Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Орон нутгийн сэтгүүлчдэд зориулан “Сэтгүүл зүй дэх жендэрийн тэгш байдлыг дэмжих нь” сургалт зохион байгууллаа


Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Анлимитед медиа” группын хамтарсан “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан “Сэтгүүл зүй дэх жендэрийн тэгш байдлыг дэмжих нь” сургалт зохион байгууллаа.

Тус сургалтанд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын 50 гаруй төлөөлөл оролцож, нийгэм дэх болон хэвлэлийн агуулга дахь хүйсийн тэнцвэрт байдлын асуудал, түүнтэй холбоотой судалгаа, шинжилгээ, үнэлгээ, кэйсүүдээс суралцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн өргөн хэмжээний уулзалт, зөвлөгөөн хийв.

ЗурагТайлбар



Олон улсын болон дотоодын мэдээллийн хэрэгслүүд сэтгүүл зүйн үйл ажиллагаан дахь хүйсийн хэвшмэл ойлголтоос ангижрах, эмэгтэй эх сурвалжийн тоог нэмэгдүүлэх, мэдээллийн агуулга дахь эмэгтэйчүүдийн дүрийг мэргэжлийн ёс зүйн үүднээс дүрслэн харуулахын тулд ямар арга хэмжээ авч буй сайн туршлагаас хуваалцаж, тулгарч буй асуудлаа ч хэлэлцсэн юм.


Орон нутгийн телевизүүдийн холбооны тэргүүн Ч.Баярсайхан.

Сүүлийн үед  шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай дорвитой ярьж байна. Үүнийг хүмүүс зөвхөн улс төрч эмэгтэйчүүдийн тоог нэмэх төдийхнөөр хязгаарлагдмал ойлгодог. Гэтэл энэ бол заавал улс төрийн түвшинд бус ерөөсөө энэ нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх тухай асуудал юм. 

Нийгэм, эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмснээр томоохон түлхэц болно гэдгийг дэлхий даяараа сүүлийн хориод жилд ойлгож, энэ чиглэлд санаачлага олноор гарч, эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нэмэгдэх тийшээ хандаж байна. Харин манай орны хувьд энэ өсөлт удаан буй юм. 200 гаруй улсаас 130 хавьцаа л эрэмбэлэгдэж байна. Эмэгтэйчүүдийн идэвх санаачлагыг дэмжих, олон нийтийн анхаарал, хандлагыг энэ тал дээр төвлөрүүлэхэд хэвлэл мэдээллийн  байгууллагуудын оролцоо нэн өндөр. Иймээс сэтгүүлч, редакторууд бид хэрхэн ажиллах вэ, аливааг яаж мэдээлэх вэ гэдгийг зааж сургах, чиглүүлэх энэхүү сургалт бол маш ач холбогдолтой юм.

Энэхүү сургалтад сууснаар эмэгтэй хүний тухай нийгэмд түгээмэл байдаг хэвшмэл ойлголтуудыг халж, тэд улс төр, нийгмийн хөгжилд тэргүүлэх оролцоотой байснаар ямар өндөр үр дүнд хүрэх вэ гэдгийг хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэх ажилд орон нутгийн сэтгүүлчид бэлтгэгдэж байгаа хэрэг.

Хэвлэлийнхэн бид нэн түрүүн эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэднийг илүү сайн сурталчлан таниулж, мэдээ мэдээллээр хангаж, дэмжих ажлыг хийх хэрэгтэй. Нөгөө талаас дөрөв дэх засаглалынхан бид нийгмийн энэхүү хэрэгцээ шаардлагыг төрийн чихэнд, шийдвэр гаргагчдын сонорт байнга хүргэж, дуулгаж байх үүргийг давхар хүлээж байна.

Дундговь аймгийн “Дундговийн амьдрал” сонины эрхлэгч С. Пүрэвсүрэн.

Орон нутгийн хэвлэл бол төв суурин газрыг бодвол тухайн аймгийн нийгмийн амьдралыг бүх талаас нь жигд тусгаж байх шаардлага илүү өндөр байдаг. Жишээлбэл нутаг дэвсгэрийн хувьд бүх сум суурингийн амьдрал жигд тусаж байна уу, аймгийн эдийн засгийн гол гол салбаруудыг эн тэнцүү мэдээлж байна уу гэдгээ хянаж явдаг л даа. Харин өнөөдөр энэхүү сургалтанд сууж, жишээ баримттай танилцаад харахад энэхүү зарчим маань хангалтгүй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл жендэрийн талаас нь тэнцвэртэй байдлыг хангах асуудлаа орхигдуулж иржээ. Түүнээс болоод дутагдалтай хүчин зүйлс гардаг юм байна. Үе үе судалгаа хийж, үүнийг анхаарч явах учиртай санж. 

Манай аймгийн хувьд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо бас тийм ч муугүй. Тухайлбал гурван сумын засаг дарга, мөн тооны иргэдийн хурлын дарга нараар эмэгтэйчүүд ажиллаж байна. Гагцхүү тэднийг дэмжин сурталчлах нь хэвлэлийнхний ажил юм байна. Зөвхөн тааралдсан эх сурвалжаасаа яриа авах бус, бодлогоор эмэгтэйчүүлтэй ярилцаж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэрийг хангах гэдэг их чухал юм байна. Энэ бол орон нутгийн төдийгүй, үндэсний хэмжээнд анхаарах асуудал ажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.