Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хонконгт 11 шишүүхэй коронавирусийн халдвар авсан тул 2000 амьтныг устгана


Мягмар гарагт Хонгконгийн "Little Boss" нэртэй амьтны дэлгүүрт коронавирусийн халдвар гарсан тул 2000 гаруй амьтныг устгахаар болсон тухай "South China Morning Post" мэдээллээ. Тус дэлгүүрийн 23 настай ажилтан коронавирусийн дельта халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд шишүүхэйнүүдэд хийсэн шинжилгээгээр 11 эерэг тохиолдол гарчээ. 

Шишүүхэйнүүдийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нидерландаас авчирсан бөгөөд амьтнаас хүнд халдсан тохиолдол байж болзошгүй тул ийм шийдвэр гаргасан нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлж байна. Учир нь өнөөг хүртэлх судалгаа шинжилгээгээр коронавирус амьтнаас хүнд халдах магадлал маш бага, ховор түвшинд байгаа тул ийнхүү харгис хэрцгийгээр олон тооны амьтныг хомроглон устгах нь хүнлэг бус үйлдэл гэж амьтны эрхийг хамгаалагчид үзэж байна. "Амьтан хүний төлөө золиос болох учиргүй", "Шишүүхэйнүүдийг хамгаал", "Устгах бус эмчил" гэх утгатай хэдэн зуун пост сошиалд цацагдах болжээ. 

Амьтдыг устгахгүй байхыг уриалсан цахим уриалгад одоогоор 20 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. Мөн шинэ жилийн үеэр их хэмжээний амьтан худалдаалагдсан байж болзошгүй тул нарийвчлан шинжилгээ явуулж, үнэхээр амьтад өвдсөн бол устгах бус эмчилгээ хийх нь зөв болохыг иргэд уриалсаар байна. 

Эх сурвалж: South China Morning Post


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
4 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BOOMER 2022.01.19 202.131.225.20

Шишүүхэйнүүдийг хамгаал!!

0 Хариулах