Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Цахилгааны хөнгөлөлтөд 73 тэрбум төгрөг шаардлагатай


Засгийн газрын ээлжит хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Коронавируст халдварын омикрон хувилбараас сэргийлэхэд 5.6 тэрбум төгрөг, Эрээн боомт дахь ачааг татан авах ажилд зориулан 3 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах шийдвэрийг гаргасан байна. 

Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр болсныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдлээ. Тэрээр "Төрөөс даах хөнгөлөлтөд хэрэглээний дээд хязгаарыг заасан. Гэр хороололд амьдардаг хэрэглэгчдийн 350 кВт.цаг хүртэл, орон сууцанд амьдардаг айл өрхийн хувьд 250 кВт.цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг Засгийн газраас хариуцан төлөх шийдвэр гаргасан. Энэ хязгаарыг дундаж хэрэглээг тооцож гаргасан бөгөөд нийт хэрэглэгчдийн 73 хувь төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахаар байна. Хөнгөлөлтөд нийт 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу уул уурхайн томоохон төслүүд хариуцахаар болсон. Өнөөдрөөр дуусгавар болж байгаа хөнгөлөлтөд нийт цахилгаан дулааны эрчим хүч, уурын хэрэглэгчдийн 98 хувь хамрагдсан" гэлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.