Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Чшшшш!: Хосуудын харилцаанд "шинэ салхи" оруулах 6 дэггүй санаа


Хосуудын хувьд харилцаандаа сонирхолтой, шинэ зүйл туршиж үзэх нь харилцааг улам сонирхолтой бас бат бөх болгодог билээ. Ичиж санаа зовохоо хойш нь тавиад галзуу зүйлс туршаад, цагийг үнэхээр дэггүй өнгөрүүлээд үзээрэй.

1. Косплей хувцас 

Та бүхэн мэднэ дээ, янз бүрийн сэтгэл татам, хөгжилтэй, тачаангуй хувцсууд зөндөө байдаг. Тийм хувцас сонирхоод, өмсөөд, дүрд ороод үзвэл хөгжилтэйгөөс гадна үнэхээр сонирхолтой байх болно. 

2. Шийтгэлтэй тоглоом

Жишээ нь зүгээр л хөзөр, шатар, нураадаг тоглоом, Sequence тоглоод ялагдсан нь нэг нэгээр нь хувцсаа тайлах, яваандаа "Үнэнээ хэлэх үү зүрхлэх үү" тоглож хөгжилтэй бас дэггүй шийтгэл биелүүлэх боломжтой юм. Үүнд зориулсан тусдаа аппликэйшн хүртэл зөндөө байдаг шүү. 

3. Кино үзэх 

Мэдээж "Frozen" үзээд суухыг хэлээгүй шүү. Харин хосын харилцаа, дотно байдал, мэдрэмжийг харуулсан "халуухан" кино үзэх хэрэгтэй. Шинэ сонирхолтой кино, контентуудыг үзэж болох "Voo" дээр яг хосуудын үзэж болох нэгэн шинэ монгол цуврал орсон байна. Насанд хүрэгчдэд зориулсан  "Love and Sex" киноны хоёрдугаар улирлын ангиуд шинээр нэмэгдсэн байна. Хэрэв та өөр бусад насанд хүрэгчдийн кино үзээд урам хугарч байсан бол энэ кино танд өөр мэдрэмж өгнө гэдэгт итгэлтэй байна. Хостойгоо хамт заавал сонирхоод үзээрэй.

4. Тоглоом

Хамтдаа секс шопоор явж үзвэл ямар вэ? Тэгээд өөрсдийн хүсэл зорилгод яг нийцэн зүйлийг худалдаж аваарай. Мөн та хоёрын төсөөлж ч байгаагүй маш олон төрлийн зүйл тэнд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Харилцаандаа сонирхолтой чимэг нэмж, уламж хөгжилтэй болгож болно шүү дээ. 

5. Нууц судар

Тийм ээ, камасутраг хэлж байна. Утасны аппликэйшн эсвэл интернетээс хайхад гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хостойгоо ярилцаж, хамтын шийдвэрт хүрвэл ямар сонирхолтой зүйлийг туршиж үзэхээ шийдээрэй.

6. Зочид буудалд өрөө захиалах

Гэрээсээ өөр газар хонох нь үнэхээр хөгжилтэй, сонирхолтой байх болно. Амралтын агзар явах, зочид буудлын хосын өрөөнд орж тансаглах нь романтик байдлыг нэмэгдүүлж, цагийг маш зугаатай, стрессгүй өнгөрүүлэхэд туслах болно. Зүгээр л хайрлалцаж, өөр юу ч хийх хэрэггүй. Хоол хэрэгтэй бол захиал, орноосоо битгий өндий, кино үз, дарс шим. Сайхан амралт, сонирхолтой өдөөгч болох болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
6 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Өчигдөр
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.