БНХАУ-ын Аньян хотод хөл хорио тогтоохоор болсон нь Ковид-19-ийн халдварын шинэ давалгаатай холбоотойгоор хориг тогтоолгосон гурав дахь хот болоод байна. Бээжин-2022 өвлийн олимп болохоос гурван долоо хоногийн өмнө гарч буй энэ шийдвэртэй нийлээд, өдгөө Хятадын 20 сая гаруй хүн хөл хорионд оров. Хэнан мужийн Аньян хот нь 5.5 сая хүнтэй бөгөөд тэд бүгд гэрээсээ гарах боломжгүй болж, үйлдвэр, хоолны газрууд болон дээлгүүрүүд түр хугацаанд ажиллахгүй нь. Тус хотод Ковид-19-ийн есөн тохиолдол шинээр бүртгэгдсэнээс үүдэн 4000 оюутныг тусгаарлаад байгаа аж.Аньян хотод энэ сарын 8-нд омикрон хувиларын халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэнээс хойш уг тоо өдгөө 84 болж нэмэгдсэн.Одоогоор БНХАУ-ын Cиань, Юйжоу болон Аньян хотуудад бүрэн хөл хорио тогтоогоод байна.
Дэлхий
Ковид-19 | БНХАУ-ын гурван хотын 20 сая гаруй иргэн хөл хорионд орлоо
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бээжин – УБ – Эрхүү галт тэрэг дахин сэргэнэ
Тус чиглэл 2020 онд цар тахлын улмаас хаагдаад байсан юм.
Өнөөдөр — Дэлхийн сайхан сэтгэлийн өдөр
Орчин үеийн дэлхийд сайхан сэтгэл дутагдаж байгааг олон алдартан онцолсон байдаг.
ОХУ, Украины хэлэлцээр Абу-Дабид эхэллээ
Хэлэлцээрийн эхний шатыг АНЭУ-ын ГХЯ-ны сайд Абдалла бен Зейд Аль Нахайян нээсэн байна.
Хамба лам, жагсаал дүүрэн өнгөрсөн 7 хоногийн онцлох 13 гэрэл зураг
Өнгөрсөн 7 хоногт дэлхий дахинд юу болж өнгөрөв?