Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эрдэмтэд шинээр нээсэн модоо Леонардо Ди Каприогийн нэрээр нэрлэжээ


Их Британийн хатан хааны Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэд шинээр нээн илрүүлсэн модоо жүжигчин Леонардо Ди Каприогийн нэрээр нэрлэжээ. "Увариопсис дикаприо" гэж нэрлэгдсэн уг мод нь биологийн олон янз байдлаараа алдартай Камеруны Эбо ойд л ургадаг юм байна. Давжаа биетэй, мөнх ногооноороо байдаг энэхүү мод нь иланг иланг овогт багтах ургамлын төрөл бөгөөд цаашид устах аюул нүүрлээд байна гэж нээн илрүүлсэн эрдэмтэд ярьжээ.

Алдарт жүжигчин Эбо ойг огтолж, сүйтгэхийг таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн тул эрдэмтэд үйл хэргийг нь хүндэтгэн шинэ модыг ийн нэрлэжээ. 

Эбо нь Төв Африкийн хамгийн том хөндөгдөөгүй ширэнгэн ойн нэг бөгөөд Банены овгийн хүмүүс аж төрдөг, ховордсон горилла, шимпанзе, ойн заан зэрэг олон өвөрмөц амьтан, ургамлын өлгий нутаг юм. 

Олон улсын шинжээчид өмнө нь Эбо ойгоос устаж үгүй болох эрсдэлтэй амьтан, ургамлын төрлийг баримтжуулан тус улсын Засгийн газарт захидал бичиж байжээ. Харин жүжигчин Ди Каприо энэ асуудалд анхаарал хандуулан олон сая дагагчтай сошиал хаягуудаараа дуу хоолой хүргэсэн нь кампанит ажилд ихээхэн түлхэц болжээ. Улмаар Камеруны засгийн газар Эбогийн ойгоос мод бэлтгэх зөвшөөрлийг цуцлахад хүрсэн юм. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.