Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

П.Баярсайханы "Хүн гөрөөс" тайзнаа дахин тоглогдохоор болжээ


1980-аад оны монголын уран зохиолын томоохон төлөөлөгч П. Баярсайханы "Хүн гөрөөс" драмын жүжиг энэ сарын 15-аас "Bee театр”-т тоглогдохоор болжээ. Уг жүжгийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Мөнхдорж найруулж, Дэлэгийн дүрд Г.Мөнхжаргал, Оюумаагийн дүрд Б.Одгэрэл нар тоглож буй аж.

П.Баярсайханы зохиол бүтээлүүд хэл найруулга, өнгө аяс, утга агуулгаараа онцгой хэв маягийг бүтээж, эрс ялгардаг. Түүнийг дүрүүдийнхээ сэтгэлзүй, дотоод бодролыг нээсэн зохиолч хэмээн утга зохиол судлаачид үнэлдэг юм.

 Дэлэгийн дүрд ажиллаж буй Г. Мөнхжаргал өмнө нь, “Краппын сүүлчийн бичлэг”, “Заратустра”, “Годог хүлээхүй”, “Хэмхэрхий дүрс”, “Овоо” зэрэг 20 гаруй тайз, дэлгэцийн бүтээлүүдэд тоглосон байсан. Түүний найруулсан богино хэмжээний “Сав” кино нь 2017 онд БНХАУ-д зохион байгуулагдсан Олон улсын кино наадмаас “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино”-гаар шалгарч байв. Мөн тэрбээр 2014 болон 2020 онд “Гэгээн Муза” Олон улсын театрын наадмаас “Краппын сүүлчийн бичлэг”, “Заратустра” жүжгийн дүрүүдээрээ “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагналыг хүртэж байсан.

Харин Оюумаагийн дүрд тоглох Б.Одгэрэл өмнө нь "Эгч дүүс”, “Уучлаарай та дугаар андуурч”, “Жаргаагүй нар”, “Би эндээс явахгүй”, “Кихот ноён”, “Тамын хаалга”, “Хоёр хүний дэмийрэл”, “Фауст”, “Гэм зэм” зэрэг 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрд ажиллаж байсан билээ.

"Хүн гөрөөс" жүжиг анх 1991 онд Г. Доржсамбуугийн найруулгаар УДЭТ-д тоглогдож байсан юм. Тухайн үед Дэлэгийн дүрийг гавьяат жүжигчин Ч.Алтан- Өлзий, Оюумаад Ардын жүжигчин С.Сарантуяа, Сугарт жүжигчин Х.Ганхуяг нар тоглож байсан.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
3 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
3 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.