Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хатуу хөл хорионд орсон Шиань хотын иргэд эд зүйлсээ хүнсээр сольж байна


Арванхоёрдугаар сарын 23-аас хойш хатуу хөл хорионд ороод байгаа Хятадын Шиань хотын иргэд хүнсний хомсдол үүсэхээс болгоомжлон эд зүйлс, барааг хүнсээр солилцож байна. Иргэд тамхийг байцаагаар, аяга таваг угаах шингэнийг алимаар, ариун цэврийн хэрэглэлийг ногоогоор солилцож буй бичлэг, постууд Хятадын олон нийтийн сүлжээнд тархжээ. 

Шиань хотын захиргаанаас айл өрхүүдэд үнэгүй хүнс тарааж байгаа ч олон нийтийн сүлжээнд иргэдийн гомдол гарсаар байгаа юм.

Ван гэх иргэн "Хүмүүс идэх хоолгүй болсон учраас байрны оршин суугчидтайгаа байгаа эд зүйлсээ хоол хүнсээр солилцож байна" гэж Чөлөөт Ази радиод ярьжээ.

Хятадын эрх баригчид ковидын тэг тохиолдолтой байх стратегийг баримталж, өнгөрсөн хугацаанд иргэдээ вакцинд хамруулах, тогтмол шинжилгээ хийх, улс даяар иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг хянах зэрэг цогц арга хэмжээг авч ирсэн. Түүнчлэн ирэх сард Бээжинд болох өвлийн олимптой холбоотойгоор хяналтаа улам чангатгасаар байгаа юм. 

Тухайлбал,  саяхан 1.1 сая хүнтэй Южоу хот шинж тэмдэггүй ковидын гурван тохиолдол илэрсний улмаас хотыг нэг шөнийн дотор хааж, хөл хорио тогтоожээ. Хотын тээвэр, үзвэр үйлчилгээний газруудыг хааж, бараг бүх төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоод байна. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.