Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Загвар өмсөгчид түүхийн явцад хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах 12 ГЭРЭЛ ЗУРАГ


Загвар өмсөх нь нэгэн цагт түр зуурын, бага цалинтай ажил байсан бол өдгөө хувцас загварын салбарт олон зуун тэрбум доллар эргэлддэг болж, загвар өмсөгчдийн карьер ч олон арван жил амжилттай үргэлжлэх боломжтой болжээ. Тэгвэл энэ хүртлээ загвар өмсөгчид хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харцгаая. 

1. Загвар өмсөгчид гарч ирэхээс өмнө буюу 16-19-р зууны үед эдгээр бяцхан “загварын хүүхэлдэй”-г хувцас сурталчлахад ашигладаг байжээ.

2. Загвар өмсөгч хэмээх ойлголтыг 1800-аад оны дундуур Британийн загвар зохион бүтээгч Чарльз Фредерик Ворт гаргаж иржээ. 

3. Анхны загварын агентлаг 1923 онд Нью-Йорк хотод байгуулагджээ.1920-иод он гэхэд Европ, АНУ-ийн их дэлгүүрүүд загвар өмсөгчдийг оролцуулсан загварын парад тогтмол зохион байгуулагддаг болсноор “загвар өмсөгч” гэдэг үг илүү өргөн тархсан байна.

4. 1940-өөд оноос эхлэн алдартай загвар өмсөгчид тодорч эхэлсэн юм. 1940-өөд онд карьераа эхлүүлсэн Лиза Фонссагривс (зүүн талд) нь анхны супермодель гэдгээрээ нэрд гарсан Шведийн загвар өмсөгч билээ.

5. 1950-иад он гэхэд загвар өмсөх нь сайхан бүсгүйчүүдийн хувьд ашиг орлого олох ирээдүйтэй ажил болсон байв. Америкийн загвар өмсөгч Сүзи Паркер загварын шоунд оролцож, томоохон гоо сайхны компаниудтай гэрээ байгуулснаар энэ арваны хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг болжээ.

6. Твигги дөнгөж 16 настай байхдаа 1966 оны загварын нүүр царай болохын сацуу анхны олон улсын супер модель болж байв. 

7. 1970-аад он гэхэд хар арьст загвар өмсөгчид олны анхаарлыг татах болов. Америкийн  "Vogue" сэтгүүл 1974 онд анх удаа африк-америк гаралтай эмэгтэйг нүүрэндээ нийтэлсэн нь бусад өнгөт арьст загвар өмсөгчдөд дараа дараагийн боломжуудыг нээж өгчээ.

8. 80-90-ээд оны үед загварын шоунууд тайзны найруулга, гэрэлтүүлэг, дууны эффект бүхий мини-театрын шоу хэлбэрээр зохион байгуулагддаг байв. Үүний дараа 90-ээд оны супер моделиудын алтан үе иржээ. Тэд өөрийн гэсэн зурагт хуудас, календарь, үнэртэй ус үйлдвэрлэж, амжилттай бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд болж байв. Энэ үеэс загвар өмсөгчид алдартнуудын тоонд зүй ёсоор багтах болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дууны клипэнд ч гарах болжээ.

9. 90-ээд оны дундуур waif look хэмээх шинэ чиг хандлага гарч ирэв. Кейт Мосс шиг загвар өмсөгчид эрэлттэй байсан ч арилжааны салбарт Хайди Клум, Тайра Бэнкс зэрэг илүү эрүүл чийрэг төрхтэй загвар өмсөгчдийг илүүд үзэх болсон байна.

10. 2000-аад оны сүүлээр хүүхэлдэй шиг нарийхан, туранхай загвар өмсөгчид трэнд болов.

11. 2010 оноос хойш загварын салбар нийгмийн олон янз байдлыг тусгадаг болж, арьс өнгө, үүсэл гарлын хувьд ч харилцан адилгүй загвар өмсөгчид хүч түрэн орж ирсэн нь эргэлтийн цэг болжээ.

12. Сүүлийн 10 жилд plus-size буюу мяраалаг загвар өмсөгчид олноороо төрж, биеийн галбир, жингээс үл хамааран загварын шоунд оролцож, амжилтанд хүрэх боломж нээлттэй болжээ.

Бонус: Загвар өмсөгчийн түүхийг загварын сэтгүүлгүйгээр төсөөлөх аргагүй юм. Загварын сэтгүүлүүд 1800-аад оны сүүлээс тогтмол хэвлэгддэг болсон бөгөөд Harper's Bazar нь Америкийн хамгийн анхны загварын сэтгүүл билээ.

Эх сурвалж: Bright Side

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
16 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
17 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.