Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

WOW: Кинонд хамт тоглосныхоо дараа гэр бүл болсон 17 ХОС


Нэг уран бүтээлд хамт тоглож, улмаар ирээдүйн эхнэр, нөхрөө олсон жүжигчид бидний төсөөлснөөс олон аж. Тэдний зарим нь одоо хамт байхаа больсон бол 30 гаруй жил ханилж буй хос ч бий.   

1. Mr. & Mrs. Smith - Брэд Питт, Анжелина Жоли

Mr. & Mrs. Smith киноны дараа гэрлээд таван жил болсон Брэд Питт, Женнифер Энистон нар салж, Брэд Питт Анжелина Жолитой болзож эхэлсэн билээ. Хос хоёр 12 жил хамт байсны эцэст 2016 онд салсан. Тэд зургаан хүүхэдтэй бөгөөд гурвыг нь өргөж авсан байдаг. 

2. Days of Thunder - Том Круз, Николь Кидман

Тэд 1989 онд Days of Thunder киноны зураг авалтын үеэр танилцан дотносож улмаар 11 жилийн хамтын амьдралаа эхлүүлжээ. Алдарт хос хоёр хүүхэд өргөж авсан. Тэд 2001 онд салсан бөгөөд үүний дараа Николь Кидман Кит Урбантай гэрлэсэн билээ. 

3. Vicky Cristina Barcelona - Пенелопа Круз, Хавьер Бардем

Тэдний анх учирсан үе 1992 он. Харин 2008 онд Vicky Cristina Barcelona кинонд хамт тоглосныхоо дараа бие биедээ татагджээ. 2010 онд албан ёсоор гэр бүл болсон хос хоёр өдгөө хоёр хүүхэдтэй. 

4. Daredevil - Женнифер Гарнер, Бен Аффлек

Тэд 2002 онд Daredevil кинонд хамт тоглох үед Женнифер Гарнер Скотт Фолитэй гэрлэсэн, Бен Аффлек Женнифер Лопезтэй болзож байв. Удалгүй тэд тус тусын хамтрагчаасаа салан болзож эхэлжээ. 10 жилийг хамт туулсан хос хоёр 2017 онд гэрлэлтээ цуцлуулсан ба энэ үед гурван хүүхдийн эцэг эх болсон байв. 

5. Cleopatra - Элизабет Тейлор, Ричард Бертон

Алдарт Клеопатра киноны зураг авалтыг 1962 онд Италид хийжээ. Холливудын од, үзэсгэлэнт бүсгүй Элизабет Тейлор хамтран тоглогч Уэльсийн жүжигчин Ричард Бертонд дурласан гэдэг. Тухайн үед хоёул гэр бүлтэй байсан ч кино зураг авалтын дараа хамтын амьдралыг эхлүүлэхээр шийдэж, улмаар 1964 онд гэрлэжээ. Тэд 1974 онд салсан ч жилийн дараа эргэж нийлжээ. Гэвч 1976 онд тэд гэрлэлтээ бүрмөсөн эцэслэсэн юм. 

6. Dream House - Даниел Крэйг, Рэйчел Вайз

Алдарт хос 2011 онд гэрлэж, 2018 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ. 

7. Black Swan - Натали Портман, Бенжамин Миллепид

Натали Портман нөхөртэйгээ 2010 онд Black Swan киноны зураг авалтын үеэр танилцжээ. Тэрбээр тус киноны гол дүрд тоглож байсан бол Бенжамин Миллепид бүжигчин, бүжиг дэглээчээр ажиллаж байжээ. Хос хоёр мөн ондоо сүй тавьж, 2012 онд гэрлэсэн. Тэд одоо хоёр хүүхэдтэй.

8. The Place Beyond the Pines - Эва Мендес, Райан Гослинг

Эва Мендес, Райан Гослинг нар 2011 онд The Place Beyond the Pines кинонд хамтран тоглосноор амьдралын хос болжээ. Өдгөө тэд хоёр хүүхдийн эцэг эх болж аз жаргалтай амьдарч байна. 

9. Green Lantern - Райн Рейнольдс, Блэйк Лайвли

Холливудын үлгэр жишээ хос гэгддэг Райн Рейнольдс, Блэйк Лайвли нар 2010 онд Green Lantern кинонд хамтран тоглож, дараа жилээс нь болзож эхэлсэн байдаг. Улмаар 2012 онд гэрлэж, гурван хүүхдийн ээж аав болжээ. 

10. I Know What You Did Last Summer - Сара Мишель Геллар, Фредди Принзе

Тэд 1997 онд I Know What You Did Last Summer киноны үеэр танилцсанаас хойш 25 жил ханилж байна. Тэд хоёр хүүхэдтэй билээ. 

11. Step Up - Чаннинг Татум, Женна Деван

Тэд кино зураг авалтаа дуусгаад л гэрлэсэн байдаг. 9 жил хамт амьдарч, нэг охинтой болсон алдарт хос 2018 онд хоёр тийш болжээ. 

12. Evening - Клэр Дэйнс, Хью Данси

2007 онд нэг дэлгэцийн бүтээлд хамт тоглож байсан Клэр Дэйнс, Хью Данси нар хоёр жилийн дараа хуримын товоо зарласан байдаг. Өдгөө хоёр хүүхдийн ээж аав болж, аз жаргалтай амьдарч байна. 

13. The Light Between Oceans - Майкл Фассбендер, Алисиа Викандер

Тэд 2017 онд гэрлэсэн бөгөөд үүнээс гурван жилийн өмнө The Light Between Oceans кинонд эхнэр, нөхрийн дүрд тоглож байв. 

14. The Mexican - Жулиа Робертс, Дэнни Модер

Жулиа Робертс нөхөртэйгээ 2000 онд кино зураг авалтын үеэр танилцжээ. Тухайн үед нөхөр Даниел Модер нь The Mexican кинонд зураглаачаар ажиллаж байсан аж. Тэд хоёр жилийн дараа гэрлэж, улмаар гурван хүүхэдтэй болсон билээ. 

Цувралд хамт тоглож, улмаар хос болсон жүжигчид

15. Bosom Buddies - Том Хэнкс, Рита Вилсон

Шүтэн бишрэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Том Хэнкс, Рита Вилсон нар 1981 онд Bosom Buddies цувралд тоглосноор насан туршийнхаа ханийг олжээ. 1988 онд албан ёсоор гэр бүл болсон хоёр өдгөө аз жаргалтай амьдарч байна. 

16. Game of Thrones - Кит Харингтон, Роуз Лесли

Жон Сноу, Йгриттийн дүрээр үзэгчдэд танигдсан тэд 2011 онд кино зураг авалтын үеэр танилцаж, 2018 онд хуримаа хийжээ. Тэд өнгөрсөн жил анхны хүүхдээ өлгийдөж авсан. 

17. Orange Is the New Black - Самира Уайли, Лорен Морелли

Orange Is the New Black цувралын зохиолч Лорен Морелли, жүжигчин Самира Уайли нар хамтран ажиллах явцдаа бие биедээ татагдан дурлажээ. Лорен Морелли 2017 онд нөхрөөсөө салж, мөн ондоо Самиратай хуримлажээ.

Эх сурвалж: Brightside

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.