Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Англид хүүхдээ хөхүүлж буй эхийн зургийг зөвшөөрөлгүй авах нь гэмт хэрэгт тооцогдоно


Англи, Уэльст олон нийтийн газар хүүхдүүдээ хөхүүлж буй эмэгтэйчүүдийн зургийг зөвшөөрөлгүй авахыг гэмт хэрэгт тооцох хууль батлагдах гэж байна. Энэ нь парламентаар хэлэлцэж буй Цагдаа, гэмт хэрэг, ял шийтгэл, шүүхийн тухай хуулийн төслийн нэг хэсэг аж. 

Манчестер хотод амьдардаг загвар зохион бүтээгч Жулия Купер өнгөрсөн дөрөвдүгээр сард цэцэрлэгт хүрээлэнд охиноо хөхүүлж байхдаа зургийг зөвшөөрөлгүй авч байсан эрэгтэйг олж харсан аж. Тэрбээр уг үйл явдалд ихээхэн цочирдож, эвгүйцсэн бөгөөд энэ тухай цагдаад мэдэгдэхэд ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй байна. Купер өөрт тохиолдсон явдлаас улбаалан олон нийтийн газар хөхүүл эхчүүдийн зургийг дарахыг хориглох тухай кампанит ажлыг эхлүүлсэн нь ийнхүү хуулийн төсөлд багтжээ.

Купер хуулийн төслийн тухайд "Энэ бол хөхүүл эхчүүдийн хувьд ялалт юм. Эхчүүд олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэх үед танихгүй хүн өөрийнх нь зургийг хүссэнээрээ дарахгүй гэдэгт итгэлтэй байж болохоор боллоо. Хууль эмэгтэйчүүдийн талд байж, тэднийг хамгаалж байгаад баяртай байна" хэмээжээ.

Хөхүүл эхийн зургийг зөвшөөрөлгүй авсан этгээдэд дээд тал нь хоёр хүртэлх жилийн хорих ял оноох гэнэ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ОХУ-д монгол оюутан охин бүтэлгүй дурлалаас амиа хорложээ
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
Уржигдар
Бишимбаев эцсийн үгэндээ Гитлерээс эш татлаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.