Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бодит амьдрал, дэлгэцэнд мөнхөрч үлдсэн хамгийн алдартай 30 ҮНСЭЛТ


Бодит амьдрал болон кино, дэлгэцийн бүтээлүүдэд мөнхөрч, үзэгчдийн сэтгэлд хоногшсон үнсэлтүүд. 

1. Дэлхийн 2-р дайны төгсгөлд үнсэлцэж буй усан цэрэг, сувилагч бүсгүйн зураг

Энэхүү алдартай гэрэл зургийг даруулах үед Грета Зиммер, Жорж Мендоса нар биенээ огт таньдаггүй байсан бөгөөд тэдний зургийг дарсныг хэдэн жилийн хойно мэдсэн гэдэг. Дэлхийн 2-р дайн дууссаныг тэмдэглэж Life сэтгүүл уг зургийг сэтгүүлийнхээ ковер болгосноор дэлхий дахинд алдаршжээ. 

2. Алдарт "Тэмдэглэлийн дэвтэр" киноны Ноа, Али хоёрын бороонд үнсэлцдэг хэсэг

3. 2005 оны MTV-ийн шагнал гардуулах ёслол дээр Рэйчел МакАдамс, Райан Гослинг нар "Тэмдэглэлийн дэвтэр" киноныхоо бороон дундах үнсэлтийг дахин давтсан билээ.

4. "Бэлгийн боловсрол" цувралын хоёрдугаар бүлэгт гардаг Адам, Эрик хоёрын үнсэлт

5. Ханхүү Харри, Меган Маркл нар гэрлэсэн хосын ёсоор анх удаа олны өмнө үнсэлцэж буй нь 

6. Ханхүү Уильям, Кейт Миддлтон хоёрын үнсэлт (Тэр буланд чихээ дараад зогсож буй охиныг хардаа)   

7. "Найзууд" цувралын Росс, Рэйчел хоёрын удаан хүлээсэн анхны үнсэлт

8. 2003 оны MTV хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр Бритни Спирс, Мадонна нар үнсэлцэж шуугиан тарьж байв.

9. Диснейн алдарт "Цасан гоо ба долоон одой" хүүхэлдэйн киноны "жинхэнэ хайрын үнсэлт"

10. Массачусетс муж 2004 онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан анхны муж болсон юм. Энэхүү баярт үйл явдлыг тэмдэглэн хуримын өдрөө үнсэлцэж буй хосууд.

11. 2011 оны мэргэжлийн хоккейн Ванкувер Канакс баг Стэнлийн цомын долоо дахь тоглолтод хожигдсоны улмаас Ванкуверын гудамжинд үймээн самуун дэгдсэн билээ. Уг үймээний үеэр гудамжинд үнсэлцэж буй хосын зураг дэлхий дахинд алдаршсан юм. 

12. "Сүнс" киноны төгсгөлд Сэм Моллитой үдэлт хийн үнсдэг билээ.

13. Хүн аалз, Мэри Жэйн хоёрын романтик үнсэлт

14. "Харри Саллитай учрах үед" киноны шинэ жилийн үнсэлт

15. Адриен Броди 2003 онд Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэхдээ Холли Берриг үнсэж, танхимд цугларсан алдартнуудыг гайхшруулсан билээ. 

16. Алдарт "Титаник"-ын Жэк, Рөүз хоёрын романтик үнсэлт.

17. "Каспер" киноны Каспер, Кэт хоёрын үнсэлцдэг хэсэг. 

18. "Харри Прттер ба Үхлийн шүтээн, хоёрдугаар хэсэг" дээр Рон, Хермиона хоёр анх удаа үнсэлцдэг. 

19. "Бөгтөр уул" киноны Эннис, Жак хоёрын үнсэлт

20. "Икс файлууд" цувралын Мулдер, Скалли хоёрын үнсэлт

21. "Оффис" цувралын Жим, Пэм хоёрын анхны үнсэлт

22. "Бөгжний эзэн: Хаан эргэж ирсэн нь" ангид Арвен, Арагорн хоёрын үнсэлцдэг хэсэг

23. Кинонд хамтран тоглосныхоо дараа болзож эхэлсэн Эмма Стоун, Эндрю Гарфилд хоёр "Saturday Night Live" нэвтрүүлгийн үеэр үнсэлцэв.

24. "Ахайтан ба золбин": Санамсаргүй үнсэлт.

25. "Салхинд туугдагсад" кинонд Скарлетт, Ретт хоёр бараг л үнсэлцсэн.

26. "Хайр үнэндээ" киноны Дэвид, Натали хоёрын тайзны ард үнсэлцдэг хэсэг

27. "Энэ бол гайхамшигт амьдрал" киноны Жорж, Мэри хоёрын үнсэлт

28. "Бидний оддын алдаа" киноны Гус, Хазел хоёрын Анне Франкийн музейд үнсэлцдэг хэсэг. 

29. "Lost in Translation" киноны төгсгөлийн хэсэг

30. "Lost" киноны үеэр Десмонд, Пенни хоёрын сэтгэл хөдөлгөм уулзалт.

Эх сурвалж: Insider

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
2 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
4
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.01.06 203.91.115.43

13 chin hun aalz bish orange country gdg serialiin heseg bn

0 Хариулах