Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Амьдралд шантрах үедээ туршиж үзэх ДОЛООН зүйл


Амьдралд шантармаар, гомдмоор үе зөндөө тохиолддог. Тэр болгонд бүх зүйлс ямар ч утгагүй мэт санагддаг биз ээ. Гэхдээ Орхан Памукийн “Цас” романд бичсэнчлэн, "... Амьдрал бол хариуцлагатайгаар туулах ёстой үйл хэрэг. Түүнээс биш үхэж төгсдөг зовлон шаналал, сажилж туулах гачлантай зам биш" болохоор хурдан хугацаанд сэтгэлийн хямралаасаа гарах шаардлагатай тулгардаг. Тийм үед өөрийгөө бусдаас тусгаарлах, асуудлыг хэт их бодох нь таныг улам бүр хэцүү байдалд оруулах вий. Тэгвэл амьдралд шантрах үедээ хөнгөхөн хэдий ч үр дүнтэй байж болох дараах зүйлсийг туршаад үзээрэй.

Бусдыг сонсох

Өөрт тохиолдсон асуудлаа бусдад ярьж, дотор бачуурсан бүхнээ хоослох хэрэгцээ хүн бүгдэд байдаг. Тийм үед өөрийг тань сонсох хэн нэгэн олдохгүй бол ганцаардаж, гуниглах биш харин ч эсрэгээрээ та хэн нэгнийг сонсоод үзээрэй. Бусдыг сонсоход өөрт тань санаандгүй байдлаар урам зориг төрүүлж мэднэ. Ямартай ч сэтгэлийн “орон зайгаа” дотроосоо түгжиж, нийгмийн харилцаанаас өөрийгөө холдуулахаас энэ арга илүү үр дүнтэй байх болно.

Яруу найргийн ном унших

Сэтгэл санаа тавгүй үед нүсэр роман байтугай урт өгүүлбэр уншихад ч тээртэй санагддаг. Гэхдээ тийм үед зүгээр л яруу найргийн ном уншаад үзээрэй. Утга зохиол судлаач Я.Баяраа “Яруу найргийн номыг унших биш уудаг. Яруу найргийн хэл бол дээд хэл юм. Энэ хэл ямар нэг баримт, харилцааг бус сэтгэлийг өгүүлдэг. Үл баригдах сэтгэлийн үелзэл хөдөлгөөн, зүүд зөн, хүлээлт, ганцаардлын хэл...” хэмээн нэгэнтээ уулга алдаж байв. “Үнэхээр л жинхэнэ сайн шүлгийн нэг мөр гэдэг юутай ч харьцуулшгүй, аугаа зүйл шүү дээ...” гэж зохиолч Г.Аюурзана хүлээн зөвшөөрсөн бол “Хүний бүх амьдрал Бодлэрийн ганц мөрийн үнэд ч хүрэхгүй” гэж Акутагава хэлсэн байдаг.

Ууланд алхах

Өөрийгөө чагнах, өөртэйгээ ярилцах таатай боломжийг ууланд алхалт олгодог. Асуудлыг богино хугацаанд эрүүл аргаар шийдэхийн тулд үүссэн нөхцөл байдлыг сэтгэл хөдлөлөөс чөлөөлөх явдал чухал билээ. Ууланд алхах нь өөртэйгээ тулж ажиллахад хамгийн таатай бүс гэдэг нь гарцаагүй.

Дуртай зүйлээ үзэх

Гутарсан, шантарсан үед урам авах үг, сэтгэл зүйн хувьд сэргэх эрчим маш чухал. Хэрвээ та Look TV-г ашигладаг бол Premium багцыг сонгоод дуртай кино, цуврал, нэвтрүүлгээ гадаад болон монгол хэлээр сонгон үзээрэй. Уг багцыг сонгосон тохиолдолд бүх кино, телевизийн багцууд идэвхжих юм. Түүнчлэн Юнивишнийн хэрэглэгчид зурагтаасаа Look TV дугаараа бүртгүүлсэн тохиолдолд Look TV Basic багцыг үнэгүй ашиглах эрхтэй байдаг. Хөнгөхөн, эрч хүчтэй, урам зориг өгөх, адал явдалт, спортын, шинжлэх ухааны гээд бүхий л төрлийн кино, контентоос хамгийн сонирхолтойг нь сонгоод үзвэл хайж буй урам авах үгээ, сэтгэлийг тань сэргээх эрч хүчийг олж авах ч юм бил үү. Ядаж л дэрээ нортол уйлахаас илүү үр дүнтэй гэдэгт итгээрэй.

Тоглоом тоглох

Нэгэнт болоод өнгөрчихсөн асуудлын талаар хэт их бодож, өөрийгөө шаналгахаас энэ арга аврах болов уу. Учир нь тоглоом тоглоход хүний анхаарал бүрэн төвлөрдөг. Тиймээс хамгийн дуртай тоглоомоо тоглосны дараа асуудлыг хүндээр бодохоо больж, таны сэтгэл санаа хамаагүй өөдрөг болсныг та анзаарах болно.

Хоол хийх

Шинэ төрлийн хоолны жор туршиж үзэх хэчнээн сонирхолтой гэж санана. Эсвэл зүгээр л хамгийн дуртай хоолоороо өөрийгөө дайлах нь сэтгэл санааг шал өөр болгодог. Хоол бол хүний хэрэгцээ төдий зүйл биш урлаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэн бүгдэд энэ хамгийн сонирхолтой арга байх болов уу. 

Хамгийн муу нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох

Босгосон бүхнээ хэдийд ч орхиход бэлэн байх нь маш чухал. Болзошгүй хамгийн муу нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, түүнд бэлтгэлтэй байснаараа тохиолдож болох уналтыг сэтгэл зүйн хувьд хохирол багатайгаар даван туулахад тань тусална. Заримдаа дасал болсон орчноо солих нь ертөнцийг өөрөөр харах, шинэ зүйлсийг сурч, цаашид хөгжихөд тусалдаг. Орчноо сольж, тухтай бүсээсээ гарснаар сэтгэл санаа өөдрөг болж, өөрийгөө сатааруулах шинэ хоббитой болохыг ч үгүйсгэхгүй. Орчуулагч П.Бадрал "Бүхнийг болгох гээд байдаг нь өнөөгийн бидний хамгийн том зовиур, шаналал юм. Жаргасан ч зовсон ч зүүд адил сарнидаг, буугаад л морддог амьдрал. Цомхон амьдарч энгийн, эгэл юмнаас таашаал авч сурах хэрэгтэй. Заавал жаргахдаа биш гэхдээ зовох албагүй. Баялгийг номоос, сэтгэлийн цэнгэлээс олж болно..." хэмээн өгүүлснийг санаж явахад гэмгүй биз ээ. 

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Х.Амаржаргал: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар илүү аз жаргалтай амьдрах боломж нээгдэнэ
2
4 өдрийн өмнө
Авторын булан: “Рэкэтчид мэдээлж байна”
3
2022.05.16
Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна
санал болгох
1
2 цагийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
2
7 цагийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?
3
8 цагийн өмнө
Хүн бүр иддэгээсээ 20 хувь бага үхрийн мах идэхийг уриалжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.