Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?


Энэхүү нийтлэлд "Single's Inferno" шоуны тухай спойлер агуулсан болно.

2022 он гарснаас хойш Netflix дээр хамгийн олон хүн үзэж, олныг шуугиулсан шоу бол гарцаагүй Солонгосын "Single's Inferno" билээ. Ганц бие үзэсгэлэнтэй охид болон залуус нэгэн арал дээр амьдрах бөгөөд тэр дундаас нэг нэгнээ сонгосон хүмүүс "Диваажин" гэх резорт руу нэг оройг хамт өнгөрүүлэхээр зугтаж, үлдсэн нь арал дээрээ үлддэг. 

Энэ мэтээр өдөр хоногууд тэмцээн уралдаан, сонголтоор үргэлжилсээр анх ирсэн 9 залуус, дээр нь нэмэгдэж сүүлд ирсэн 3 хүн нийлээд 12-уулаа болох болно. Хамгийн эцсийн мөчид нэг нэгнээ сонгосон хосууд арлыг аз жаргалтайгаар орхих болно.

Сүүлд продюсертой яриа хийхэд тэрээр "Би тэдний харилцааны тухай дэлгэмээргүй байна. Тэд өөрсдөө хэлэх эсэхээ шийдэх байх" хэмээн ярьсан. Гэхдээ фенүүд бяцхан судалгаа явуулж, ийм дүгнэлтүүдэд хүрчээ.

Шоуны төгсгөлд залуус эхлээд сонгож буй эмэгтэй дээрээ очсон бөгөөд дараа нь эмэгтэйчүүд хэрэв зөвшөөрвөл гараас нь атгах байв. Сүүлийн өдөр тэд хэн хэнийг сонгосон бэ? Бас одоо болтол хамтдаа байгаа юу?


Ан Е Вон - Ким Жүн Шик

Тэдний хэн хэн нь сошиал медиа дээр нууцлаг байгаа ч 1 сарын 12-нд Жүн Шик өөрийн хаяг дээр Е Вонтой авахуулсан зургаа дахин оруулсан байна. 

Кан Су Ён - О Жин Тэк

О Жин Тэк сүүлийн өдөр түүнтэй явахдаа "Би чамайг диваажингаас ч илүү газар аваачих болно" хэмээн хэлсэн билээ. Үнэхээр тийм зүйл болсон болов уу? Аз болоход тэдний Инстаграмдаа нийтэлсэн видео тэднийг шоуны дараа ч нэгэнтэйгээ уулзсан болохыг илтгэж байгаа гэнэ. Гэхдээ тэд үнэхээр хамтдаа байгаа эсэх нь тодорхойгүй юм.


Мөн энэхүү зураг дээр тэд хамт байсан нь харагдаж байна.

Энэ бол 11 сард О Жин Тэкийн оруулсан зураг.

Шин Жи Ён - Мун Сэ Хүн

Тэдний хувьд арлыг цугтаа аз жаргалтайгаар орхин явсан ч хувь заяа нь хэрхэн эргэсэн нь тодорхойгүй байгаа аж. Ядаж л тэд нэг нэгнээ инстаграм дээр дагадаг болохыг фенүүд анзаарсан байна. Сэтгэгдлүүдийн зарим нь тэднийг одоо болтол хамт гэсэн байх бөгөөд үлдсэн хагас нь зүгээр л найзууд хэмээжээ. Тэд өөрсдөө одоогоор юу ч хэлээгүй байна.

Сон Жи А - Ким Хён Жүн

Тэдний харилцаа ямар байгааг хүмүүс огт мэдэхгүй байгаа бөгөөд зөвхөн Хён Жүний инстаграмын сторидоо оруулсан гөлөгний зургаар л хүмүүс баримжаа авч байсан юм. Гэтэл саяхан нэг мэдээ гарсан нь Жи Агийн брэндийн ориг бус хуурамч хувцас өмсдөг мэдэгдэл гарсны дараагаас Хён Жүн түүнийг инстаграм дээр дагахаа больсон гэнэ. Гэхдээ Жи А ч бас нэвтрүүлэгт орсон эрчүүдийгээ инстаграм дээр дагадаггүй гэсэн мэдээ их явах болсон юм. Гэхдээ үнэн учир нь яг юу болохыг таамаглахаас цаашгүй байна.

Энэ бол мэдээж ердөө л фэнүүдийн таамаг төдий. Тэд үнэхээр хамт байгаа эсэх, юу болсныг нэг л өдөр тэд өөрсдөө задлах биз ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
8 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Өчигдөр
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
0
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.01.20 202.21.96.150

Haha unshigch nartaigaa adilhan bn u gui yu? Asuultiin hariult bga bh gej unshtal yu ve?!!

1 Хариулах