Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

'Squid Game'-ийн уран бүтээлчид Алтан бөмбөрцөгт оролцохгүй


Өнгөрөгч онд дэлхий дахинд шуугиан тарьсан "Squid Game" цуврал 79 дэх удаагийн Алтан бөмбөрцөг кино наадмын хэд хэдэн төрөлд нэр дэвшээд байгаа билээ. Гэсэн ч киноны найруулагч Хван Дун Хюк, нэр дэвшсэн жүжигчид болох Ли Жүн Жэ, О Ён Сү нар шагнал гардуулах ёслолд оролцохгүй юм байна. 

Жүжигчин Ли Жүн Жэгийн харьяалагддаг Артист компани лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, Ли хэд хэдэн нөхцөл байдлын улмаас энэ жилийн ёслолд оролцохгүй байхаар шийдсэн гэжээ. Тодруулбал, Netflix уг цувралыг Алтан бөмбөрцөгт нэр дэвшүүлээгүй, ковидын тархалт, гадаад болон дотоодод тогтоосон хорио цээрийн дэглэм зэргийг шалтгаалан ийм шийдвэр гаргасан аж.

Энэ жилийн Алтан бөмбөрцөг наадамд "Squid Game" цувралын Сон Ги Хуны дүрд тоглосон Ли Жүн Жэ Телевизийн олон ангит киноны шилдэг жүжигчин, О Ил Намын дүрд тоглосон О Ён Сү Шилдэг эрэгтэй туслах дүр, "Squid Game" кино Телевизийн шилдэг цувралд тус тус нэр дэвшээд байна. 

Өнгөрсөн жил Алтан бөмбөрцөг наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн арьс өнгөний олон янз байдлыг тэнцвэртэй хангаагүй, ёс зүйн зөрчил гаргасан гэх мэт олон асуудлын улмаас салбарынхны эсэргүүцэлтэй тулгарсан. 

Хэдийгээр албан ёсны бойкот зарлаагүй ч Netflix, Warner Media, Amazon зэрэг олон томоохон контент бүтээгчид шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзаж байгаа аж. Түүнчлэн наадмыг олон жил ивээн тэтгэсэн NBC энэ жилийн ёслолыг шууд дамжуулахгүй гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: Korea Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.