүүлж, чагнуулж, юунд анхаарах хэрэгтэй тухай мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Мөн мэдээж хайртай, дотнын хүмүүсээ адилхан шинжилгээнд орж байхыг сануулж, уриалаарай.

30. Уртаас урт гүнзгий амьсгал аваарай. Хүнд хэцүү ямар ч цаг үе ирсэн дараа нь сайхан өдрүүд ирнэ гэдгийг сана. Шинээр мэдэрсэн, тохиолдсон болгоныг эргэн дурс, дүгнэ. Шинэ он, шинэ сар танд бүхнийг шинээр эхлэх бас нэгэн боломж олгож байна хэмээн үзэж, цаашид өдөр бүрийг утга учиртай өнгөрүүлнэ гэдгээ өөртөө сануулаарай. Энэ өдөр гадуур алхаж, гэртээ тайван сууж, цагийг бодол, мэдрэмж дундаа өнгөрүүлээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.