Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хамт ажилладаг хүмүүс нэгнийхээ төлөө хийсэн сэтгэл хөдөлгөм 20 ТҮҮХ


Сэтгэлд дулаан, нэгнээ ойлгон хүндэтгэдэг нөхөрсөг хамт олонтой байна гэдэг хүний амьдралын юугаар ч сольшгүй сайхан зүйлсийн нэг яах аргагүй мөн. Хамт ажилладаг хүмүүс нэгнийхээ төлөө хийсэн сэтгэл хөдөлгөм дараах түүхүүд танд гарцаагүй таалагдах болно. Та ч бас ийм л "дулаахан" хүмүүсийн нэг байгаарай   

#1 88 настай хамтран ажиллагч маань надад өөрийн бичсэн хайрын шүлгүүд бүхий тэмдэглэлээ харуулсан юм. Хоёр сарын дараа би түүний түүврийг хэвлүүлэн өгч, анхны номыг нь гарын үсэг зуруулан авлаа. 

#2 Гадаа хүйтэнд өдөр бүр дугуй унан ажилдаа ирж буйг минь анзаарсан хамтран ажиллагч маань надад өөрийн гараар дулаан малгай ороолт нэхэн өглөө. Ямар гайхалтай өглөө вэ? 

#3 Манай компаний захирал үнэхээр хүүхдээрээ нэгэн. Төрсөн өдрөөр нь бид түүний өрөөг аварга том тоглоомын өрөө болгон баярлуулсан. Хэчнээн баяртай байгааг нь хар л даа...

#4 Хөл хорионы үеэр манайхан ээлжээр оффист ажилласан юм. Ирсэн хүмүүсийг цэцгийг минь усалж байгаарай гэж хэлтэл тэд хэн хэзээ усалсан тухайгаа тэмдэглэл хөтөлчихсөн байсан...

#5 Миний төрсөн өдөр ажлынхан ирдэггүй өдөр таарсан ч зүс таних хамгаалагч залуу надад зориулан бялуу бэлэглэсэн нь энэ. 

#6 Оны шилдэг ажилтандаа зориулсан тусгай зогсоол... 

#7 Ганц бие аав өдөр бүр арваад километр алхан ажилдаа ирж буйг анзаарсан хамтран ажиллагч нь санаачилга гаргаж, ажлын хамт олноороо хандив цуглуулан түүнд машин авч өгчээ. 

#8 Хамт ажилладаг бүсгүй хүүхэдтэй болж буй сайхан мэдээгээ надад дуулгалаа. Амьтанд хайртайг нь мэдэх тул түүнд амьтдын хүрээлэнтэй нөмрөг нэхэж өглөө. Тэр үнэхээр их баярласан шүү.

#9 McDonald’s-т насаараа шахуу ажилласан эрхэм өөд болоход компаниас нь тугаа буулган гэр бүлд нь хүндэтгэл үзүүлжээ. 

#10 Дауны симдромтой хамтран ажиллагч маань өөрийн гараар хийсэн зурагт мэндчилгээг надад бэлэглэлээ. Үнэхээр хичээн бүтээсэнд нь сэтгэл их хөдөлж байна.

#11 Би гэр бүлийн эзэмшлийн жижиг Итали ресторанд ажилладаг юм. Захирал маань хүн багатай үед хичээлээ хийхийг минь зөвшөөрдөг төдийгүй жижиг пицца авчирч өгөөд "Сурах үедээ сайн хооллох хэрэгтэй" гэж хэлсэн...  

#12 Эгч маань хорт хавдраар өвчилж, түүнд анхаарал тавих болсноор ажлын бүтээмж буурч би халагдахаас айж байв. Тэгтэл захирал маань санаачлан, хамт олноос маань надад "Өөрийгөө анхаарч байгаарай" гээд ийм бэлэг бэлдсэн байсан.

#13 Шинээр ажилд орсон хамтран ажиллагч найз маань компьютергүй байв. Би түүнд өөрийн хуучин хэрэгслээрээ компьютер босгон өгтөл тэр маш их баярлаж, намайг зураг даран өгөхийг хүссэн. 

#14 Хажуу ширээний бүсгүйгээ эзгүй үед хайртай эмгэн хумсыг нь харах үүрэгтэй болов. Тэгтэл эмгэн хумс нь зулзагалсан юм. Түүнд зориулан ширээн дээр нь бяцхан угталтын үдэшлэг хийсэн нь энэ. 

#15 Сүүлийн үед сэтгэл таагүй байгааг минь анзаарсан хамтран ажиллагч маань ийм зурвас бичин үлдээжээ. 

- Чамайг дотогшоо хүн гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ чи сэтгэлээр унасан бололтой. Хэрвээ ярилцахыг хүсвэл би үргэлж нээлттэй байх болно. Үүнийг л мэдээсэй гэж хүслээ ^^ 

#16 Маргааш миний ажлын сүүлийн өдөр. Анимэд дуртай минь мэдэх ажлын ахмад эмэгтэйчүүд нийлэн надад ийм хөнжил урлан өглөө. 

#17 Дэглэм барьж буйг минь мэдэх ажлынхан төрсөн өдрөөр надад жимсэн бялуу бэлэглэж, лаа үлээн хүслээ шивнэхийг хүссэн. Тэд өөрсдөдөө ч бялуу авч, баярыг минь хуваалцахаа мартаагүй юм. 

#18 Цар тахлын улмаас ажилладаг ресторан маань хэсэг хугацаанд ажиллахгүй болоход захирлаас ийм бэлэг ирсэн юм. 

#19 Хавдраар өвчилсний улмаас ажлаасаа гарах болоход ажлынхан маань "Хавдрыг цохиж унагаа" гэсэн бичигтэй энэ бэлгийг өгсөн. 

#20 Зүрхний хагалгаанд орсон Марвелийн шүтэн бишрэгч захиралдаа хамт олон нь ийм бэлэг барьжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.