Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нэгдүгээр сар хамгийн ЗАВГҮЙ САР тул сэтгэл зүйгээ анхаарахыг зөвлөжээ


Жилийн хамгийн хүйтэн, хамгийн урт шөнүүдтэй сар бол нэгдүгээр сар. Мөн дөнгөж шинэ он эхэлсэн тул хүмүүс өөртөө өндөр, биелшгүй зорилго тавьж, шантарч, сэтгэлээр унах нь ихэсдэг байна. Канадын Сэтгэцийн Эрүүл Мэндийн төвөөс гаргасан судалгаанд "Нэгдүгээр сар хүн бүрийн хувьд хамгийн завгүй сар байдаг" гээд энэ сард сэтгэцийн эрүүл мэндийн тусламж зөвлөгөө хүсэх хүмүүсийн тоо бусад сараас ихэсдэгийг онцолжээ. Мөн АНУ-д жил бүрийн нэгдүгээр сарыг "Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих сар" болгон зарлаж өөртөө болон ойр дотны хүмүүстээ анхаарахыг уриалдаг аж. 

Канадын сэтгэл зүйч Криста Грин "Цар тахлын жилүүдийн улмаас 2022 оны нэгдүгээр сар бүр ч хүнд тусаж байна. Хүмүүс нэгнээ тэвэрч, ойртохоо больсноос халуун дулаан мэдрэмж багасаж, ойр дотны хүмүүсээсээ тусгаарлагдсанаар ганцаардах мэдрэмж ихсэж байна. Энгийн үед хамт суун хооллодог байсан хамаатнууд, танилууд, хөршүүдтэйгээ мэндлэхээ ч больжээ. Хэдий зай барих хэрэгтэй ч харилцаагаа бүү хөндийрүүлээсэй. Хөл хорио тогтоосон ч сэтгэл зүйн зөвлөгөөний төвүүд нээлттэйг санаарай" гэжээ. 

Нэгдүгээр сард хүмүүсийн нарнаас авах Д витамин багасдагаас шалтгаалан сэтгэлээр унах, тамирдан сульдах мэдрэмж нэмэгддэг аж. Тиймээс ойр ойрхон салхинд гарч, бясалгал хийж, цэвэр агаар амьсгалан, ойр дотны хүмүүстэйгээ холбогдож, хоол хүнснээс Д витаминаа аван, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна. 

Эх сурвалж: The Daily Press


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
10 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.