Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Чшшш!: Биеийн галбирт чинь төгс зохицох дотуур хувцсыг хэрхэн сонгох вэ?


Гоёлын, тачаангуй, сэтгэл хөдлөм дотуур хувцас сонгож авмаар байна уу? Аль нь танд таарахыг хараахан мэдэхгүй байвал энэ нийтлэл танд туслахад бэлэн байна.


1. Биеийн галбир: Лийр 

Гуя, өгзөг, шилбэ, ташаа томтой боловч цээж, биеийн дээд хэсэг илүү жижиг байвал лийр хэлбэртэй гэсэн үг юм.

Ийм бол танд корсет, body-suit буюу бүтэн биеийн хувцас тохирно. Өндөрлөгчтэй хөхөвч танд зөв сонголт байх болно. Мөн та өөрийн биеийн галбирыг илүү тодотгомоор байгаа бол нарийхан, дээш татаж болдог дотуур өмд сайхан харагдана. Хоёр талаараа утас, бүчтэй бол анхаарал татахуйц байна. V хэлбэртэй дотуур хувцас сонгоод үзээрэй.

2. Биеийн галбир: Элсэн цаг

Мөр ба ташааны хэмжээ ойролцоо, нарийн бэлхүүстэй байхыг элсэн цаг биетэй гэнэ. 

Тедди, корсет, body suit таны биеийн галбирыг маш сайхан харагдуулна. Хөхийг тод, том харуулах хөхөвч сонгоорой. Нарийхан бэлхүүсээ улам тодруулж харуулах хэрэгтэй. Корсет болон шилэн трико, нэмэлт чимэглэлүүд тачаангуй харагдуулна.

3. Биеийн галбир: Гүзээлзгэнэ 

Өргөн мөртэй, том хөхтэй бүсгүйчүүд энэ ангилалд багтана. 

Хөхийг илүү том харагдуулахгүй байх нь чухал тул торон, ямар ч нэмэлтгүй хөхөвч сонгоорой. Мөн торон унтлагын даашинз, тэр чигтээ торон дотуур хувцас сонговол таатай. Биеийн доод хэсэг рүү дэрвийсэн байх тусмаа таны бие төгс харагдана. Өндөр суудалтай дотуур хувцас сонгоорой.

4. Биеийн галбир: Шугам

Бариу корсет, торон body, өндөрлөгчтэй хөхөвч тохирно. Гэхдээ хамгийн шилдэг сонголт бол bodysuit юм. Энэ төрлийн биетэй бүсгүйчүүд ямар ч дотуур хувцас өмссөн сайхан харагддаг гэгддэг.

5. Биеийн галбир: Очир эрдэнэ 

Хажуу талаараа өргөн хөхөвч, өндөр суудалтай дотуур хувцас биеийн галбирыг сайхан харагдуулна. Гол хэсэгтээ ухлаадастай, хэвлий хэсгээс хүмүүсийн анхаарлыг холдуулахаар загвартай байх тусмаа сайн.

6. Биеийн галбир: Алим 

Гар болон хөл хэсгээрээ харьцангуй нарийхан ч, биеийн жингийн төвдөө буюу бэлхүүс, хэвлий хэсэгт илүүдэл жинтэй бүсгүйчүүд багтана.

Бүтэн биеийн унтлагын торон хувцас, body зэрэг биеийг бүхэлд нь халхлах хувцас сайхан зохино. Мөн хөхийг өргөж, жижигхэн харагдуулах цээживч маягийн хөхөвч, өндөр суудалтай дотуур хувцас, шорт зохино. Мөн body тань V хэлбэрийн ухлаадастай байвал биеийг илүү сайхан харагдуулна. 

7. Биеийн галбир: Спортлог 

Туранхай, булчинлаг, өндөр, мөр өргөн бүсгүйчүүд багтана.

Push-Up хөхөвч маш сайхан зохино. Цээжийг халхалсан маягийн хөхөвч, нарийхан дотуур хувцас сайхан зохино. Мөн шорт, бариу биш сул нарийхан, богино даашинз сайхан зохино.

8. Биеийн галбир: Нарийн, туранхай 

Корсетууд маш сайхан сонголт болно. Мөн өндөрлөгчтэй хөхөвч, нуруу ил гардаг загварууд сайхан харагдуулна. Шилэн трико, торон дотуур хувцас, body сонгоорой. Та хэт том, хэт өргөн биш нарийн загвар сонгох тусам сайн. Мөн ямар ч дотуур хувцас сонгосон бай нимгэн, намирсан, торгон гадуур халад өмсвөл тун сайхан харагдана. 

Photo credit to: Eva's Intimates

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ATR 2022.01.19 151.46.69.25

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу ([email protected]) эсвэл ([email protected]) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

0 Хариулах